91本のエピソード

Залуучуудад нэн шаардлагтай мэргэжил сонголт, мэргэжилээрээ мэргэших, карьераа төлөвлөх шаардлагтай мэдээллийг бодит туршлагтай мэргэжилтнүүдийн ярилцлагаар дамжуулан хуваалцах зорилготой.

UL Medeh Podcast Munbish

    • 教育

Залуучуудад нэн шаардлагтай мэргэжил сонголт, мэргэжилээрээ мэргэших, карьераа төлөвлөх шаардлагтай мэдээллийг бодит туршлагтай мэргэжилтнүүдийн ярилцлагаар дамжуулан хуваалцах зорилготой.

    ҮЛ МЭДЭХ Подкаст #91: Зочин Г.Арслан "Хүнсний Технологийн Инженер Мэргэжил & Карьер Төлөвлөлт"

    ҮЛ МЭДЭХ Подкаст #91: Зочин Г.Арслан "Хүнсний Технологийн Инженер Мэргэжил & Карьер Төлөвлөлт"

    Хүсэл мөрөөдөл, хичээнгүй зүтгэл хаана хүргэдэг гэдгийн тод жишээ болсон зочинтой ярилцахад дахин нэгийг бодож хоёрыг тунгаахад хүрч байв. Энэ дугаарыг эхэлсэнээс хойш л тасралтгүй нэг зүйл бодогдсон нь бид 10 жилдээ, их сургуулиа сонгохдоо, ажлын талбарт гарахдаа яагаад өөрсдийгөө бэлддэггүй юм бол гэх бодол мөн энэ талаар ч зочин маань маш сайхан бодит туршлагыг хуваалцлаа даа гэх бодол, догдлол өөрийн эрхгүй мэдрэгдэж байв. Хүний нутагт ажиллаж амьдрах, өөрийн мэргэжилдээ эзэн байх, мөрөөдлөө бодит болгох төлөвлөгөөг даган өдгөө Хүнсний тээврийн үйлчилгээг үзүүлдэг АНУ-дахь компанийг үүсгэн байгуулан хөдөлмөрлөж буй Г.Арсланг урин Хүнсний Технологийн Инженер ажил мэргэжил, карьер төлөвлөлтийн тухай нь сонсогч нарынхаа сонорт хүргэхэд бэлэн боллоо.

    "GOLDEN WHEEL TRANSPORT INC" – Үүсгэн Байгуулагч, Гүйцэтгэх захирал  Г.Арслан

    • 37分
    ҮЛ МЭДЭХ Подкаст #90: Зочин А.Даваажаргал "Олон Улсын Бизнес Мэргэжил & Карьер Төлөвлөлт"

    ҮЛ МЭДЭХ Подкаст #90: Зочин А.Даваажаргал "Олон Улсын Бизнес Мэргэжил & Карьер Төлөвлөлт"

    Дуртай зүйлээ өөрийн мэргэжил болон ажилтайгаа уяж холбох тийм ч амар зүйл биш байдаг. Ялангуяа нэг газарт урт удаан жил ажиллана гэдэг үзэл бодолтой хүмүүсийн хувьд ажлаа солино гэдэг тийм ч зөв зүйл биш гэж шүүмжилдэг. Харин эдгээр хүмүүст зоригтой шийдвэр гарган өөрийн чадварыг гялалзуулах боломж төдийлөн гардаггүй харин өөрийн дуртай зүйлээ хийж гялалзаж яваа төдийгүй өнөөгийн нийгэмд хүн бүрийн өдөр тутам бүр цаг минут бүрт шагайдаг Фэйсбүүк, Инстаграммтай холбоотой Соушл медиа менежерээр ажиллаж буй залуу мэргэжилтэнтэй ярьсан ярилцлага маань ийнхүү таны сонорт хүрч байна. Шүүмжит сэтгэлгээний бодит жишээг өөрийн бүтээлээр дамжуулан хүргэдэг, аймгуудын онцлог болон бэлчээрийн мал аж ахуйн талаар маш сонирхолтой бүтээлийг толилуулж байсан бүтээлч мэргэжилтэн маань бяцхаан типүүд өгсөн бөгөөд үүнд: Японд сурах бол юуг анхаарах, CV-гээ бичих бол улиг болсон ижил хэв маягийг сонгох уу? Эсвэл арай бүтээлчээр харуулах уу гэх мэт зөвлөмжүүд энэ дугаарт багтсан болно.

    IOTA MEDIA- Social Media Manager, А.Даваажаргал

    • 31分
    ҮЛ МЭДЭХ Подкаст #89: Зочин Ч.Амартүвшин "Түүхч- Архелогич Мэргэжил & Карьер Төлөвлөлт"

    ҮЛ МЭДЭХ Подкаст #89: Зочин Ч.Амартүвшин "Түүхч- Архелогич Мэргэжил & Карьер Төлөвлөлт"

    Стивен Спилбергийн найруулсан кинонуудыг та үзсэн бол энд дурдах “Индиана Жонс” болон “Оддын дайн” гэсэн киног үзсэн биз ээ. Адал явдал хайн шинэ нээлтүүдийг хийдэг сонирхолтой киноны гол дүр Индиана Жонс гэгч ямар мэргэжилтэй илүү ойр дүр байв гэвэл мэдээж Археологич мэргэжил юм. Зуун, зуунаар амьдарсан хүн төрөлхтний түүхийг ирээдүй хойчид нь “мэдээлдэг” шинжлэх ухааны чухал салбарын нэг бол археологи. Дэлхийд эх орныг маань таниулж бас сурталчилж буй салбар бол яах аргагүй Археологийн салбар билээ. Энэ мэргэжлийн эзэн байж тууштай хөдөлмөрлөж МУИС-ийн Антропологи, Археологийн  Тэнхимийн Дэд Профессор, Доктор Ч.Амартүвшинтэй хуучилсан яриаг хүргэхэд бэлэн болов.

