12 episódios

Олон улсын болон дотоодын спортын ертөнц болж буй үйл явдлууд, мэдээ мэдээллийг ярилцлага хэлбэрээр хуваалцах подкаст

Behind The Sport Behind The Sport

    • Esportes

Олон улсын болон дотоодын спортын ертөнц болж буй үйл явдлууд, мэдээ мэдээллийг ярилцлага хэлбэрээр хуваалцах подкаст

    #12 Олимп & "Тамирчны Манлайлал-2021"

    #12 Олимп & "Тамирчны Манлайлал-2021"

    Бид хоёр Токио-2020 Олимпын наадмын шууд дамжуулалт болон "Тамирчны Манлайлал-2021" хөтөлбөрийн тухай ярилцлаа.

    • 51 min
    Тусгай дугаар: ТОКИО-2020

    Тусгай дугаар: ТОКИО-2020

    Зуны Олимпийн 32 дугаар наадам эхлэхэд ердөө 47 өдөр үлдээд байна. Энэ л өдрүүдэд ТОКИО-2020 наадмыг тэсэн ядан хүлээж буй та бүхэнтэйгээ уг наадамтай холбоотой мэдээллүүдийг бэлтгэн хуваалцахаар шийдлээ. Хүлээн авч сонсоно уу :)

    • 35 min
    #10 Спортын Сэтгүүл зүй: Ц.Энхтүвшин (Таван Цагариг)

    #10 Спортын Сэтгүүл зүй: Ц.Энхтүвшин (Таван Цагариг)

    Шинэ оны эхний дугаараа хүлээн авна уу. Бид энэ удаад Монголын спортын сэтгүүл зүйд 26 дахь жилдээ хүчин зүтгэж буй "Таван Цагариг" сонины сэтгүүлч,хөлбөмбөгийн спортын мастер Ц.Энхтүвшинг урьж ярилцлаа. 

    • 1h 22 min
    #9 Тусгай Олимп: Х.Номинзул & Н.Эрдэм

    #9 Тусгай Олимп: Х.Номинзул & Н.Эрдэм

    Бүгдээрээ сайн уу? Халдвар хамгааллын дэглэмээ сахиад гэр, гэртээ карантиныг дажгүй өнгөрөөж байгаа гэдэгт найдаж байна. Шинэ дугаартаа бид Тусгай Олимп гэж юу болох, спорт оюуны бэрхшээлтэй хүүхэд залуучуудын амьдралд болон нийгмийн чиг хандлагыг эергээр өөрчлөхөд хэрхэн гүүр болж буй талаар Монголын Тусгай Олимпийн Хорооны Спорт хариуцсан захирал Х.Номинзул болон тус хорооны сайн дурын ажилтан, дэмжин тоглогч, хөлбөмбөгийн Дэрэн клубийн тоглогч Н.Эрдэм нарыг урьж ярилцсан юм.

    • 41 min
    #8 Тамирчны карьер: МУГТ Д.Мөнхбаяр

    #8 Тамирчны карьер: МУГТ Д.Мөнхбаяр

    Сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаартаа МУГТ, Олимпийн наадмын хошой хүрэл медальт, буудлагын ДАШТ-ий хошой алтан медальт Д.Мөнхбаяр эгчийгээ урьж, буудлага спорт, тамирчны карьер гэсэн сэдвүүдийн хүрээнд ярилцлаа. 
    Энэхүү дугаарыг Дуугай Тогло видеокасттай хамтран бэлтгэв. 
    Видео хувилбарыг доорх холбоосоор үзнэ үү
    https://bit.ly/2HAq9VN

    • 1h 14 min
    #7 Марафон гүйлт: МУГТ Б.Сэр-Од, дасгалжуулагч О.Оюунтуяа

    #7 Марафон гүйлт: МУГТ Б.Сэр-Од, дасгалжуулагч О.Оюунтуяа

    Сайн байцгаана уу? Энэхүү дугаараа бид гүйлтийн талаар мэдээ, мэдээллийг түгээдэг Run Ants Run подкасттай хамтран бэлтгэв. Дугаарын зочдоор Монголын домогт марафон гүйлтийн тамирчин, Олимпийн наадамд 4 удаа эх орноо төлөөлөн оролцсон, Ази тивийн аварга, МУГТ Б.Сэр-Од болон түүний дасгалжуулагч, гэргий О.Оюунтуяа нар оролцож, марафон гүйлтийн спорт мөн тэдний хамтдаа бүтээсэн олон гайхалтай амжилтууд, ирээдүйн төлөвлөгөө зэрэг сэдвүүдээр ярилцлаа. Түүнчлэн подкаст маань та бүхний сонорт хүрч буй энэ өдөр буюу 10-р сарын 7-ны өдөр Б.Сэр-Од ахын маань төрсөн өдөр тохиож байна. Төрсөн өдрийн мэндийг олон жил Монгол түмнээ спортын амжилтуудаараа баярлуулаарай гэсэн ерөөлийн хамтаар дэвшүүлье!

    • 1h 36 min

Top podcasts em Esportes

Posse de Bola
UOL
Futebol no Mundo
ESPN Brasil, Alex Tseng, Gustavo Hofman, Leonardo Bertozzi, Ubiratan Leal
O Bola nas Costas
Rede Atlântida
Linha de Passe
ESPN Brasil
Correspondentes Premier
ESPN Brasil
Flow Sport Club
Estúdios Flow