38 episodes

Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Элчин сайдын яам Британи Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй хамтран зохион байгуулж буй “Оюунлаг оршихуй” цуврал подкаст.

Оюунлаг Оршиху‪й‬ Монгол Британийн хооронд дипломат харилцаа тогтоогдсоны 60 жилийн ойд зориулав

    • Society & Culture

Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Элчин сайдын яам Британи Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй хамтран зохион байгуулж буй “Оюунлаг оршихуй” цуврал подкаст.

    N40 Цахим говь ТББ Гүйцэтгэх захирал, STEM сургалтын багш Э.Эрдэнэсувд

    N40 Цахим говь ТББ Гүйцэтгэх захирал, STEM сургалтын багш Э.Эрдэнэсувд

    “Оюунлаг Оршихуй” подкаст 40 дэх дугаарт Цахим говь ТББ Гүйцэтгэх захирал, STEM сургалтын багш Энхтайванын Эрдэнэсувд уригдан оролцлоо.

    Монголын хэвлэл мэдээллийн салбарт тэр дундаа Монголоо дэлхий нийтэд таниулдаг "Монголын дуу хоолой" радио нэвтрүүлэг, "MNВ World" Англи хэлний суваг зэрэгт ажилласан. 2000 онд Медиа сити гэгдэх Манчестер хотод мэргэжил дээшлүүлэх, цаашид суралцах зорилготойгоор суралцаж байтал ковид гарч гадаадад гацаж, олон зүйлийг үзэж туулж бодож тунгаасан нь түүний цаашдын ажил, амьдралын чигийг тодорхойлох томоохон хүчин зүйл болжээ.
    Тухайн үед гадаадад гацаад байсан олон Монголчуудын дуу хоолой болон подкастын ярилцлагууд хөтлөхийн зэрэгцээ бусад төрлийн мэдээллээр ханган ажиллаж байснаар нь Британи дахь Монголчууд олонхиороо таних болсон билээ.

    Тэрээр өдгөө Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо хөдөөгийн хүүхэд багачуудыг технологийн шинэ эринд хөл нийлүүлэн алхуулах, хөдөөд хөгжлийг бий болгохын төлөө ажиллаж бүтээж, тэр чиэнээгээрээ амжилт бүтээл арвинтай явна.

    Сүүлийн 2 жил гаруйхны дотор юуг бүтээж ямар амжилтад хүрч яваа, цаашид юу хийж бүтээхийг зорьж буй талаар та энэ удаагийн дугаараас тухлан сонсоорой!

    #60thanniversarymongoliauk🇲🇳🇬🇧 #oyunlagorshihui #podcast60 #uk #Mongolia #подкаст #оюунлагоршихуйподкаст #оюунлагоршихуй
    Зохион байгуулагчид:
    Embassy of Mongolia in the UK
    Bataa Tserenbat
    Цогбадрах Эрдэнэбулган
    G-Studiomn / Жи-СтудиМН
    Ganzo Ulaan
    UuganaaChat
    Uuganbayar Brumpton


    ---

    Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message

    • 30 min
    N39. Wolff Architects компанид туслах архитектор Б. Жавхлан

    N39. Wolff Architects компанид туслах архитектор Б. Жавхлан

    Оюунлаг Оршихуй подкастын 39 дэх дугаарт Британи дахь Монголчуудын хоёр дахь үеийн төлөөлөл Wolff Architects компанид туслах архитектор Буджавын Жавхлан уригдан оролцлоо.

    Тэрээр хүүхэд насандаа барууны ертөнцөд хөл тавьж дунд сургуулийн боловсрол Голландад эзэмшээд улмаар архитектор мэргэжил эзэмшихээр Англид ирсэн тухайгаа, Англид итгэмжлэгдсэн архитектор болох үе шатууд ямар байдаг тухай болоод ер нь архитектор мэргэжлийн онцлогийн талаар хууч хөөрөв.

    Архитектор, ер нь барилгын салбараар мэргэших хэн бүхэнд мэдлэг мэдээлэл хүртээх сонирхолтой ярилцлага болсон гэдэгт эргэлзэхгүй байна. Тухлан сонирхоно уу!

