114 episodi

Хөгжмийн зүрх, таны зүрхтэй хүүрнэн ярилцсан мөчөөс итгэл найдвар, энэрэл хайр, уучлал, нигүүслийн ерөөлийг бид сонсогч таны зүрхэнд чимээгүйхэн цутгаж эхэлсэн. Гэр бүлийн радио 104.5 нь “Эрүүл харилцаа, Ивээгдсэн гэр бүл, Эвлэрсэн нийгэм” алсын хараан дор манай хамт олон Монголын нийгэмд гэр бүл, тусгаар тогтнол, амьдралын үнэ цэнийг сурталчлан, тунхагласан олон арван уран бүтээлүүдийг туурвисаар ирсэн. Таны гэр бүлээр овоглосон цэнхэр долгион өнөөдөр эфирийн цаг хором бүрээ Монголын гэр бүлүүдийн сайн сайхан, бат бэх байдлын төлөө зориулан ажиллаж байна.

Гэр бүлийн радио 104.5's Podcast Гэр бүлийн радио 104.5

    • Bambini e famiglia

Хөгжмийн зүрх, таны зүрхтэй хүүрнэн ярилцсан мөчөөс итгэл найдвар, энэрэл хайр, уучлал, нигүүслийн ерөөлийг бид сонсогч таны зүрхэнд чимээгүйхэн цутгаж эхэлсэн. Гэр бүлийн радио 104.5 нь “Эрүүл харилцаа, Ивээгдсэн гэр бүл, Эвлэрсэн нийгэм” алсын хараан дор манай хамт олон Монголын нийгэмд гэр бүл, тусгаар тогтнол, амьдралын үнэ цэнийг сурталчлан, тунхагласан олон арван уран бүтээлүүдийг туурвисаар ирсэн. Таны гэр бүлээр овоглосон цэнхэр долгион өнөөдөр эфирийн цаг хором бүрээ Монголын гэр бүлүүдийн сайн сайхан, бат бэх байдлын төлөө зориулан ажиллаж байна.

    Амьдралын учиг #19 НОЙРНЫ ЭМГЭГ

    Амьдралын учиг #19 НОЙРНЫ ЭМГЭГ

    Би нойргүйдчихлээ. Орой унтахгүй их хэцүү байна эсвэл би ч аймшигтай их унтаж байна. Эсвэл нойргүй хоноод одоо ямар ч эрч хүч алга гэх яриаг бид бараг л өдөр тутам хэн нэгнээс сонсдог. Тэгвэл яриад л байдаг хэрнээ нэг их тоодоггүй Нойргүйдэл буюу нойрны эмгэг таны эрүүл мэнд, сэтгэл санаанд маш их хор хөнөөлтэй аж. Энэ тухай “Амьдралын Учиг” нэвтрүүлгээр “Сайн Хөрш” нийгэмлэгийн гэр бүл судлаач, эмч Ц.Дэлгэрмаа, сэтгэл судлаач Э.Ундрам нартай ярилцан зөвлөгөө авлаа.

    • 46 min
    Аваргуудын өглөөний цай #25 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

    Аваргуудын өглөөний цай #25 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

    Хүний нөөцийн менежментийг байгууллага дахь хүн бүрийн өөрийн авьяас чадварыг нээн илрүүлж хөгжүүлэх замаар үр бүтээлтэй хөдөлмөрлөж түүнийхээ төлөө материаллаг болон сэтгэл санааны урамшуулал хүртэж, хүн хөдөлмөрлөснийхөө төлөө сэтгэл хангалуун байхад чиглэгдсэн үйл ажиллагаа гэж тодорхойлсон байна. Тэгвэл Хүний нөөцийн менежмент яагаад чухал юм бэ гэдгийг Хувь хүн, Байгууллага, Нийгэм гэсэн гурван субъектив талаас нь тайлбарлан хүргэж байна.

    • 5 min
    Халуун цай #17 ХҮН ЧАНАРЫГ ХҮҮХЭД БАЙХААС НЬ СУУЛГА

    Халуун цай #17 ХҮН ЧАНАРЫГ ХҮҮХЭД БАЙХААС НЬ СУУЛГА

    Хүн чанарыг хүүхэд байхаас нь...

    Эцэг эхчүүд бид хүүхдээ "Том болохоор нь..." гэсээр байгаад хувь хүнээс бие хүн болон төлөвшүүлж чадалгүй насанд хүргэдэг. Харин энэхүү төлөвшлийг хүүхэд байхаас нь эцэг эх нь өвлүүлэх учиртай. Үүнд Хүний мөс, Мөн чанарыг хүмүүжлийн аргаар суулгах боломжтой.   

    • 59 min
    Босго алхаж хоймор #18 ЭР ХҮНИЙ ХЭЛ ЯРИА

    Босго алхаж хоймор #18 ЭР ХҮНИЙ ХЭЛ ЯРИА

    Эрчүүдийн хэл ярианы талаар хэлсэн үгэндээ хүрэх эсвэл үг цөөтэй байх талаар хүмүүс их ярьдаг. Харин санаачилгатай байж үгээ буцааж засаж залруулах талаар энэхүү нэвтрүүлэгт эрчүүд санал бодлоо хуваалцлаа.

    • 46 min
    Амьдралын учиг #18 ЭЕРЭГ ХАНДЛАГАА ӨСГӨ

    Амьдралын учиг #18 ЭЕРЭГ ХАНДЛАГАА ӨСГӨ

    Хандлага “БОДОЛ” –оос шууд шалтгаалдгийг сэтгэл зүйчид хэлдэг. Бидний тархинд эерэг, сөрөг бодлын 2 салаа зам үүссэн байдаг ажээ. Эндээс л тухайн нөхцөлд, хэн нэгэнд хэрхэн хандах вэ? гэдэг ХАНДЛАГА урсан гардаг байна. Гэхдээ хандлага зөвхөн бодлоос үүсдэг юм биш.

    - Та зан аалийн хувьд ямар темпраментийн хүн бэ?

    -  Хүүхэд насанд тохиосон ямар нэг зовлон бэрхшээл бий юу?

    - Амьдралын туршлага

    - Яг одоо нийгмээс болон орчноосоо ямар нөлөөллийг авч байгаа вэ? гэдгээс хамаарч “ХАНДЛАГА” эерэг байх уу? сөрөг байх уу? гэдэг нь шийдэгддэг.

    Тэгвэл яаж Эерэг Хандлагаа өсгөх вэ???  Энэ тухай та дэлгэрэнгүйг “Амьдралын Учиг” нэвтрүүлгээс сонсоорой.

    • 49 min
    Аваргуудын өглөөний цай #24 МӨНГӨ

    Аваргуудын өглөөний цай #24 МӨНГӨ

    Он цагийн аль ч үед ямар ч удирдан манлайлагч нарт тохиолдож бүдрэх шалтгаан нь болдог нэг зүйл бол мөнгө. Тиймээ өнөөдөр та мөнгөнд хэрхэн хандаж байгаадаа нэг эргэлзэх цаг болсон. Магадгүй та асуудалгүй гэж бодож байгаа бол энэ өглөөний аваргын цайгаа уугаад үзээрэй.

    • 10 min

Top podcast nella categoria Bambini e famiglia

Gli ascoltatori si sono iscritti anche a