21 集

Хүүхдийн боловсрол, хүмүүжлийн талаар ач холбогдолтой номуудыг уншиж эмхэтгэн хүргэнэ. Хүүхдийн боловсрол, хүмүүжлийн талаар боловсролын байгууллага, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх нарын төлөөлөлтэй ярилцлага хийж хүргэнэ. Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн сайн сайхны төлөө хувь нэмэр оруулахын төлөө хичээн ажиллана.

WING PODCAST Wing Podcast

    • 兒童與家庭

Хүүхдийн боловсрол, хүмүүжлийн талаар ач холбогдолтой номуудыг уншиж эмхэтгэн хүргэнэ. Хүүхдийн боловсрол, хүмүүжлийн талаар боловсролын байгууллага, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх нарын төлөөлөлтэй ярилцлага хийж хүргэнэ. Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн сайн сайхны төлөө хувь нэмэр оруулахын төлөө хичээн ажиллана.

    #21. Дунд сургуулийн хүүхэдтэй эцэг эхчүүдэд / Middle School Matters, Phyllis L. Fagell

    #21. Дунд сургуулийн хүүхэдтэй эцэг эхчүүдэд / Middle School Matters, Phyllis L. Fagell

    Дунд сургуулийн шилжилтийн үе бол хүүхдүүдийн хувьд маш чухал үе шат билээ. Бие физиологийн хувьд гормоны ѳѳрчлѳлт, найз нѳхдийн хүрээлэл өөрчлөгдөх, эцэг эх, багш нараас ирэх хүлээлт, шаардлага мөн нэмэгддэг. Хүүхдүүд ѳѳрийгѳѳ ч танихгүй болтлоо ѳѳрчлѳгддѳг. Энэ насны хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцах талаар бодит жишээнд тулгуурлаж энгийнээр тайлбарласан аргачлал бүхий номоо сонсоно уу. 

    • 1 小時 22 分鐘
    #20 Алдаа бол бэлэг

    #20 Алдаа бол бэлэг

    Алдаа бол бэлэг

    Зохиолч: Jessica Lahey- дунд сургуулийн багш, зохиолч, ээж хүн.

    Номын тухай: Хамгийн том хүүгээ дунд ангийн сурагч болох үед өөрийнхөө сурагчиддаа хандаж байгаа хандлага, хүүхдээ хүмүүжүүлж байгаа хандлагаа ер нь л нэг болохгүй байна гээд анзаарч эхэлдэг. Өөрийнхөө overparenting буюу бүх алдаа, хэцүү нөхцөл байдал болгоноос хүүхдүүдээ хамгаалдаг, хэтэрхий юм болгонд нь оролцож байгаа шүүмжилж боддог. Тэгээд тэр мөчөөс эхлээд хүүхдүүддээ болон сурагчиддаа алдаанаасаа суралцах боломжийг нь олгох хэрэгтэй гэдгийг ойлгоод тийм багш, тийм ээж болохоор шийддэг. Тэгж чадсанаараа хүүхдүүд нь, сурагчид нь илүү хариуцлагатай, өөрийн зүйлдээ өөрсдөө эзэн болж байгааг илүү мэдэрдэг. Тэгээд энэ аргынхаа талаар аргачлалыг эцэг эхчүүд, багш нарт зориулж ном болгон гаргасан байгаа.

    00:00:35 Алдаа бол бэлэг номын танилцуулга

    1-р хэсэг Алдах: Эцэг эхчүүдийн хамгийн үнэт хэрэгсэл

    00:02:10 Бүлэг 1. Алдаа гаргах хэрхэн муухай болсон тухай: Америк эцэг, эхчүүдийн товч түүх

    00:05:34 Бүлэг 2. Хүүхэд эцэг, эхээс хараат байх яагаад болохгүй байна вэ: Дотоод урам зоригийн хүч

    00:10:11 Бүлэг 3. Бие даасан болон чадвартай хүүхэд өсгөх

    00:19:03 Бүлэг 4. Магтаал болон хүүхдийн өөртөө итгэх итгэлийн хамаарал

    2-р хэсэг Алдаанаасаа суралдах: Хүүхдэд алдаагаа амжилт болгохыг зааж өгөх

    00:22:33 Бүлэг 5. Гэрийн ажил

    00:26:25 Бүлэг 6. Найзууд

    00:30:15 Бүлэг 7. Спорт

    00:34:11 Бүлэг 8. Дунд анги: Жинхэнэ алдаа гаргадаг нас

    00:39:07 Бүлэг 9. Ахлах сургууль болон түүнээс цааш, жинхэнэ бие даасан хүн болох гараа

    3-р хэсэг: Хичээлдээ амжилт гаргах: Багаараа алдаанаас суралцах

    00:47:43 Бүлэг 10.Эцэг, эх-багшийн хамтын ажиллагаа

    00:49:14 Бүлэг 11. Гэрийн даалгавар: Хэт оролцохгүйгээр хэрхэн туслах вэ

    00:56:40 Бүлэг 12. Дүн: Муу дүн авсны жинхэнэ үнэ цэнэ

    • 1 小時 1 分鐘
    #19 Сурагчид яагаад сургуульд дургүй байдаг вэ / Why don't students like school, Daniel T. Willingham

