Тунгаахуй подкаст

#7 Үл хөдлөх хөрөнгийн салбарын өгөгдөл | С.Гантуяа, Тэнхлэг зууч ХХК

Даваа гараг бүрийн 20:00 цагт зохион байгуулагдаж буй Өгөгдлийн дүрслэл өрөөний ярилцлагуудыг подкаст болгон танилцуулж байна. Энэ удаагийн зочноор Үл хөдлөх хөрөнгийн салбарын өгөгдөл, судалгааны талаар Тэнхлэг зууч ХХК-ийн судлаач С.Гантуяатай ярилцлаа. ~ ~ ~ Өгөгдлийн дүрслэл өрөөнд өгөгдөл, судалгаа, өгөгдлийн дүрслэлтэй холбоотой зочдыг урьж мэдээлэл солилцох, туршлага судлах, урам авах сонирхолтой ярилцлагуудыг зохион байгуулах юм.