Zurhee Sons Green Balloon
-
- Education
Psychoeducation in Mongolia
-
Зүрхээ Сонс 61: Сэтгэл түгшилтийг давах нь (шалгалт, ажлын ярилцлага)
Бид амьдралдаа шалтгаантай ба шалтгаангүйгээр сэтгэл түгших нь хэвийн бөгөөд өөрийгөө тайвшруулж, мэдрэмжээ эрүүл аргаар зохицуулж удирдаж сурсанаар олон төрлийн даваануудыг давж чадах билээ. Сэтгэл түгшилт хэрхэн бидний бие махбод хийгээд оуюн санаа, сэтгэлзүйд нөлөөлдөг болон тайвшруулах дасгалуудыг энэ дугаарт ярилцлаа. Тухайлбал, ЕБС-ийн сурагчид, их дээд сургуулийн оюутануудын шалгалт, мөн ажлын ярилцлагын өмнө гэрийн нөхцөлд хэрхэн өөрийгөө тайвшруулж шалгалтандаа тайван бэлдэх тухай хэрэгжүүлж болохуйц дасгалуудыг энэ дугаараас сонсоорой. Зөвлөмж: Насанд хүрэгсэд хүүхдүүддээ эдгээр дасгалыг зааж өгөөрэй. Хамтдаа сонсож цуг хийгээд үзээрэй.
#ТайвшруулахДасгал #СэтгэлТүгшилт #ШалгалтандБэлдэх #СэтгэлзүйнБоловсрол #ЗүрхээСонс #Grounding #EmotionalRegulations #Psychoeducation #GreenBalloon #ZurheeSons -
Зүрхээ Сонс 60: Эерэг сэтгэлгээ
Амьдралд тохиолдож буй аливаа үйл явдалуудад хэрхэн хандах, шийдлийг хайх, бүх асуудалд шийдэлд байдаг уу? Тааламжтай ба тааламжгүй, эерэг ба сөрөг бодол, сэтгэл хөдлөл, мэдрэмж, мэдэрхүйг анзаарч таньж мэдэж чаддаг уу? Сэтгэлийн хат гэж юу вэ, хэрхэн эерэг хандлагатай холбоотой вэ? Тухайн улс орны хөгжил, соёлын хэм хэмжээ, боловсролын тогтолцоо гэх мэт нийгэм-эдийн засгийн байдал бидний эерэг сэтгэлгээ, хандлагад нөлөөлдөг үү?
Эерэг бодлыг бид төлөвшүүлж чадвал өөрийн зан авирт өөрчлөлтийг бий болгох боломжтой. Дэлгэрэнгүйг энэ дугаараас сонсоорой.
#ЭерэгБодол #ЭерэгХандлага #СэтгэлийнХат #Positivethoughts #PositiveAttitude #PleasantThoughts #Unlearning #Psychoeducation #сэтгэлзүйнболовсрол #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг -
Зүрхээ Сонс 59: Талархлын ашиг тус бидний амьдралд - 2
Талархал хэрхэн бидэнд нөлөөлдөг, үүний ашиг тус болон яаж илэрхийлэх талаар эндээс дэлгэрэнгүй сонсоорой. #Талархал #ЭерэгХандлага #СэтгэлийнХат #ДасанЗохицохЧадвар #СэтгэлзүйнБоловсрол #Appreciation #PositiveAttitude #Resilience #AdaptationSkill #Psychoeducation #Gratitude #GreenBalloon #ZurheeSons #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг
-
Зүрхээ Сонс 58: Талархлын ашиг тус бидний амьдралд - 1
Талархал... эерэг бодлыг бид мартдаг уу. Талархал угтаа хандлага юм бол, аливаа зүйлийг, оршихуйгаа байгаагаар нь хүлээн зөвшөөөрч чаддаг уу. Та өөрөөсөө асуугаад үзээрэй. Талархал бидний бие махбодь, оюун санаа танин мэдэхүй хийгээд сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар энэ дугаараас дэлгэрэнгүй сонсоорой.
#Талархал #Тааламжтайбодол #ЭерэгБодол #ЭерэгСэтгэлсудлал #Хандлага #АмьдралдааТалархахнь #GreenBalloon #Psychoeducation #Gratitude #AppreciationOfLife #СэтгэлзүйнБоловсрол #НогоонБөмбөлөг -
Зүрхээ Сонс 57: Нарциссизмын эргэн тойронд 2
Энэ оны сүүлийн дугаартаа бид өмнөх сэдвийн үргэлжлэл болгож нарциссист гэр бүлийн гишүүд болон найзууддаа хэрхэн туслах тухай ярилцлаа.
#Нарциссист #НарциссистХарилцаа #Сэтгэлзүйнтусламж #Narcissistic #NarcissistRelationship #Psychoeducation #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг -
Зүрхээ Сонс 56: Нарциссизмын эргэн тойронд
Нарциссизм хаанаас үүдэлтэй, хэрхэн хамт амьдрах талаарх ярилцсан эхний хэсгийг энэ дугаараас сонсоорой.
#Нарциссист #НарциссистХарилцаа #НарциссУчирШалтгаан #Narcissistic #NarcissistRelationship #Psychoeducation #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг