에피소드 18개

Герман улсад амьдрах, суралцах, ажиллах талаар өөрсдийн туршлага, мэдлэг, мэдээллээ хуваалцах орон зай

Moin Moin Mongolia Enkhtselmeg, Munkhsaruul, Uyanga

    • 자기 계발
    • 5.0 • 1개의 평가

Герман улсад амьдрах, суралцах, ажиллах талаар өөрсдийн туршлага, мэдлэг, мэдээллээ хуваалцах орон зай

    Ep20: Зочин Б.Амарбат (Хуульч, Германы Göttingen их сургуулийн магистрант)

    Ep20: Зочин Б.Амарбат (Хуульч, Германы Göttingen их сургуулийн магистрант)

    Энэхүү дугаарт зочин маань өөрийн Göttingen их сургуульд суралцсан туршлага, DAAD-ын тэтгэлэгтэйгээр Германы Augsburg хотод зуны сургуульд хамрагдсан талаараа болон хуулийн чиглэлээр суралцахаар сонирхож байгаа ба бакалаврын түвшинд суралцаж байгаа хүүхэд залуустаа маш хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хүргэсэн байгаа.

    • 59분
    Ep19: Зочин Г.Наранзул "Германд анагаахын чиглэлээр сурах боломжууд"

    Ep19: Зочин Г.Наранзул "Германд анагаахын чиглэлээр сурах боломжууд"

    Сайн байцгаана уу сонсогчид оо, 
    Энэ удаагийн дугаартаа бид Германы Würzburg хотод Анагаахын ШУ-аар сурдаг Г.Наранзул найзтайгаа "Германд анагаахын чиглэлээр сурах боломжууд"-ын талаар ярилцаж дараах түгээмэл асуултуудыг базаад хариулсан байгаа шүү.
    - Шаардлагатай герман хэлний түвшин?
    - Бүрдүүлэх бичиг баримт, орох үндсэн шаардлага?
    - Хичээл, сургуулийнх нь үйл ажиллагаа хэрхэн явагддаг вэ?
    - Их сургуулийн төлбөр хэд байдаг вэ?
    - Монголдоо цуглуулсан кредитээ тооцуулж болдог уу?
    - Анагаахын мастерын хөтөлбөр байдаг уу?
    - Анагаахтай холбоотой өөр ямар мэргэжлүүд байдаг вэ?
    - Ямар их сургуулийн дипломыг хүлээн зөвшөөрдөг вэ?
    - ЭЕШ-ын оноо болон арван жилийн дүнгүүд хардаг уу?
    - Анагаахаа төгсөөд шууд ирэх гэж байгаа хүмүүст зориулаад-> Эмчлэх эрхийн лицензийн талаар Монгол хэл дээрх мэдээлэл хаанаас олж болох вэ?
    Та бүхэн маань хэрэгтэй мэдээллээ олж авна гэдэгт найдаж байна! Баярлалаа

    • 1 hrs 7분
    Ep18: Зочин Г.Наранжаргал "Германд IT буюу компьютерын ШУ-аар суралцах болон ажиллах боломж"

    Ep18: Зочин Г.Наранжаргал "Германд IT буюу компьютерын ШУ-аар суралцах болон ажиллах боломж"

    Сайн уу манайхаан,
    Германд IT-ын чиглэлээр сурахаар сонирхож байгаа бүх хүмүүстээ зориулаад энэхүү дугаараа бэлдлээ. Энэ удаагийн маань зочиноор "Дэлхийн 50 гаруй улсад 270.000 гаруй ажилчинтай Consulting, Digital transformation, Technology болон Engineer-ийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг Capgemini компаний Software Development Engineer Г.Наранжаргал"-ыг уриж:
    - Германд компьютерын шинжлэх ухааны чиглэлээр бакалавр болон мастераар сурсан туршлага
    - Олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг Siemens болон Capgemini компанид ажиллаж, хуримтуулсан туршлага
    - Герман улсын соёлоос юуг өөртөө шингээж авч болох тухай
    - IT-ын салбарт ажиллахад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаа юу байдаг вэ зэрэг маш олон гоё сэдвүүдийн хүрээнд ярилцсан байгаа шүү. Та бүхэн маань хэрэгтэй мэдээллээ авна гэдэгт найдаж байна.

    • 1 hrs 19분
    Ep14: Зочин Л.Энхзул "Сахар бидний биед ямар нөлөө үзүүлдэг вэ?"

    Ep14: Зочин Л.Энхзул "Сахар бидний биед ямар нөлөө үзүүлдэг вэ?"

    - Бид сахараа яагаад танах ёстой вэ? 
    - Бор болон цагаан сахарын ялгаа  
    - Сахар орлуулагч  
    - Сахарын зохистой хэрэглээ

    • 1 hrs 16분
    Ep13: Германд суралцахад зайлшгүй гарах зардлууд, ажиллах эрх болон ажил олдох боломжууд

    Ep13: Германд суралцахад зайлшгүй гарах зардлууд, ажиллах эрх болон ажил олдох боломжууд

    - Германд суралцахад зайлшгүй гарах тогтмол болон урсгал зардлууд
    - Оюутны визаны хүрээнд ажиллах эрх
    - Ажил олдох боломжууд
    - Тэтгэлгүүдийн талаар товч мэдээлэл
    - Бусад зайлшгүй мэдэх ёстой зүйлс

    • 1 hrs 5분
    Ep12: Зочин Г.Отгонцэцэг Өсвөр үеийнхэний сэтгэлзүй болон эцэг эхчүүддээ хүргэх зөвөлгөө

    Ep12: Зочин Г.Отгонцэцэг Өсвөр үеийнхэний сэтгэлзүй болон эцэг эхчүүддээ хүргэх зөвөлгөө

    - Өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн онцлог- Сэтгэл гутрал болон үүнийг хэрхэн даван туулах вэ?- Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хэрхэн сайн найз нь байх вэ?

    • 1 hrs 28분

사용자 리뷰

5.0/5
1개의 평가

1개의 평가

인기 자기 계발 팟캐스트

청취자가 구독한 다른 항목