31本のエピソード

Монголоос гадаад руу гарсан олон мянган залуусын төлөөллийг зочдоор урьж, харь орон гэхээрээ бүх зүйл нь сайхан амьдрал угтдаг мэт ойлголтыг халах, чухам бодит байдал дээр ямар зүйл угтан авдаг тухай нээлттэй, ярилцах зорилготой подкаст. Гадаадад амьдардаг бүхэн амжилттай байдаггүй, бас сошл зураг дээрх шигээ байдаггүй гэдгийг та гадагшаа л гарчихвал болоо гэж бодож суугаа сэтгэхүй дээрээ олж мэдсэнээр юу хүлээж байгаа нь мэдэгдэхгүй тас харанхуй өрөөнд бидэнтэй хамт гэрэл асааж бодитоор харах юм. Даваа гараг бүр шинэ дугаар

Харанхуй Өрө‪ө‬ Haranhui Uruu

    • 社会/文化
    • 4.7 • 25件の評価

    Сьерра Леон | Харанхуй Өрөө Подкаст | Онлайн романс

    Сьерра Леон | Харанхуй Өрөө Подкаст | Онлайн романс

    Нэг хүний амьдралд тохиолдсон гэхэд хэтэрхий их юм шиг боловч сургамжтай бас сонирхолтой энэ яриа сонсогч авхай таныг нэг минут ч уйдаахгүй гэдгийг амлах байна. Шинэ дугаартаа тавтай морил. Enjoy!

    • 1 時間27分
    Америк-3 | Харанхуй Өрөө Подкаст | Яах гэж эмэгтэй хүн болж төрөв өө!

    Америк-3 | Харанхуй Өрөө Подкаст | Яах гэж эмэгтэй хүн болж төрөв өө!

    Зөвхөн эмэгтэй гэдэг шалтгаанаар аливаа зүйлд ад үзэгдэх, эсвэл хоёр дахин хичээх, гурав дахин батлах шаардлага гардаг уу? Өнөөдрийн Харанхуй Өрөөний зочин энэ траумагаа хэрхэн давж гарсан тухайгаа бидэнтэй хуваалцлаа. Америкт цөмийн энергийн инженер мэргэжлээр сурч төгссөн, өдгөө өндөр албан тушаал хашиж байгаа эмэгтэй юу ярихыг сонирхоорой. Enjoy!

    • 1 時間1分
    Өмнөд Африк | Харанхуй Өрөө Подкаст | Нисдэг хүн

    Өмнөд Африк | Харанхуй Өрөө Подкаст | Нисдэг хүн

    22 жилийн өмнө хамгийн сүүлд Монголд очсон зочин маань Өмнөд Африк дахь амьдралынхаа тухай сонин сайхнаас бидэнтэй өнөөдрийн Харанхуй Өрөөнд хуваалцлаа.  Бизнес эрхлэгч, шинэ санааны эрэлд гарагсдад маш чухал хэрэгцээтэй байж болзошгүй мэдээлэл ч мөн багтсан байгаа. Enjoy!

    • 59分
    Энэтхэг | Харанхуй Өрөө Подкаст | Энгийн дотор орших аз жаргал

    Энэтхэг | Харанхуй Өрөө Подкаст | Энгийн дотор орших аз жаргал

    Энэтхэг улсын тухай та юу мэдэх вэ? Бид хоёрын хувьд лав энэтхэг кино, энэтхэг хоолноос цааш хэтрэхгүй төсөөлөлтэй байсан бол өнөөдрийн энэ дугаарыг хийж байхдаа бодол тэс өөр болсон байлаа. Бурхны оронд эрдэм сураад ирсэн эмэгтэйн яриаг хамтдаа Харанхуй Өрөөнд дэлгэе. Enjoy!

    • 1 時間17分
    Бидний мэдэхгүй Хойд Солонгос буюу БНАСАУ | Харанхуй Өрөө Подкаст

    Бидний мэдэхгүй Хойд Солонгос буюу БНАСАУ | Харанхуй Өрөө Подкаст

    Энэ удаагийн дугаараа та нартаа цацах гэж энэ цаг мөчийг тэсэн ядан хүлээж байлаа. Олон тайлбар ч ер нь бичмээргүй байна. Тухлаж аваад шууд сонсоорой. Enjoy!

    • 1 時間41分
    Өмнөд Солонгос-2 | Харанхуй Өрөө Подкаст | Солонгосын хөгжмийн ертөнцөд гялалзана

    Өмнөд Солонгос-2 | Харанхуй Өрөө Подкаст | Солонгосын хөгжмийн ертөнцөд гялалзана

    Гадаадад ажиллаж амьдардаг Монголчуудын өндөр хувийг эзэлдэг орны нэг бол БНСУ. Солонгост Монголчууд зөвхөн хар ажил хийж, хараар амьдардаг гэсэн ойлголт өнөөдрийг хүртэл байсаар байгаа ч тэдний хоёрдугаар үе буюу үр хүүхдүүд нь өнөөдөр юу ярьж байгааг та бүхэн энэ удаагийн Харанхуй өрөөнөөс сонсоод, дүгнэлт тань өөрчлөгдөх байх. Kpop-оороо аль хэдийн дэлхийн нийтийг донсолгоод буй Солонгосын хөгжмийн ертөнцөд бид од болон гялялзах боломжтой юу? Enjoy!

    • 1 時間13分

カスタマーレビュー

4.7/5
25件の評価

25件の評価

社会/文化のトップPodcast

TBS RADIO
文化放送PodcastQR
北欧、暮らしの道具店
Alia & Yoni
文化放送PodcastQR
東京ポッド許可局

その他のおすすめ

Dulamaa Duku
Huleelgiin Uruu
Podcast Solutions LLC
Podcast Solutions Studio
Podcast Solutions Studio
Anand