154本のエピソード

Монголын хамгийн удаан үргэлжилж буй амьдралын хэв маягийн подкастад тавтай морил! Та манай подкастыг Apple Podcasts, Google Podcasts, Castbox гэх мэт дурын подкаст тоглуулагчаараа захиалж (subscribe) сонсоорой. Мөн манай Youtube хуудсыг дагаарай.

seheeten Seheeten | Prime AudEx

    • 社会/文化
    • 4.9 • 96件の評価

Монголын хамгийн удаан үргэлжилж буй амьдралын хэв маягийн подкастад тавтай морил! Та манай подкастыг Apple Podcasts, Google Podcasts, Castbox гэх мэт дурын подкаст тоглуулагчаараа захиалж (subscribe) сонсоорой. Мөн манай Youtube хуудсыг дагаарай.

    "Электрон жаал" Э.Энхпүрэв - Хөдөлмөр үү? Гоц ухаан уу? | Сэхээтэн подкаст #155

    "Электрон жаал" Э.Энхпүрэв - Хөдөлмөр үү? Гоц ухаан уу? | Сэхээтэн подкаст #155

    "Critical thinking" буюу шүүмжлэлт сэтгэлгээ гэж юу вэ? Яагаад энэ чадвар чухал вэ? Монгол Улсын иргэд боловсролын системээрээ дамжуулж энэ чадварыг олж авч чадаж байгаа юу?

    Энэ удаагийн дугаарын зочин бол "Электрон жаал" хочтой Э.Энхпүрэв. Яагаад түүнийг ингэж хочлох болов? Түүний амжилтын нууц нь төрмөл гоц ухаан байв уу? эсвэл хөдөлмөр, дадал зуршлын хүчээр өөрийгөө бүтээв үү?

    Ингээд Э.Энхпүрэвтэй хөтлөгч Х.Цогтбилгүүндарь ярилцсан Сэхээтэн подкастын 155-р дугаар руугаа үсэрцгээе!

    • 1 時間22分
    Ямар мэргэжилтэйгээс үл хамаарч хүн бүр уран бүтээлч | #154

    Ямар мэргэжилтэйгээс үл хамаарч хүн бүр уран бүтээлч | #154

    Сэхээтэн подкастын энэ удаагийн дугаарын зочноор кино продюсер С.Уран болон 93//KiDULT маркийн дизайнер М.Нямсүрэн, хамтран хөтлөгчөөр артист Н.Урин нар оролцлоо.

    Бидний хувьд өөрийгөө олох аяллаас эхлээд салбар бүрийн уран бүтээлчдийн онцлог, бүтээлч байдал, хүн бүрийн дотор байдаг хүч, амьдралд өөрөөсөө хүртэл хариултаа олж чадахгүй үед итгэл үнэмшлээ хаанаас олж авах вэ зэрэг олон сонирхолтой мэдрэмж холилдсон сэдвийн талаар ярилцсан юм.

    Сонсогч та бүхний бодлыг хөглөсөн 2 цаг байна гэдэгт итгэлтэй байна.

    • 2 時間19分
    Чойдог & Саруул: Эрчүүд яагаад сэтгэлзүйн асуудлаа хуваалцдаггүй вэ? #153

    Чойдог & Саруул: Эрчүүд яагаад сэтгэлзүйн асуудлаа хуваалцдаггүй вэ? #153

    Сэхээтэн подкастын энэ дугаарт дэлхийн шилдэг West Point-ийн цэргийн академийн анхны Монгол төгсөгч Саруул болон залуу артист, инженер Чойдог нар оролцлоо.

    Саруулын хувьд цэргийн академид элсэн суралцсан эхэн үе болон дундаас нь шантарч сэтгэлээр унасан цаг мөчийнхөө талаар, цэргийн сургуульд олж авсан хүмүүжил, эрдмээсээ бидэнд хуваалцсан юм.