    #19 Сурагчид яагаад сургуульд дургүй байдаг вэ / Why don't students like school, Daniel T. Willingham

    Хүний тархи, оюун ухаан хэрхэн ажилладаг талаар танин мэдэхүйн шинжлэх ухааны өнцгөөс тайлбарласан ном байлаа. Багш нар хүүхдийн тархи хэрхэн ажилдагийг ойлгоод хичээл заах аргаа өөрчилснөөр сургуулийг илүү үр бүтээлтэй болгож болох нь ээ. Мэдлэг, давтлага, туршлага гурвыг хослуулан хэрэглэснээр хүн мэргэшдэг талаар дахин сануулсан ном байлаа. Та бүхэн таалан сонсоно уу.

    • 56 分鐘
    #18 Насан туршдаа чөлөөтэй гадаад хэлээр ярьж сурах-Fluent forever

    #18 Насан туршдаа чөлөөтэй гадаад хэлээр ярьж сурах-Fluent forever

    Зохиолч Габриэл Вайнер нь дуучин хүн бөгөөд 32 насандаа 6 гадаад хэлээр чөлөөтэй ярьж ойлголцдог болсон байгаа. Энэ 6 хэлээ сургуульд байхдаа сураагүй, насанд хүрсэн хойноо сурсан. Тэр гадаад хэлнүүдээ маш завгүй амьдралынхаа хажуугаар өглөө нийтийн тээвэрт  сууж байхдаа, энгийн арга, интернетээр үнэгүй эх сурвалж ашиглан өөрийн хичээл зүтгэлээр сурсан байдаг. Гэтэл, гадаад хэл маш их цээжлэх үг, дүрэм байдаг болохоор сурахад их хүндрэлтэй байдаг. Тийм болохоор зохиолч маань энэ номоороо өөрийнхөө хэл сурсан аргаа энэ номондоо танилцуулсан.

    • 43 分鐘
    #17 Агнах, түүх, хүмүүжүүлэх-Микалийн Даклефф

    #17 Агнах, түүх, хүмүүжүүлэх-Микалийн Даклефф

    Зохиолч Микалийн Даклефф 3 настай охиноо хүмүүжүүлэх явцдаа 3 тосгонд очиж амьдран хүүхэд хүмүүжүүлэх аргаас суралцсан тухайгаа бичсэн.  Энэ номонд бичигдсэн арга бол анчин, түүгч хүмүүсийн соёлд он удаан жил байсаар ирсэн хүүхэд хүмүүжүүлэх аргуудын талаар бичсэн. Нэг ёсондоо монголын хөдөө хүүхдээ өсгөж байгаа аргын талаар ярьсан.  Монголын хүн амын бараг ⅓ хувь нь Улаанбаатарт амьдраад, хотжоод, хүүхдийн харьцдаг хүн нь зөвхөн аав, ээж нь болж, гадаа гарахдаа танихгүй хүнээс айж тэр болгон хүүхэд гадны хүнтэй харьцдаггүй, өвөө, эмээ нь байнга хажууд нь байж хүүхэд хүмүүжүүлэх арга барилаа зааж өгөх боломжгүйгээс иймэрхүү асуудалд орж байгаа эцэг эхчүүд цөөнгүй байгаа болов уу гэдэг үүднээс энэ номыг сонгосон.

    • 55 分鐘
    #16 Эмх цэгцтэй хүүхэд өсгөх нь, Дэмон Корб, 2019

    #16 Эмх цэгцтэй хүүхэд өсгөх нь, Дэмон Корб, 2019

    Энэхүү ном нь зохиолчийн санал болгосон 5 алхмыг төрсөн цагаас нь 19 нас хүртэл нь уйгагүй дэмжиж, чиглүүлж өгснөөр эмх цэгцтэй, зохион байгуулалттай, бусдыг боддог, том зургаар хардаг, төлөвлөдөг, зорилгодоо хүрдэг хүнийг бүтээх тухай эцэг эхчүүдэд өгсөн зөвлөмж хэлбэрийн ном юм. 5 алхамд:

    1. Тууштай байх

    2. Бүх юм эхлэл, дунд, төгсгөл гэсэн дараалалтай байх

    3. Бүх юм өөрийн гэсэн байртай байх

    4. Ирээдүй рүү чиглэж бодох

    5. Асуудлыг шийдвэрлэх

    • 1 小時 37 分鐘

關於兒童與家庭的熱門 Podcast

懶瞓豬講故事SleepyPigStory
粒粒工作室
Greeking Out from National Geographic Kids
National Geographic Kids
Circle Round
WBUR
Brains On! Science podcast for kids
American Public Media
Lingokids: Stories for Kids —Learn life lessons and laugh!
Lingokids
Wow in the World
Tinkercast | Wondery