    #60thanniversarymongoliauk🇲🇳🇬🇧 #oyunlagorshihui #podcast60 #uk #Mongolia #подкаст #оюунлагоршихуйподкаст #оюунлагоршихуй


    Зохион байгуулагчид:
    Embassy of Mongolia in the UK
    Bataa Tserenbat
    Цогбадрах Эрдэнэбулган
    G-Studiomn / Жи-СтудиМН
    Ganzo Ulaan
    UuganaaChat
    Uuganbayar Brumpton


    ---

    Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message

    • 25 min
    N38. Сагсан бөмбөгийн МОНБРИТ клубийн хамт олны төлөөлөл

    N38. Сагсан бөмбөгийн МОНБРИТ клубийн хамт олны төлөөлөл

    Оюунлаг Оршихуй подкастын 38 дахь дугаарт Британи дахь Монголчуудаа сагсан бөмбөгийн спортоор дамжуулан нэгтгэн нягтруулж нийтээрээ эрүүл чийрэг, эв нэгдэлтэй байхад уриалан, идэвхи санаачилга хичээл зүтгэл гарган ажиллаж буй МонБРит Клубийн хамт олны төлөөлөл оролцож ажил үйлсийнхээ талаар танилцууллаа.

    Тус клуб нь үүсгэн байгуулагдаад 6 жил болж буй ч энэ хугацаанд сагсан бөмбөгийн спортыг Британи дахь Монголчуудынхаа дунд идэвхитэйгээр сурталчлан түгээж, үе үеийн Монголчуудаа татан оролцуулахад анхааран олон төрлийн уралдаан тэмцээнүүдийг уламжлал болгон зохион байгуулахын зэрэгцээ Европын орнуудад болдог Монголчуудын уламжлалт тэмцээнүүдэд өргөн бүрэлдэхүүнтэй байнга оролцож амжилт нь жилээс жилд ахин дээшилж байгаа тухай.
    Мөн уг клуб нь олон нийтэд чиглэсэн хүмүүнлэгийн ажлууд, тухайлбал Европод болдог Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандив босгодог Хөх Толбо тэмцээнд уламжлал болон оролцож хандив өргөдөг, жил бүрийн хүүхдийн баяраар МонЧарити-н Hyde Park-д зохион байгуулдаг Спорт өдөрлөгийн уралдаан тэмцээнүүдийг хамтран зохион байгуулдаг, цагаан сар, үндэсний баяр наадмын үеэр Хүүхдийн барилдааныг ивээн тэтгэдэг гэх мэт цөөнгүй ажлуудыг уламжлал болгож байна.
    МонБрит нь цаашид ч нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн ажлуудыг тогтмол хийхээр Чарити байгууллага болон бүртгүүлээд буй аж.
    Түүнчлэн 9 сарын 30-д зохион байгуулах МонБритийн нээлттэй тэмцээнийхээ бэлтгэл ажлын талаар танилцууллаа.

    Британи дахь Монголчуудын нэгэн төлөөлөл МонБритийн хамт олны яриаг тухлан сонирхоно уу!


    ---

    Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message

    • 36 min
    N37. Ms Fiona Blyth. British Ambassador to Mongolia

    N37. Ms Fiona Blyth. British Ambassador to Mongolia

    Оюунлаг Оршихуй подкастын 37 дахь дугаарт ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин Сайд, Хатагтай Фиона Блайт уригдан оролцлоо.

    Монгол улсад ирээд сар гаруйхан болоод буй эрхэм сайдаас Монгол орны талаарх анхны сэтгэгдэл, ирэх 3 жилийн бүрэн эрхийн хугацаандаа хийхээр бодож төлөвлөж буй ажил хэргийнх нь талаар асууж ярилцав. Хоёр орны хоорондох худалдаа эдийн засаг, улс төрийн харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхээс гадна боловсрол, хөдөө орон нутгийн хөгжил, байгаль орчин, эмэгтэйчүүдийн нийгэм дэх тэгш оролцоог бий болгох зэрэг цөөнгүй чиглэлд анхааран ажиллах тухайгаа тэрээр өгүүллээ.
    Британийн ЭСЯамнаас 9 сарын 23-д Inspire me нэртэй Британид суралцахад зөвлөлгөө өгөхөөс гадна ерөөс сурч боловсрох урам зоригийг хүрэлцэн ирэх оюутан залууст өгөх зорилготой томоохон арга хэмжээ зохиохоор бэлтгэл ажилаа ханган ажиллаж буй аж.

