16 Folgen

Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.

Living with kids подкаст livingwithkids

    • Kindererziehung

Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.

    #16 Та хүүхэддээ цаг гаргаж чаддаг уу?

    #16 Та хүүхэддээ цаг гаргаж чаддаг уу?

    Энэхүү дугаараас сонсогч та бүхэн:Хүүхэддээ цаг гаргах нь ямар чухал ач холбогдолтой болох"Чанартай цаг" гэж ямар цагийг хэлж болохАжил, амьдрал ээлжилсэн энэ олон завгүй өдрүүдийн хооронд хүүхэдтэйгээ хамт байх чанартай цагийг хэрхэн гаргаж болох талаар Швед болон Япон эцэг эхчүүдий зөвлөгөөг олж сонсох бөгөөд бид хоёр хувийн туршлагаасаа мөн хуваалцлаа. Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.Living with kids подкаст

    • 1 Std. 5 Min.
    #16 Шинэ оныг угтсан тусгай "урт" дугаар

    #16 Шинэ оныг угтсан тусгай "урт" дугаар

    Энэхүү дугаартаа бид:*Сонсогчдоосоо ирсэн асуултуудад хариулж*Өмнөх дугааруудаасаа сурсан мэдсэн өөрсөддөө авч үлдсэн мессежээ ярилцаж дүгнэлт хийлээ. Living with kids подкастХүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.  

    • 1 Std. 33 Min.
    #14 Аутизм гэж юу вэ?

    #14 Аутизм гэж юу вэ?

    Энэ удаагийн дугаараас та бүхэн аутизм хэмээх эмгэгийн талаар ерөнхий мэдээлэл авахаас гадна аутизмтай хүүхэд өсгөхөд юун дээр анхаарах, ямар бэрхшээл тохиолддог талаар нэгэн залуу мундаг ээжийн туршлага, сэтгэгдлийг сонсох болно. Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.Living with kids подкаст

    • 54 Min.
    #13 Хүүхэд хүнстэйгээ ирдэг үү?

    #13 Хүүхэд хүнстэйгээ ирдэг үү?

    Хүүхэд хүнстэйгээ ирдэг гэж Монголчууд бид ярьдаг. Та үүнтэй санал нийлдэг үү?Энэхүү дугаарт бид Швед болон Япон улсуудад энэ тал дээр ямар хандлагатай байдаг талаар ярилцсан бөгөөд мөн энэ асуудал дээр бид өөрсдөө ямар бодолтой явдаг талаараа хуваалцлаа. Гэр бүл зохиохоор төлөвлөж буй танд багахан ч гэсэн санаа өгч, хэрэг болох болов уу хэмээн найдаж байна.Living with kids подкастХүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.

    • 1 Std. 3 Min.
    #12 Хүүхдээ бор хоолонд оруулахдаа юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

    #12 Хүүхдээ бор хоолонд оруулахдаа юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

    Энэ удаагийн дугаарт бид нэгэн сонсогчийхоо хүсэлтээр Швед, Япон улсуудад нэгээс доош насны хүүхдүүдэд ямар хоол тэжээлийг санал болгодог, бор хоолонд хэрхэн оруулдаг талаарх мэдээллийг хүргэж байна. Түүнчлэн энд яригдаагүй боловч нэгэн чухал зүйлийг та бүхэнд зайлшгүй анхааруулж хэлэх хэрэгтэй байх. Хүүхэддээ хоолыг нь зажилж, амнаас ам дамжуулан өгөх үзэгдэл манай Монголд дээр үед нилээн түгээмэл байсан. Энэ бол маш буруу бөгөөд хүүхдэд янз бүрийн өвчин халдах магадлал маш өндөр болдог. Тиймээс дөнгөж шүд нь ургаж байгаа хүүхэддээ хоолыг нь сайн буцалгаж нухшилж, эсвэл миксерээр буталж өгч байгаарай. Бид өөрсдөө хэзээ ч хүний зажилсан хоол идэхгүйтэй адил хүүхэддээ ч мөн хоолыг нь битгий зажилж, эсвэл амандаа хийн хөргөж өгч байгаарай!  Living with kids подкастХүүхэд өсгөж байгаа хүн бүрт зориулав. 

    • 1 Std. 7 Min.
    #11 Ээж байх, хүүхэд өсгөх тухай бидний эргэцүүлэл

    #11 Ээж байх, хүүхэд өсгөх тухай бидний эргэцүүлэл

    Living with kids подкаст маань 2 долоо хоногт нэг удаа Ням гарагуудад та бүхэнд хүрч байгаа билээ. Энэхүү дугаартаа бид ээж байх, хүүхэд өсгөх тухай өөрсдийн бодол болон подкастаа хийж эхэлснээс хойш бидний амьдралд ямар ямар эерэг өөрчлөлтүүд гарч байгаа талаар хуваалцлаа. Та бүхний амьдралд мөн Living with kids подкаст жоохон ч гэсэн эерэг өөрчлөлтийг авч ирж чадсан бол бидэнтэй хуваалцаарай гэж уриалмаар байна.Мэдлэгтэй хүн хүчтэй гэдэг. Цаашдаа подкастаараа дамжуулан хүүхэд өсгөж буй бүх хүмүүст баталгаат сурвалж дээр тулгуурласан үнэн зөв мэдээллийг хүргэх гэж бид 2 илүү хичээж ажиллах болно :)Living with kids подкастХүүхэд өсгөж байгаа хүн бүрт зориулав.  

    • 54 Min.

Top‑Podcasts in Kindererziehung

Zuhörer haben auch Folgendes abonniert: