에피소드 2개

Бид бол Podlogy Podcast - Подлоги Подкаст. Манай подкастыг МУИС-Боловсрол, Сэтгэл Судлалын тэнхимийн төгсөгч Хүслэн, British Columbia University-ийн Сэтгэл Судлалын тэнхимийн оюутан Чиро, Asia University, Сэтгэл Судлалын магистрант Зүчи нар хөтлөн явуулдаг билээ. Бид энэхүү подкастаар дамжуулан танд амьдралын эргэн тойронд өрнөж буй зүйлсээ (уур бухимдал, аз жаргал, стресс, түгшүүр, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн, бүтээлч сэтгэлгээ, ажлаас халшрах, хосын харилцаа, уй гашуу, хоол хүнс ба сэтгэл зүй г.м.) сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс харж, ойлгоход туслах болно.

PODLOGY Podcast PODLOGY Podcast

    • 과학
    • 4.3 • 4개의 평가

    47. Сэтгэцийн Эмгэг - Хооллох Эмгэгүүд Болон Эдгээрийн Шинж Тэмдэг Шалтгаанууд (Anorexia, PICA)

    47. Сэтгэцийн Эмгэг - Хооллох Эмгэгүүд Болон Эдгээрийн Шинж Тэмдэг Шалтгаанууд (Anorexia, PICA)

    Хооллох эмгэг нь дотроо олон төрөл байдаг бөгөөд бусад эмгэгүүдийн адил хүний бие болон сэтгэлзүйд маш их хор нөлөө учруулдаг сэтгэцийн эмгэг юм. Бусад сэтгэлзүйн эмгэг нь удаан хугацааны турш хүнд хор нөлөө учруулсаар явах боломжтой байдаг. Харин хооллох нь эмгэгийн нэг ялгаа нь шууд бие махбодод нөлөө учруулах өөрчлөлтүүд гарж эхэлдэг бөгөөд эрт оношилж эмчилгээ түргэн хийхгүй бол тэжээлийн дутагдалд орж өөр бусад физиологийн өөрчлөлт гарснаар цаашлаад амь насаа алдах боломжтой аюултай эмгэгүүдийн нэг юм. Мөн хооллох эмгэгийн эргэн тойронд олон буруу ойлголтууд байдаг бөгөөд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх зөвөөр ойлгогдоход эдгээр эмгэгт өртөгсдөд хүндээр тусах нэг шалтгаан болдог байна. Энэхүү дугаараар Anorexia болон PICA хооллох эмгэгүүдийн шинж тэмдгүүдийг танилцуулж, эдгээр нь бие махбод, сэтгэл зүй, болон өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар мэдээлэл өгөх гэж хичээлээ.

    Бичвэрийн болон подкастын эх сурвалж:
    https://shorturl.at/bfnuw

    • 1시간 12분
    46. Авьяас Чухал уу? Эсвэл Хичээл Зүтгэл Чухал уу?

    46. Авьяас Чухал уу? Эсвэл Хичээл Зүтгэл Чухал уу?

    Авьяас хүн болгонд харилцан адилгүй заяагддаг. Түүнчлэн авьяас нь нөхцөл байдлаас хамааран харилцан адилгүй хэмжигддэг. Авьяасыг хэр эрт илрүүлэх, цааш хэрхэн тордох, сэтгэлзүйн онцлог ямар байх гээд олон хүчин зүйлс авьяас нэмж хөгжих үү эсвэл үгүй болох уу гэдэгт нөлөөлж байдаг байна. Цаашлаад гэр бүлийн болон амьдралын орчин, багш нарын хүүхэдтэй харилцах харилцаа, боловсрол, сургалтын системыг ч бид мартаж болохгүй. Энэ дугаараараа бид авьяасыг тодорхойлох нь хэр ярвигтай болох мөн авьяасыг гэр бүлийн нөхцөлд, ажлын нөхцөлд мөн бид хувь хүнийхээ хувьд хэрхэн тордож хөгжүүлэх вэ гэдэг сэдвээр ярих гэж хичээлээ.

    Бичвэрийн болон подкастын эх сурвалж:
    https://shorturl.at/hrxzQ

    • 55분

사용자 리뷰

4.3/5
4개의 평가

4개의 평가

인기 과학 팟캐스트

과학하고 앉아있네
과학하고 앉아있네
과장창 : 모두에게 과학이 필요한 시간
팟빵
Hidden Brain
Hidden Brain, Shankar Vedantam
Overheard at National Geographic
National Geographic
BBC Inside Science
BBC Radio 4
Radiolab
WNYC Studios

추천 항목

UNLOCK Podcast
UNLOCK Podcast
Crime Station Podcast
Ariuka
OZIA!
Ozia
Бидний Нууц Подкаст
Podcast Solutions Studio
Cocktail and Crime
Dulamaa Duku
Sanaa Suuy
Sanaasuuy