    Британийн засгийн газрын хуудсан дахь түүний товч танилцуулга:

    Curriculum vitae
    Full name: Ms Fiona Blyth
    Year Role
    2021 to 2022 Cabinet Office, Russia / Ukraine Team Leader, National Security Secretariat
    2020 to 2021 Cabinet Office, Principal Analyst (Middle East)
    2017 to 2020 Mogadishu, Senior Political Affairs Officer, United Nations Assistance Mission in Somalia
    2013 to 2017 FCO, United Kingdom Mission to the United Nations in New York, Senior Policy Adviser
    2013 New York, Policy Analyst, International Peace Institute
    2012 New York, Researcher to the Director of Policy, the Clinton Foundation
    2011 to 2012 FCO, Desk Officer, European Counter Terrorism
    2006 to 2010 British Army, Officer


    ---

    Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message

    • 24 min
    N36. 'UK Mongol Runners' Клубийг санаачлагч, хүмүүнлэгийн үйлстэн Д.Үднаран

    N36. 'UK Mongol Runners' Клубийг санаачлагч, хүмүүнлэгийн үйлстэн Д.Үднаран

    “Оюунлаг Оршихуй” подкаст #36. Британи дахь Монголчуудын Гүйгчдийн Клубийг үүсгэн байгуулагч Дашзэвэгийн Үднаран

    Оюунлаг Оршихуй подкастын 36 дахь дугаарт Британи дахь Монголчуудын Гүйгчдийн Клубийг үүсгэж, нийтээрээ гүйх дадал хэвшлийг бий болгоход онцгой үүрэг гүйцэтгэсэн, мөн чөлөөт цагаа хүмүүнлэгийн ажилд зориулж ирсэн нь үнэлэгдэн Британийн Улаан Загалмай Нийгэмлэгээс нэр дэвшигдэн Британийн Хаан 3-р Чарьлзийн ордны цэцэрлэгт хүрээлэнгийн хүндэтгэлийн арга хэмжээнд уригдаж байсан Дашзэвэгийн Үднаран оролцлоо

    Тэрээр Британид анх ирж байх үеийн дурсамж, өөрийн хичээл зүтгэлээр Англи хэлийг богино хугацаанд сайн сурснаар ажил мэрэгжил дэвших боломж нь нээгдэж байсан тухай, Британичууд хүмүүнлэгийн ажилд ямархан ач холбогдол өгч хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настнуудаа асрах тогтолцоог бий болгож буй тухай, гүйлтээр хичээллэж улмаар Монголчуудаа эрүүл байхын нэгэн хүчин зүйл болсон гүйлтэд олноор хамруулан дадал хэвшил болгож, нэгэн хамт олныг бүрдүүлж, баяр наадмын гүйлтийн уралдааныг уламжлал болгон зохион байгуулж буй тухай гээд олон сэдвээр хууч хөөрлөө.
    Тухлан сонирхоорой


    ---

    Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message

    • 27 min
    N35. Sarah Malyan, creative artist, and administrator of the HU Official Int Fan Group

    N35. Sarah Malyan, creative artist, and administrator of the HU Official Int Fan Group

    Оюунлаг Оршихуй подкастын 35 дэх дугаарт уран бүтээлч, Хү Хамтлагийн олон улсын дэмжигчдийн группийн нэгэн зохицуулагч, бие даасан уран бүтээлч Сара Малиан/Sarah Malyan оролцлоо.

    Тэрээр ХҮ хамтлагийг яагаад дэмжих болсон, өдгөө 5 тивийн олон улсуудаас элссэн 60 гаран мянган гишүүнтэй уг хамтлагийн дэмжигчдийн гурппийн онцлог, ХҮ хамтлагаар дамжин Монголын түүх соёлд хэрхэн татагдан орсон, мөн 2022 оны Лондонгийн наадмыг үзээд Монгол явахаар шийдсэн тухай, улмаар саяхан гэр бүлээрээ Монголд очиж амрахдаа үзэж туулсан сонин сайхнаасаа дэлгэрэнгүй хуучиллаа.
    Хү хамтлагийн дэмжигчдийн хуудсанд тэрээр үе үе Монголын соёл, зан заншлын онцлог зэргийг үзүүлсэн сонирхолтой постууд оруулж Монголыг сурталчлан таниулж байдаг билээ.

    Түүний илэн далангүй инээд наргиантай ярилцлагыг тухлан сонирхоорой!


    ---

    Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message

    • 28 min

Top Podcasts In Society & Culture

Netcast Zone
Netcast Zone
Μικροπράγματα
LIFO PODCASTS
090- TA 90s STEP BY STEP
090 Greek cult tv‬
Prosto English
Prosto Nika
Stephen Fry's 7 Deadly Sins
Stephen Fry | SamFry Ltd
Женщина, вы кто?
Женщина, вы кто?