16 episodes

Сайхан бүхнийг хуваалцъя

Найзууд подкаст Найзууд

    • Society & Culture

Сайхан бүхнийг хуваалцъя

    АЯЛАЛ БОЛ БИЕГҮЙ БАГШ

    АЯЛАЛ БОЛ БИЕГҮЙ БАГШ

    "Аяллын хорхойтон" булангийн шинэ оны хамгийн анхны дугаарын хүндэт зочноор "МОНГОЛДОО АЯЛЦГААЯ" уриатайгаар 20 жилийн турш  давхардсан тоогоор 79000 монгол иргэдийг төрж өссөн үзэсгэлэнт Монгол эх оронтой маань бодитоор танилцуулж ямар үзэсгэлэнтэй, дахин давтагдашгүй эх оронд төрсөн гэдгийг бодитоор мэдрүүлж эх орноороо яагаад аялах ёстой мөн яагаад ийм агуу өргөн уудам нутгаа эзэд нь болж төрсөн бид хайрлах ёстойг мөн аялал хүнийг хэрхэн хөгжүүлдэгийг нүдэнд харагдтал подкастаар маань ярилцаж үүнээс гадна Монгол оронд маань байдаг бүх хүрхрээ, бүх нууруудын аялал, баруун аймгуудын бүх үзэсгэлэнт газрыг нэг дор үзэх боломжийг олгосон уртын аялал, вансэмбэрүүний аялал, зүүн аймгуудын аялал, говийн аймгуудын аялал гэх мэт нэг зуны турш Монгол орноо бүхэлд нь хямд зардлаар мэргэжлийн аялал жуулчлалын арвин их туршлагатай багшийн хамт аялах боломжийг олгож аяллуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, эдгээр аялалд хамрагдсанаар юу юу үзэх, 2 аялалд яваад 3 дахь аялалдаа үнэгүй явах боломж, ХАМГИЙН ОНЦГОЙ зүйл нь тун удахгүй болох гэж буй "ГЭГЭЭН ВАЛЕНТИНЫ БАЯР"-аар хосуудад зориулсан ВИП аяллыг зохион байгуулах гэж байгаа ба тэр аяллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг подкастаас маань сонсож амьдралдаа хэзээ ч мартахгүй ОНЦГОЙ дурсамжаа бүтээгээрэй гэж сонсогчдоосоо хүсч байна. 



    #FRIENDSTEAM

    #SHAREONLYPOSITIVECONCEPT

    • 52 min
    Дурла...Хийж буй бүхэндээ дурла /Миний ертөнц +9/

    Дурла...Хийж буй бүхэндээ дурла /Миний ертөнц +9/

    Энэ оны анхны хүндэт зочин Yolo.mn сайтын өсвөрийн сэтгүүлч Б.Мишээл. Түүнээс жинхэнэ эрч хүч, өөртөө итгэх итгэл, хөдөлмөрч зан мэдрэгдэнэ. Хийж буй ажилдаа маш хариуцлагатай, нямбай няхуур, зарчимч дээрээс нь маш хөдөлмөрч хичээнгүй нэгэн гайхалтай бяцхан хатагтайн ертөнцөөр хамтдаа зочилцгооё.

    • 34 min
    Д.Дэлгэрмаа Загварын ертөнц надад олон боломж бий болгосон /Миний ертөнц подкаст +8/

    Д.Дэлгэрмаа Загварын ертөнц надад олон боломж бий болгосон /Миний ертөнц подкаст +8/

    Өнөөдрийн хүндэт зочин бол Андра академийн багш, 1-р зэрэглэлийн модель, Хувцас загварын тэргүүн дээд Гоёл 2020 наадмын дэд шилдэг загвар өмсөгч Д.Дэлгэрмаа. Өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээнгүй хөдөлмөрлөж, тууштай байж үргэлж ботид үр дүн харуулж нийгэмд зөв үлгэрлэгч, хөдөлмөрч бүсгүйтэй ярилцсан гайхалтай дугаараа хүргэж байна. Мөн манай подкастаас "Аяллын хорхойтон", "Миний гэрийн номын сан" зэрэг подкастыг сонсох боломжтой. Сайхан бүхнийг хуваалцъя.