    Чойдогийн хувьд үндсэн инженерийн мэргэжлийнхээ хажуугаар урлагийн карьераа хэрхэн босгосон, амьдрал ажлын тэнцвэрээ хадгалж яваа залуу хүний замналынхаа талаар буу халлаа.

    Бидний хувьд Монгол эрчүүдийн үнэлэмж, эр хүн гэх тодорхойлолт, эр хүнд байх зан чанар, эрчүүдийн нөхөрлөл, сэтгэлзүйн асуудал, донтолт, салалт зэрэг төдийлөн нээлттэй ярилцаад байдаггүй сэдвүүдийн талаар үзэл бодлоо ярилцлаа.

    • 1 時間51分
    Оюу толгойн ажилтнаас ТУЗ-д | OYU TOLGOI LLC

    Оюу толгойн ажилтнаас ТУЗ-д | OYU TOLGOI LLC

    Энэ удаагийн дугаараар ОТ ТУЗ-ийн гишүүн Ж. Танатай ярилцлаа.

    Их сургуулиа төгссөнөөс хойш дийлэнх цаг хугацааг гадаадад ажиллаж, хөдөлмөрлөж өнгөрөөсөн тэрээр эх орондоо эргэн ирж ажиллахын давуу болон сул тал, тэр дундаа дэлхийн хэмжээний зэсийн уурхайн үйл ажиллагаанд хяналт тавьж, бодлого боловсруулах багт орж ажиллах нь өмнөх ажлын туршлагуудаас ямар ялгаатай байгаа талаарх сэдвийг хөндсөн юм.

    Мөн дээрээс нь ОТ ХХК-ийн өнөөдрийн санхүүгийн дүр зураг, цаашдын бодлого, стратеги, дараагийн шатны хөрөнгө оруулалтын боломжийг тодрууллаа.

    Уул уурхайн салбарт тоймгүй олон жилийг өнгөрөөж яваа түүний хувьд энэ салбарын цаашдын чиг хандлагыг даган Монголчуудын хувьд алдагдсан боломжоосоо сургамж авч ирээдүйн хөгжлөө хэрхэн яаж урагшлуулах бодит шийдлүүд байгааг яриандаа дурдав.
    ———
    DAY ONE контентын тухайд:

    Амазон компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосын анх гаргаж ирсэн "The Day 1” сэтгэлгээ нь стартапуудын эхэн үеийг санагдуулам шинэлэг байдал, хэрэглэгч төвтэй, хурдан шуурхай байдлыг илэрхийлдэг.

    Энэ нь компаниуд аварга том компани болж томрох үед ч өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлэх алсын хараа, бусдаас түрүүлж алхах сониуч сэтгэлгээ, өсөлт иновацийн төлөө тасралтгүй өлсгөлөн байх хандлагаа хадгалахын чухлыг онцолдог. Нэг ёсондоо тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн ертөнцөд хэзээ ч тайвширч болохгүй, үргэлж өлсгөлөн байж, өдөр бүрийг ямар нэг гайхалтай зүйл бүтээх ажлын эхний өдөр мэт бодож, сэтгэж, хандахыг дэмждэг ойлголт гэж харж болно.

    • 1 時間17分
    Монголын Амазон болох мөрөөдөл | Pick Pack LLC

    Монголын Амазон болох мөрөөдөл | Pick Pack LLC

    Энэ удаагийн дугаараар залуу захирлуудтай тэдний удирдаж яваа бизнесийн онцлогийн талаар ярилцлаа.

    “ПИК ПАК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Болдсайхан болон “ПИК ПАК ВОРЛДВАЙД” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Оргил нартай логистик тээврийн салбарын хөгжил, онлайн худалдаа түүнийг дагасан хүргэлтийн үйлчилгээний боломж, шуудан илгээмжийн аюулгүй байдал зэрэг сэдвүүдийн хүрээнд юу ч үлдээлгүй буу халлаа.

