888 episodes

Dr. J.Vernon McGee нь хүндэт багш, лектор төдийгүй олны танил зохиолч юм. Түүнийг хамгийн ихээр таниулсан бүтээл бол “Thru The Bible” буюу “Библийн хуудсаар” радио хичээл юм.
“Библийн хуудсаар” радио хичээл нийт 1299 дугаартай ба таван жилийн турш тантай хамт Библийн хуудас бүрээр аялах болно. Сонирхуулахад, манай улс төрөлх хэл дээрээ энэ хичээлийг нэвтрүүлж буй 107 дахь улс юм. Энэхүү радио хичээлийг та бүхэнд хүргэх болсондоо үндэстнүүдийг хайрладаг Бурхандаа талархаж байна.
#БиблийнХуудсаар #ИтгэлньСонсохоос

Библийн хуудсаар's Podcast itgelradio

    • Religion & Spirituality
    • 4.8 • 38 Ratings

Dr. J.Vernon McGee нь хүндэт багш, лектор төдийгүй олны танил зохиолч юм. Түүнийг хамгийн ихээр таниулсан бүтээл бол “Thru The Bible” буюу “Библийн хуудсаар” радио хичээл юм.
“Библийн хуудсаар” радио хичээл нийт 1299 дугаартай ба таван жилийн турш тантай хамт Библийн хуудас бүрээр аялах болно. Сонирхуулахад, манай улс төрөлх хэл дээрээ энэ хичээлийг нэвтрүүлж буй 107 дахь улс юм. Энэхүү радио хичээлийг та бүхэнд хүргэх болсондоо үндэстнүүдийг хайрладаг Бурхандаа талархаж байна.
#БиблийнХуудсаар #ИтгэлньСонсохоос

    #873 Эзэний алдар сүмд эргэн ирсэн нь| Езекиел 40-48

    #873 Эзэний алдар сүмд эргэн ирсэн нь| Езекиел 40-48

    Езекиел номын төгсгөлийн хэсэгт 1000 жилийн хаанчлалын үед энэ дэлхий дээр буюу Израильд байх Эзэний сүм болон Эзэний хотын тухай өгүүлсэн байна. Тэнд Израильчууд Эзэний ивээлээр дүүрэн амьдарч, Эзэний тэдний төлөө хийсэн бүхнийг дурсан санаж тахил өргөж, Эзэнийг алдаршуулан амьдрах болно. Харин итгэгч бидний хувьд 1000 жилийн хаанчлалаас өмнө дээш өргөгдсөн байх учраас газар дэлхий дээрх 1000 жилийн хаанчлалын үеэр мөнхийн улсад буй Шинэ Иерусалимд байх болно. Тэнд сүм гэж байхгүй Есүс Христ Өөрөө сүм нь байх болно гэдгийг Илчлэл ном өгүүлсэн байдаг.


    ---

    Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/itgelradio/message

    • 26 min
    #872 Гогийн түрэмгийллийн үр дүн| Езекиел 39

    #872 Гогийн түрэмгийллийн үр дүн| Езекиел 39

    Хожим нь Израиль рүү түрэмгийлэх Хойд зүгийн Магог улсыг Бурхан шүүж тэднийг устгах болно гэдгийг Езекиел эш үзүүлсэн байна. Бурхан гэм нүглийг шийтгэлгүй орхидоггүй. Бурхан Өөрийнхөө ард түмний үйлдсэн гэм нүглийг ч Бурханд итгэдэггүй хүмүүсийн үйлдсэн гэм нүглийг ч шийтгэлгүй орхидоггүй. Бурхан Израилийг ч бас шударгаар хатуугаар шүүсэн. Итгэгч бид Христэд итгэх итгэлээр мөнхийн шийтгэлээс аврагдсан ч бид үргэлж гэм нүгэл үйлдэг учраас Бурханаас эмээж, өдөр бүр гэмээ гэмшиж амьдрах учиртай. Хожим нь Бурхан энэ дэлхийн бузар муу бүхнийг нэг мөсөн шүүх болно. Тэр цагт Бурханы шүүлт бүхэн нь зөвт байх болно.