    • 28 min
    Англи хэл адал явдалт аяллууд болон дэлхий ертөнцийн олон олон боломжуудыг бидэнд нээж өгдөг

    Англи хэл адал явдалт аяллууд болон дэлхий ертөнцийн олон олон боломжуудыг бидэнд нээж өгдөг

    Аяллын хорхойтон булангийн энэ удаагийн дугаарын хүндэт зочноор Кристина нобел олон улсын хүүхдийн сангийн Монгол дахь салбарын үйл ажиллагаа хариуцсан менежер, аялагч, уулчин Амаржаргал оролцож 18 наснаасаа эхлэн жуулчдад хөтөч хийж эхэлсэн нь түүнд дэлхийгээр тойрон аялах, дэлхий дахины найз нөхөдтэй болж өөрийн адал явдлыг бүтээж 4 тивийн хэд хэдэн улсаар 7, 8 жилийн өмнөөс ганцаараа үүргэвчтэй аялал хийж өөрийгөө ялж, таних зоригтой алхмуудыг хийж мөн сонирхлоороо ууланд алхаж хичнээн бууж өгмөөр байсан ч гэсэн өөрийгөө ялж Монгол орныхоо Алтай 5 богдын Малчин оргил, Хүйтний оргил, Европ, Австрали тивийн ноён оргилуудад авиралт хийж тун удахгүй Африк тивийн ноён оргил Килиманджерод авиралт хийх болон бусад сонирхолтой аялалууддаа гарахаар бэлтгэж байгаа гэх мэт сонирхолтой адал явдал, түүний аялал, авиралтаасаа ухаарч ойлгож тэдгээр ойлгож суралцсан зүйлс нь амьдралд, нийгэмд, ажилд нь хэрхэн нөлөөлж байгаа талаар түүний сонирхолтой яриаг подкастаас маань хүлээн авч сонсоно уу. Сайхан бүхнийг хуваалцъя. Friends team

    • 1 hr 2 min
    Эерэг бол гоё /Миний ертөнц +7/

    Эерэг бол гоё /Миний ертөнц +7/

    Энэ удаагийн хүндэт зочид бол Эерэг бол гоё монголд аяныг санаачлагч Б.Одмаа, Г.Түвшинбаяр. Бидний өөрсдөдөө дадал болгосон ганц л эерэг үйлдэл ямар их өөрчлөлтийг бий болгож болох, сэтгэлдээ сайн сайхан зүйл бодож төлөвлөж явахад бодит биелэлээ олох, зөв амьдрах гэсэн чин хүсэл үргэлж зөв зүйлд хөтөлж байдаг, үүний төлөө хичээдэг хамгийн эерэг хүмүүсийн ертөнцөөр хамтдаа зочилцгооё. Бусдадаа эерэгээр нөлөөлж хамтдаа хөгжье. Мөн манай "Найзууд" сувгаас "Аяллын хорхойтон", "Гэрийн номын сан" гэсэн подкастуудыг сонсох боломжтой. Сайхан_бүхнийг_хуваалцъя Friends team

    • 29 min
    Та хүсвэл таны бүх мөрөөдөл биелэх боломжтой

    Та хүсвэл таны бүх мөрөөдөл биелэх боломжтой

    Энэ удаагийн дугаарын хүндэт зочноор бяцхан охин байхдаа  "Дэлхийг тойрон аялах болно" гэсэн гэгээн мөрөөдөлтэй байсан тэр л мөрөөдлөө маш амжилттай биелүүлэн дэлхийн  20 гаруй улсын 50 гаруй хотоор өөрийн хүссэн маршрутыг өөрөө гарган, аяллынхаа  туршид юуг шинээр туршин хийж үзэж, харж болох, ямар ямар газруудад хэр хугацааг өнгөрүүлэх гэх мэт бүхий л аяллаа яг л өөрийн хүссэнээр төлөвлөж гайхалтай дурсамж бүтээж, туршлага хуримлуулж, хорвоо ертөнцтэй танилцаж, хүн хүсвэл бүхий л мөрөөдлөө биелүүлэх боломж хүн бүхэнд нээлттэй байдгийг өөрийн үйлдлээрээ харуулж яваа аялагч Эрдэнэбулган оролцож өөрийн үнэт туршлага, зөвлөгөө, адал явдлаа хуваалцлаа. Мөн Тэрбээр аялалд явж байхдаа найз залуутайгаа танилцаж байсан гэх мэт түүний нандин дурсамж, сургамжуудыг сонсож урам зориг, эрч хүч хайрласан зөвлөгөөг авч мөрөөдлийнхөө төлөө алхам хийнэ гэдэгт итгэлтэй байна.
    Бусдадаа эерэгээр нөлөөлж хамтдаа хөгжицгөөе. Манай "Найзууд" платформоос "Миний ертөнц", "Гэрийн номын сан" булангуудаар сонирхолтой, шинэ дугааруудыг хүлээн авч сонсох боломжтой. Сайхан бүхнийг хуваалцъя Friends team
    Episode performance
    All time
    Plays

    • 46 min

Top Podcasts In Society & Culture

Listeners Also Subscribed To