에피소드 7개

Ээж болох эрхэм хүсэлтэй ч асуудалтай тулгарч байгаа эмэгтэйчүүдийн санаа сэтгэл, мэдлэг туршлагаа хуваалцаж, дулаан тухтай орчинд шийдэл гарцыг хамтдаа олж авах буланд тавтай морил. Энд бид асуудал багатайгаар жирэмсэн болоход бидний зүгээс хийж болох зүйлсийг, бие сэтгэлээ хэрхэн бэлтгэх талаар ярилцах болно.
Welcome to the cozy corner of women who are seeking a solution for their infertility and other related concerns. Here we are going to discuss and exchange useful information about preparing our sweet beautiful body and mind to conceive and have a wonderful little rainbow baby.

Ма Mongolia Ma

    • 건강 및 피트니스

    Өндгөн эсний чанараа хэрхэн сайжруулах вэ? Туслах арга хэрэгслүүд/Improving the egg quality part 2

    Өндгөн эсний чанараа хэрхэн сайжруулах вэ? Туслах арга хэрэгслүүд/Improving the egg quality part 2

    Хүний биеийн тэнцвэрт байдал янз бүрийн шалтаанаас улбаалж алдагдсанаас өнөөдрийн бидний эрүүл мэндийн ихэнхи асуудлуудын суурь үүсч байгаа мэт... Хятадын уламжлалт анагаах ухааны зүү төөнүүр эмчилгээ, касторын тосон бигнүүр болон ёогын дасгал нь бидэнд хэрхэн сайнаар нөлөөлж, ерөнхий биеийн эрүүл байдлыг сайжруулах, цаашлаад өндгөн эсний чанарыг сайжруулахад хэрхэн туслаж болох талаар энэхүү дугаартаа ярилцлаа. Алдаа мадагтай ярьсан зүйл байвал өршөөж болгоогоорой 🙏🏻. Instagram: Ma Mongolia. Music credit: Mikayla Geier/Deja You.

    • 29분
    Improving the egg quality/Өндгөн эсний чанараа хэрхэн сайжруулах вэ?

    Improving the egg quality/Өндгөн эсний чанараа хэрхэн сайжруулах вэ?

    Эцэг эхийн генийн мэдээллийг агуулсан хоёр эс уулзаж амьдрал үүсгэдэг билээ. Энэ эсүүдийн чанар ямар байгаагаас хамаарч тухайн үр хөврөлийн чанар, амьдрах чадвар ямар байх нь тодорхойлогддог. Тэгвэл эмэгтэй хүний өндгөн эсний чанарт сөрөгөөр нөлөөлж болох зүйлс болон сайжруулах боломжтой нэмэлтүүдийн талаар энэхүү дугаартаа ярьлаа.

    • 44분
    Хэрэгцээт эрдэс, витамин, эмийн ургамалууд/ Essential vitamin minerals and herbs for fertility.

    Хэрэгцээт эрдэс, витамин, эмийн ургамалууд/ Essential vitamin minerals and herbs for fertility.

    Нөхөн үржихүйн эрүүл мэндээ сайжруулахад ерөнхий эрүүл мэнд суурь нь болж өгдөг. Харин бие болоод сэтгэлийн эрүүл байдалд зайлшгүй хэрэгтэй, хэвийн ажиллахад нь тустай витамин, минералуудийн талаар дурьдахгүй өнгөрч болохгүй биз. Энэ удаагийн дугаартаа Саруул, Мийгаа 2 нь гол витаминууд болон нөхөн үржихүйг дэмждэг эмийн ургамалуудын талаар мэдээлэл бэлтэж ярилцлаа.

    • 51분
    Үргүйдлийн түгээмэл шалтгаанууд. /Common causes of infertility.

    Үргүйдлийн түгээмэл шалтгаанууд. /Common causes of infertility.

    12 сар буюу түүнээс дээш хугацаанд хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон ч жирэмслэхгүй байх тохиолдолд, мөн 3 буюу түүнээс дээш удаа дараалан үр зулбасан, өсөлтгүй жирэмслэлт болсон тохиолдолд үргүйдэл гэж үзээд шаардлагатай шинжилгээ, оношлогоог хийж шалтгааныг тодорхойлох гэж оролддог байна. Энэ удаагийн дугаарт үргүйдэлд хүргэдэг ямар шалтгаанууд байдаг талаар ярилцлаа. Instagram: https://instagram.com/ma.mongolia.

    • 38분
    How to fertility chart? Хуанли хэрхэн хөтлөх вэ?

    How to fertility chart? Хуанли хэрхэн хөтлөх вэ?

    Эмэгтэй хүний үр тогтоох ерөнхий чадвар болон зарим нэг үргүйдлын шалтгаан байж болзошгүй асуудлуудыг гэрийн нөхцөлд урьдчилан тогтооход тустай, гэр бүл төлөвлөлтөнд үр дүнтэйгээр хэрэглэж болохуйц хуанли (чарт, хүснэгт, график гэж бас хэлэгдэх) хөтлөлтийг хэрхэн хийх, юуг анхаарах зэрэг зүйлсийн талаар товчхон ярьлаа.

    Хэвлэж аваад гараар хөтлөх хүснэгт:
    https://www.tcoyf.com/downloadable-charts/

    Миний хувьд хамгийн ойлгомжтой, хэрэглэхэд хялбар, үнэгүй гэж үзсэн аппликэйшн болон вэбсайт:
    https://www.fertilityfriend.com
    Аппликэйшн:
    https://apps.apple.com/us/app/fertility-friend-ff-app/id443919067
    https://apps.apple.com/us/app/ovagraph-official-tcoyf-app/id585373332

    • 16분
    Чиний бие үр тогтоох чадвартай юу? How fertile is your body?

    Чиний бие үр тогтоох чадвартай юу? How fertile is your body?

    Эмэгтэй хүн нөхөн үржихүйн чадвараа өөрөө мэдээд гэр бүл төлөвлөлтөндөө ашиглахад хамгийн хэрэгтэй бөгөөд хүн бүр хэрэгжүүлж болох тэр нэг арга бол дэлгэрэнгүй хуанли хөтлөх байдаг. Харин энэ аргын 5 ашиг тусын талаар товчхон өгүүллээ.

    • 16분

인기 건강 및 피트니스 팟캐스트

Feel Better, Live More with Dr Rangan Chatterjee
Dr Rangan Chatterjee: GP & Author
On Purpose with Jay Shetty
iHeartPodcasts
Huberman Lab
Scicomm Media
2017 - 2020
뇌부자들
잠들기, 집중하기, 휴식하기 위한 소리 | 수면을 위한 화이트 노이즈
수면 소리
아몬드 클럽
아몬드 클럽