에피소드 6개

Сурагчид өөрийгөө болон бусдыг ойлгох, cэтгэл мэдрэмжээ удирдах чадварыг хэрхэн эзэмшиx тухай ярилцсан бидний анхны дугаарыг хүлээн авна уу. Сурагчид, багш, гэр бүл гээд бүх насны хүмүүст зориулсан мөн ангидаа, гэртээ хэрэглэх боломжтой практик дасгалын талаар зөвлөмжтэй ярилцлага тул та бүхнийг дуустал нь сонсохыг зөвлөж байна. Эхний зочноороо бид Орчлон олон улсын дунд сургуулийн захирал багш С.Баярмааг урьж оролцууллаа.
Та бүхэн зүрх сэтгэлийн боловсролын тухай асуух асуулт байвал коммент үлдээгээрэй.

EduMongolia Edu Mongolia

    • 교육

Сурагчид өөрийгөө болон бусдыг ойлгох, cэтгэл мэдрэмжээ удирдах чадварыг хэрхэн эзэмшиx тухай ярилцсан бидний анхны дугаарыг хүлээн авна уу. Сурагчид, багш, гэр бүл гээд бүх насны хүмүүст зориулсан мөн ангидаа, гэртээ хэрэглэх боломжтой практик дасгалын талаар зөвлөмжтэй ярилцлага тул та бүхнийг дуустал нь сонсохыг зөвлөж байна. Эхний зочноороо бид Орчлон олон улсын дунд сургуулийн захирал багш С.Баярмааг урьж оролцууллаа.
Та бүхэн зүрх сэтгэлийн боловсролын тухай асуух асуулт байвал коммент үлдээгээрэй.

    Дугаар #6-Гадаадад суралцах нь

    Дугаар #6-Гадаадад суралцах нь

    Энэ удаагийн дугаартаа Орчлон сургуулийн төгсөгчидтэй Америк, Англи, Канад улсуудад хэрхэн элсэн орж суралцаж, ажиллаж буй талаар ярилцлаа.
    Зочдоор @University of Toronto-д суралцаж буй Сэцэн, @Loyola University-д суралцаж буй Үлэмж, @London School of Economics-т суралцаж буй Мөнхжин, @University of Minnesota-д суралцаж байгаа Замилан нар оролцлоо. Тэдний өгсөн зөвлөгөөг сонсоорой

    • 36분
    Дугаар #5-Мэдээлэл технологи, компьютерийн шинжлэх ухаан инженерчлэл

    Дугаар #5-Мэдээлэл технологи, компьютерийн шинжлэх ухаан инженерчлэл

    Энэ удаагийн дугаараар Электроник, Кодинг, Компьютерын шинжлэх ухаан хичээлүүдийн талаар Орчлон ахлах сургуулийн багш нар Б.Мягмарзул, Б.Мөнхбаяр болон П.Төгөлдөр нартай ярилцлаа. П.Төгөлдөр багш нь "International Olympiad in Informatics (IOI)" буюу олон улсын компьютерын шинжлэх ухааны олимпиадад сурагч бэлдэж Хүрэл медаль авахуулсан, Б.Мөнхбаяр багш нь Энэтхэг улсад энэ мэргэжлээ суралцаж төгссөн ба Б.Мягмарзул багш нь Физик Электроник мэргэжлээр төгсөж ажиллаж байсан туршлагатай юм.
    Дэлхий дахин маш хурдтай өөрчлөгдөж, шинэчлэгдэж, дижитал хэлбэрт шилжиж буй энэ үед эдгээр хичээлүүд яагаад чухал болох мөн онцлог, давуу талуудын талаар сонсоорой. Мөн төсөл дээр суурилсан хичээл, сурагчид хамтдаа бүтээл гаргах зэрэг шинэлэг заах аргуудтай энэхүү хичээлүүдийн талаар сонирхоорой. Илүү олон сурагчид энэ чиглэлээр мэдлэгээ хөгжүүлэхийг уриалж байна.

    • 33분
    Дугаар #4-Mental Health/Өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд/

    Дугаар #4-Mental Health/Өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд/

    Энэ удаагийн дугаараар Сэтгэцийн Эрүүл мэнд тэр дундаа өсвөр насны (10-19 нас) хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлогийн талаар ярилцлаа. Зочноор Орчлон бага, дунд сургуулийн сэтгэл зүйч Анагаах Ухааны доктор, сэтгэл засалч эмч Б.Жаргал болон Орчлон ахлах сургуулийн сэтгэл зүйч С.Долгорсүрэн нар оролцож зөвлөгөө өглөө.
    * Сонирхолтой, сургамжтай энэхүү подкастыг эцэг эх, багш, сурагчид гээд боловсролын талаар илүү их дэлгэрэнгүйг мэдэх хүсэлтэй хэн бүхэнд зориулав.