    МУИС-ийн Антропологи, Археологийн  Тэнхимийн Дэд Профессор, Доктор Ч.Амартүвшин

    • 1 時間21分
    ҮЛ МЭДЭХ Подкаст #88: Зочин Б.Дөлгөөн "Хөгжил Судлал, Эдийн Засаг Мэргэжил & Карьер Төлөвлөлт"

    ҮЛ МЭДЭХ Подкаст #88: Зочин Б.Дөлгөөн "Хөгжил Судлал, Эдийн Засаг Мэргэжил & Карьер Төлөвлөлт"

    Өөрийгөө олсон уу? гэдэг асуултаар өнөөдрийн дугаарыг эхлүүлье. Магадгүй энэ асуултыг хаа нэгтээ та сонссон биз ээ тэгвэл манай өнөөдрийн зочин маань Англи улсад Хөгжил судлал, эдийн засаг мөн Хот бүс нутгийн магистр гэсэн чиглэлээр суралцаж ирээд ирээдүй хойчдоо бага ч атугай эерэг өөрчлөлт шинэчлэлийг хийхээр зориг шулуудан хөдөлмөрлөж буй дайчин бүсгүй юм. Зочноосоо чих дэлсэх олон нийтлэг асуултууд болон мэргэжил сонголтынх нь талаар ярилцаж буу халав. Маш олон ажлыг зэрэг амжуулахын зэрэгцээ нийгэмд гэрэл түгээж буй талаар сонсоод та лав нэгийг ойлгож хоёрыг тунгаах биз ээ. Түүний хэлсэн нэг үг одоо ч толгойд эргэлдэнэ энэ үг бол If not Who, If not now when юм. Нээрээ л бид байнга л өөрийгөө болоогүй, цаг нь болоогүй гэж шалтаглаж байдаг юм байна тэгэхээр зүгээр л зоригтой алхмуудыг хийж үзээрэй гээд цааш тунгаах зүйлсийг сонсогч та нартаа үлдээе.

    “Зулзаган Дөл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн

    • 1 時間30分
    ҮЛ МЭДЭХ Подкаст #87: Зочин Э.Минжмаа "Архитектур Мэргэжил & Карьер Төлөвлөлт"

    ҮЛ МЭДЭХ Подкаст #87: Зочин Э.Минжмаа "Архитектур Мэргэжил & Карьер Төлөвлөлт"

    Харийн орноос хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ гэдэг хэлц үгээр энэ дугаарыг эхлүүлж байна. Өнөөдрийн дугаарт бага наснаасаа Ирланд улсад боловсрол эзэмшиж олон улсад өөрийн мэргэжлээрээ туршлага хуримтлуулан хүлээн зөвшөөрөгдөж ажиллаж байгаад  эх орондоо хийж бүтээх чин хүсэл тээн ирээд удаагүй ч өрнүүн их ажилд түүчээлэн  нүүдэлчин соёлыг хадгалсан байдлаар яаж орчин цагт байгальд ээлтэйгээр аж төрж амьдрах вэ? гэсэн судалгаа болон шийдэл, гарц, боломж гэсэн чиглэлд ажиллаж буй залуу Архитектурчийн ажлын арга барил, мэргэжлийн талаарх онцлогийг хүргэж байна.

    “RURAL URBAN FRAMEWORK” судалгааны архитектурын компанийн Архитекторч Э.Минжмаа

    • 46分
    ҮЛ МЭДЭХ Подкаст #86: Зочин Ц.Ариунболд "Маркетинг Менежмент Мэргэжил & Карьер Төлөвлөлт"

    ҮЛ МЭДЭХ Подкаст #86: Зочин Ц.Ариунболд "Маркетинг Менежмент Мэргэжил & Карьер Төлөвлөлт"

    Цааш улам сайн хөгжиж, хүмүүсийн амьдралд гүнзгий нэвтрэх технологиудын нэг бол #Virtual_Reality (VR) юм. Өдгөө энэ технологийн тусламжтай аливаа орчин буюу бүтээгдэхүүнийг 360 градусаар, бүх талаас нь харуулах гэх мэт #маркетинг, идэвхжүүлэлтийн олон шинэлэг шийдэл бий болсоор буй. Тиймд бид энэ чиглэлийн контент, үйлчилгээнүүдийг амжилттай хөгжүүлж яваа #UpTech компанийн Үүсгэн байгуулагчтай мэргэжлээ хэрхэн сонгосон болон залуучууд ирээдүйд энэ чиглэлээр ажиллах бол юунд бэлэн байх ёстой зэргийг ярилцав. Фэйсбүүкээс #Метаверс гээд шинэ виртуал ертөнцийг хэдийн бэлэн болсныг зарласныг хэн хүнгүй мэдэж буй энэ цагт гол сэдэв #VR болж хувирсан тул таны заавал сонсох дугаар гэж онцолмоор байна. Түүний багаараа хэрэгжүүлсэн нийгмийн хариуцлагын хүрээн дэх видеог үзээд нэгийг бодож хоёрыг тунгаах биз ээ.

    “UP TECH” компанийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ц.Ариунболд

    • 54分

教育のトップPodcast

英語で雑談!Kevin’s English Room Podcast
ケビン (Kevin's English Room)
6 Minute English
BBC Radio
英語聞き流し | Sakura English/サクラ・イングリッシュ
SAKURA English School
TED Talks Daily
TED
All Ears English Podcast
Lindsay McMahon and Michelle Kaplan
ゆる言語学ラジオ
Yuru Gengogaku Radio