    Ажлынхаа хажуугаар давхар орлого олохыг хүсдэг хэн бүхэнд зориулагдсан дугаар шүү.
    ——
    DAY ONE контентын тухайд:

    Амазон компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосын анх гаргаж ирсэн "The Day 1” сэтгэлгээ нь стартапуудын эхэн үеийг санагдуулам шинэлэг байдал, хэрэглэгч төвтэй, хурдан шуурхай байдлыг илэрхийлдэг.

    Энэ нь компаниуд аварга том компани болж томрох үед ч өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлэх алсын хараа, бусдаас түрүүлж алхах сониуч сэтгэлгээ, өсөлт иновацийн төлөө тасралтгүй өлсгөлөн байх хандлагаа хадгалахын чухлыг онцолдог. Нэг ёсондоо тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн ертөнцөд хэзээ ч тайвширч болохгүй, үргэлж өлсгөлөн байж, өдөр бүрийг ямар нэг гайхалтай зүйл бүтээх ажлын эхний өдөр мэт бодож, сэтгэж, хандахыг дэмждэг ойлголт гэж харж болно.
    ——
    Дугаарын хамтран ажиллагч: https://www.pickpack.mn/
    ——
    Бидэнтэй холбогдох хаяг:
    Instagram: https://www.instagram.com/seheeten.po...
    Website: https://www.seheeten.me

    • 55分
    Бохирдлыг бизнес болгосон туршлага | Ureca LLC

    Бохирдлыг бизнес болгосон туршлага | Ureca LLC

    Хилэнт эх хэмээх МОДОН ЛУУ жилийнхээ босгон дээр Юрика ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Орчлон захиралтай түүний үүсгэн байгуулсан гарааны бизнесийн үүсэл түүх, өнөөгийн санхүүгийн дүр зураг, ирээдүйн стратегийн талаар ярилцлаа.

    Дэлхийн цаг уурын өөрчлөлтийг даган мөнгөний урсгал, зах зээл, хөрөнгө оруулалтын орчин хэрхэн яаж хувьсан өөрчлөгдөж байгааг ярилцлагын эхэнд дурдсан юм. Эдгээр өөрчлөлтийг мэдэрч бусдаас түрүүлж өөрийн бизнесийн санааг хөгжүүлсэн түүх нь бусад залууст туршлага болно гэдэгт итгэлтэй байна. Хүн төрөлхтний хэт их хэрэглээг дагасан бохирдлыг эргээд бизнес болгох боломжтой гэхээр итгэмээргүй сонсогдож байгаа байх. Дэлхийн чиг хандлага өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед бизнесийн шинэ санаа, боломжийг эрэлхийлэх нь бусдаас түрүүлж алхаж буйг илэрхийлдэг. Ямар нэгэн өөрчлөлтийг хайж байгаа бол энэ дугаарыг сонсоод үзээрэй.
    -
    1:21 Танай бизнес яаж мөнгө олдог вэ?
    12:09 Танайхтай төстэй үйл ажиллагаа явуулдаг дэлхийн том ямар компани байна вэ?
    16:04 Бизнесээ эхлүүлэх шийдвэр рүү юу хөтөлсөн юм бэ?
    25:13 Ureca гэх энэ бизнесийн өнөөдрийн дүр зураг
    30:19 Carbon credit-ийн зах зээл нурсан тухай
    33:33 Ureca төслүүдээ яаж сонгодог вэ?
    40:23 Carbon credit-ийг хэрхэн яаж баталгаажуулдаг вэ?
    43:05 Зах зээлийн өрсөлдөгч нар хэн бэ?
    48:00 Гэр хорооллоос олон улсын зах зээлд эрэлд хэрэгцээтэй бүтээгдэхүүн гарах уу?
    1:00:47 Ялгаруулж буй хүлэмжийн хийгээсээ илүү ихийг буцаагаад шингээж буй улсууд
    1:02:10 Утаагүй болох ойрын боломж бидэнд байна
    1:06:58 Carbon credit-ийн үнэ зах зээл дээр яаж тогтдог вэ?
    1:16:10 Хүлэмжийн хийн ялгарлыг хэмждэг, тайлагнадаг компаниуд бий боллоо
    1:19:20 Ямар технологи ашиглан carbon credit-ийг баталгаажуулж байна вэ?
    1:23:40 Залуус цаг уурын өөрчлөлтөд яаж хувь нэмрээ оруулах вэ?
    1:26:44 Төрийн оролцоо аль үе шатанд хэрэгтэй байна вэ?
    1:28:48 Сорилт бэрхшээл
    1:38:05 Цаашдын стратеги, боломж
    ———
    DAY ONE контентын тухайд:

    Амазон компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосын анх гаргаж ирсэн "The Day 1” сэтгэлгээ нь стартапуудын эхэн үеийг санагдуулам шинэлэг байдал, хэрэглэгч төвтэй, хурдан шуурхай байдлыг илэрхийлдэг.

    Энэ нь компаниуд аварга том компани болж томрох үед ч өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлэх алсын хараа, бусдаас түрүүлж алхах сониуч сэтгэлгээ, өсөлт иновацийн төлөө тасралт

    • 1 時間40分

カスタマーレビュー

4.9/5
96件の評価

96件の評価

Амжилт хүсье

Амжилт хүсье

Сайхан подкастыг эхнээс нь одоог хүртэл сонсож сэхээтэн гэр бүлийнхээ гишүүн болсондоо, байдагтаа үнэхээр баярладаг. Адилхан гадны оронд суралцаж хөдөлмөрлөдөг, мөн монголдоо хөдөлмөрлөж хичээж явдаг залуучуудын яриаг сонсоод урам авч, гэгээлэг сайхан ирээдүйг мөрөөдүүлж хичээхэд тусалдагт баярлалаа. Шинэхэн дугаарууд, шинэ сонирхолтой зочдыг тэсэн ядан хүлээж байна. Амжилт хүсье.

Beck1479

Anhaaruulga !!!

Ajil torold ni amjilt husey. Yu heleh gsn be gheer tanai podcastiig sonsoh durtai. Ghdee nileed hed davtagdaj anzaaragdsan zuil garaad ter ni jaahan sonsohod asuudal uusgej ehelj bnaa. Bi chihevcheer sonsdog yumaa tgsn chinii yarij bgaa zuun chihend nogoo hunii yarij bgaa ni baruun chihend sonsogddog. Bi bodohdoo mono bish stereo dugaraltiig ashigladag yum bn gj oilgoson. Asuudal ni yu gheer Odko Nymjavtai yariltssan dugaardeer Odkogiin dugaralt ayaarhan bsan bogood changalah gj oroldson ch neg chihevchind l dugarcj bsan bolohoor yariag surhii tod sonsoj chadq bdald hursen. Tiimees magadgui ireeduid holoos holbogdoj bgaa hunii dugaraltiig changalaj ogoh yumuu hoyor chihevchind zereg sonsogdohoor mono dugaralt ruu shiljih bolomjtoi yu gj.

BBolor0411

Hi,

Minii zurshil bol ugluu oroi ajil daa yavah bolgon doo Seheeten podcast sonsoj uurtuu mash Tom oyunii hurungu oruulalt hiij bga
Bayarlalaa,

社会/文化のトップPodcast

kemioの言わせて言うだけEverything
UNICORN.inc
となりの雑談
TBS RADIO
武田鉄矢・今朝の三枚おろし
文化放送PodcastQR
HOMEGIRL
Meg and Hina
The Austin and Arthur Show
Arthur Zetes
仏教伝道協会 presents 笑い飯 哲夫のサタデー・ナイト仏教
FM大阪

その他のおすすめ

UNLOCK Podcast
UNLOCK Podcast
Manduulero
MANDUULERO
The Keks Podcast
Podcast Solutions LLC
OZIA!
Ozia
Crime Station Podcast
Ariuka
Cocktail and Crime
Dulamaa Duku