    ---

    Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/itgelradio/message

    • 23 min
    #871 Израилийг Гог эзлэн түрэмгийлэхээр довтлох тухай| Езекиел 38

    #871 Израилийг Гог эзлэн түрэмгийлэхээр довтлох тухай| Езекиел 38

    Хожим хойд зүгээс Магог улс буюу түүний ноён Гог Израильчуудыг эзлэн түрэмгийлэхээр довтлох болно гэдгийг Езекиелээр дамжуулан Бурхан урьдаас хэлсэн байна. Хэдий тийм боловч Бурхан Израилийг өмгөөлж тэднийг дарах болно. Бурхан бол ямар ч үед Өөрийнхөө хүмүүсий өмгөөлдөг гэдгийг итгэгчид бид санаж урам зоригтой амьдрах ёстой. Харин хожим болох энэ үйл явдлаар Их зовлонгийн үеийн түр зуурын амар тайван байдал дуусч дэлхий дээр аймшигт шийтгэлүүд ар араасаа буух болно гэж Библи хэлдэг.


    ---

    Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/itgelradio/message

    • 18 min
    #870 Хувхай яснуудаар дүүрэн хөндий| Езекиел 37

    #870 Хувхай яснуудаар дүүрэн хөндий| Езекиел 37

    Езекиелийн үзсэн үзэгдэлд хөндийгөөр дүүрэн хувхай яс байсан шиг Бурхан Израильчуудыг үндэстнүүдийн дунд тараан хаясан байсан. Гэхдээ Езекиел Бурханы үгээр ярих үед тэр яснууд амь орсон шиг Бурхан ч бас Израиль үндэстнийг амилуулан босгох болно гэдгийг тунхагласан байна. Бурханы үг сүнсээрээ үхсэн нэгнийг амьдруулах хүч чадалтай. Итгэгч бидний амьдралыг ч амьд, эрч хүчтэй болгох хүч чадалтай. Тэр хүчтэй үгнээс итгэгчид бид зуурч амьдрах ёстой.


    ---

    Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/itgelradio/message

    • 23 min
    #869 Едомын дээр буух шүүлт| Езекиел 36

    #869 Едомын дээр буух шүүлт| Езекиел 36

    Едомчууд Бурханы ард түмэн болох Израильчуудын сүйрэлд баярлаж байсан ч тэдний гэм нүглийнх нь улмаас Бурхан тэдний дээр ч бас сүйрлийг авчирсан. Өнөөдөр энэ дэлхий дээр Бурханы ард түмнийг хавчин гадуурхагч хүмүүс олон байдаг ч цаг нь ирэхэд Бурхан тэднийг шударгаар шүүх болно. Есүс Христ дахин ирэх үед Бурхан бүх хүмүүсийг шүүх болно. Тэр цагийг хүртэл итгэгчид бид итгэлээрээ бат зогсож, Бурханы үгээс зуурч амьдах учиртай.


    ---

    Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/itgelradio/message

    • 18 min
    #868 Израилийн хуурамч хоньчид болон Бурханы жинхэнэ Хоньчин| Езекиел 34-35

    #868 Израилийн хуурамч хоньчид болон Бурханы жинхэнэ Хоньчин| Езекиел 34-35

    Израильчуудын гэм нүглийг сануулж сэрэмжлүүлэх жинхэнэ хоньчин биш харин тэдний гэм нүглийг өөгшүүлэх хуурамч хоньчид байсан учраас Израильчууд гэм нүглээсээ эргэлгүй явсаар Бурханы шийтгэлийг хүртсэн. Өнөөдөр итгэгч бидэнд ч бас Бурханы үгийг үнэнээр дамжуулдаг, Бурханы өмнөөс бидэнд сэрэмжлүүлэн сануулдаг жинхэнэ хоньчид, пастор ахлагч нар хэрэгтэй. Бидний төгс Хоньчин болох Есүс Христийг дахин ирэх хүртэл бид энэ л итгэлээрээ бат зогсохын төлөө хичээж амьдрах хэрэгтэй.  




    ---

    Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/itgelradio/message

    • 26 min

Customer Reviews

4.8 out of 5
38 Ratings

38 Ratings

DulguunMongolia ,

Blessed

Wow, berlaa. Udur bolgon tsag gargaad sonsoh gej ih hicheedeg. Ih goyo, chanartai, Bibliin tailbar hicheel bolohoor amtarhan sonsoj ih iveel avdag shuu, bayrlalaa

Top Podcasts In Religion & Spirituality

Сэтгэл Зүйч podcast
Badral Otgonbayar
Dalai Lama (Audio)
UCTV
The Daily Dharma
Daily Dharma Podcast
English Fairy Tales
Doa & Harapan
Sit For A Spell
sitforaspell
North Coast Church (Perth)
North Coast Church

You Might Also Like