    • 31분
    Дугаар #3-Teaching Bilingual Learners /Хос хэлээр суралцах/

    Дугаар #3-Teaching Bilingual Learners /Хос хэлээр суралцах/

    Боловсролын талаар сонирхолтой сэдвүүдийг сонгон авч мэргэжлийн хүмүүстэй ярилцдаг цуврал подкастын маань 3-р дугаарыг та бүхэн сонсоод үзээрэй. Энэ удаа бид хос хэлээр суралцах буюу Монгол, Англи хэлээр суралцах, гадаад хэлээр суралцахад юуг анхаарах мөн хос хэлээр багшлахын онцлогуудыг ярилцлаа. Олон Улсын Кембриджийн хөтөлбөрийн онцлог, гадаад хэлний багш нарын зөвлөмжүүдийг сонсоорой.
    Ярилцлагын зочдоор Орчлон Олон Улсын сургуулийн бага ангийн англи хэлний багш Э.Тэмүүжин, дунд ангийн дэлхийн түүхийн багш Cody, дунд ангийн англи хэлний багш Г.Эрдэнэсайхан болон ахлах ангийн олон улсын хөтөлбөрийн дэлхийн түүхийн багш З.Мөнхболд нартай ярилцлаа.
    Сонирхолтой, сургамжтай энэхүү бичлэгийг эцэг эх, багш, сурагчид гээд боловсролын талаар илүү их дэлгэрэнгүйг мэдэх хүсэлтэй хэн бүхэнд зориулав.

    • 1시간
    Дугаар #2-eLearning/ Цахим сургалт/

    Дугаар #2-eLearning/ Цахим сургалт/

    Боловсролын тухай цуврал подкастын маань 2-р дугаарыг та бүхэн хүлээн авна уу. Энэ удаа Подкастын 1-р хэсэгт Цахим сургалт буюу Онлайн сургалтын талаар Орчлон сургуулийн бага ангийн багш П.Пүрэвсүрэн, дунд ангийн физикийн багш Д.Батцэцэг болон ахлах ангийн эдийн засаг, бизнесийн ухааны багш Г.Ариунхишиг нар оролцож мэргэжлийн зөвлөгөө өгч, хэрхэн хичээлээ явуулж байгаа талаар ярилцлаа. Мөн онлайн хичээлийг хэрхэн давуу тал болгон хэрэглэх талаар нас, насны онцлогт тохирсон зөвлөмжүүдийг өгсөн байгаа.
    Подкастын 2-р хэсэгт "М-Си-Эс Холдинг ХХК"-н Мэдээллийн Технологийн албаны захирал, Орчлон сургуулийн төгсөгч М.Эвсанаатай технологийн хөгжил, зайнаас ажиллах, ажлын байран дээр хэрэгтэй байгаа чадваруудын талаар ярилцлаа.
    Эцэг эхчүүд болон багш нар, боловсролын тухай илүү ихийг мэдэх хүсэлтэй хэн бүхэн сонсоод үзээрэй.

    • 1시간 14분
    Дугаар #1-Social Emotional Learning/Зүрх сэтгэлийн боловсрол/

    Дугаар #1-Social Emotional Learning/Зүрх сэтгэлийн боловсрол/

    Сурагчид өөрийгөө болон бусдыг ойлгох, cэтгэл мэдрэмжээ удирдах чадварыг хэрхэн эзэмшиx тухай ярилцсан бидний анхны дугаарыг хүлээн авна уу. Сурагчид, багш, гэр бүл гээд бүх насны хүмүүст зориулсан мөн ангидаа, гэртээ хэрэглэх боломжтой практик дасгалын талаар зөвлөмжтэй ярилцлага тул та бүхнийг дуустал нь сонсохыг зөвлөж байна. Эхний зочноороо бид Орчлон олон улсын дунд сургуулийн захирал багш С.Баярмааг урьж оролцууллаа. Та бүхэн зүрх сэтгэлийн боловсролын тухай асуух асуулт байвал коммент үлдээгээрэй.

    • 56분

인기 교육 팟캐스트

Real English Conversations Podcast - Learn to Speak & Understand Real English with Confidence!
Real English Conversations: Amy Whitney & Curtis Davies - English Podcast
6 Minute Grammar
BBC Radio
Daily Easy English Expression Podcast
Coach Shane
6 Minute English
BBC Radio
Culips Everyday English Podcast
Culips English Podcast
[쓸공언니] 경제 뉴스와 책 읽기
쓸공언니