7 episodes

Мөрөөдлийн Монгол Подкастаараа бид хувийн зохион байгуулалттай, хариуцлагатай, ухамсартай, чадварлаг Монгол иргэн байхад хэрэгцээтэй мэдээлэл, мэдлэгийг нийт сонсогчдодоо түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Our website: https://dreamongolia.com/

Монгол хүн бүрийн чин хүсэл болсон тэр л Мөрөөдлийн Монгол орныг хамтдаа бүтээн бий болгохын тулд бид оюун тархиа үргэлж тэтгэж, хэрэгтэй мэдээллээ хуваалцаж, шинэ санааг бодит ажил болгох явдал юм. Бидэнтэй үргэлж хамт байгаарай.

DreaMongolia Arin

    • Education
    • 4.5 • 63 Ratings

Мөрөөдлийн Монгол Подкастаараа бид хувийн зохион байгуулалттай, хариуцлагатай, ухамсартай, чадварлаг Монгол иргэн байхад хэрэгцээтэй мэдээлэл, мэдлэгийг нийт сонсогчдодоо түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Our website: https://dreamongolia.com/

Монгол хүн бүрийн чин хүсэл болсон тэр л Мөрөөдлийн Монгол орныг хамтдаа бүтээн бий болгохын тулд бид оюун тархиа үргэлж тэтгэж, хэрэгтэй мэдээллээ хуваалцаж, шинэ санааг бодит ажил болгох явдал юм. Бидэнтэй үргэлж хамт байгаарай.

    Клиник Сэтгэл Засалч Хонгорзул - Эмэгтэй Хүн Хайртаасаа Юуг Хүсдэг Вэ?

    Клиник Сэтгэл Засалч Хонгорзул - Эмэгтэй Хүн Хайртаасаа Юуг Хүсдэг Вэ?

    Клиник Сэтгэл Засалч Хонгорзул - Эмэгтэй Хүн Хайртаасаа Юуг Хүсдэг Вэ? by Arin

    • 1 hr 6 min
    3.2 Эрэгтэй Хүнд Хэрхэн Хайраа Илэрхийлэх Вэ? (Part 2)

    3.2 Эрэгтэй Хүнд Хэрхэн Хайраа Илэрхийлэх Вэ? (Part 2)

    1. Асуудлыг тойруулахгүйгээр, маш товч тодорхой юу хүсэж байгаагаа хэлж сурах
    2. Болзсон цагтаа хоцрохгүй байх. Нөхөртэйгээ хаа нэгтээ явах гэж байгаа бол удаан хүлээлгэхгүй, цагаа зөв тооцоолж, нөхрийгөө хүндэлж сурах.
    3. Өмнө нь үерхэж эсвэл ханилж байсан эмэгтэйг нь үргэлж ярихгүй байх. Өөртэй итгэлтэй байж, харицуулахгүй байх.
    4. Ярилцахаас өмнө юу ярихаа, ярихгүй байхаа тодорхой болгох. Бодож байгаа зүйлсээ хамаа намагүй хэлж, үнэт зүйл рүү нь дайрахгүй байх.
    5. Санаачлагагүй нөхрөө санаачлагагүй байлаа гэж цухалдахын оронд, ямар үүрэг хариуцлага, хэрэгцээ байгааг сануулах гэдэг үгээр солиорой. (дэлгэрэнгүйг подкастаас сонсоорой)
    6. Эрэгтэй хүн бүгдийг хариуцах ёстой гэдэг хандлагаар хандахгүй, хариуцлагаа хувааж, хамтдаа асуудалд хандах
    7. Энгийн угийн ойлгомжтой гэж боддог зүйлийг магадгүй хамтрагч чинь мэдэхгүй байж болох тул "Яагаад вэ?" гэдгийг маш энгийнээр тайлбарлаж маргалдахгүйгээр нэгнийгээ илүү сайн ойлгож сурах
    8. Хамтрагчынхаа сайн сайхан чанарыг нь өөрт нь болон, найз нөхөд, хамаатансадныхаа дэргэд магтаж, урамшуулах. Илүү сайжирч, нэр хүндээ хадгалж үлдэх боломж олгох
    9. Жижиг зүйлийг сэтгэлээ гарган хийж өгөхөд нь хичнээн таны сэтгэлд 100% хүрэхгүй байсан ч хийх гэж оролдсон оролдлогыг нь үнэлэж, талархаж сурах
    10. Зөвхөн хайртдаа зориулж хэлдэг хос хоёрын нууц үг, түлхүүр үг, үйлдэлтэй болох.
    11. Айлын эзэгтэй боллоо гээд өөрийгөө битгий мартаарай. Өөртөө цаг гаргаж, биеэ сайхан авч яваарай бүсгүйчүүдээ.
    12. Нөхөр чинь таньтай анх танилцахдаа ямар зан чанарт чинь татагдсан тэрийгээ хэзээ ч битгий алдаарай. Өөрийгөө хадгалж үлдээрэй.

    • 23 min
    3.1 Эрэгтэй Хүнд Хэрхэн Хайраа Илэрхийлэх Вэ?

    3.1 Эрэгтэй Хүнд Хэрхэн Хайраа Илэрхийлэх Вэ?

    1. Хайрын Таван Хэл
    - Магтах, магтуулах
    - Хамтдаа цагийг өнгөрөөх
    - Бэлэг өгөх, авах
    - Туслах, Туслуулах
    - Хүрэлцэх
    2. Уучлалт гуйж сурах, уучлалт гуйхад хамтрагчид тань ямар их хүндлэл үнэ цэнэ бий болдог тухай
    3. Тусламж гуйсан үед татгалзсан хариу авбал уурлаж, цухалдахгүй байх, хүлээцтэйгээр асуудлаа шийдэх
    4. Хувийн орон зайг, хувь хүн талаас нь хамтрагчаа хүндлэх
    5. Ганцаараа байх орон зайг бий болгох
    6. Уучлалт гуйх үед нь чин сэтгэлээсээ хүлээж авах
    7. Тусламж гуйх үед нь жижиг зүйлд ч төвөгшөөлгүйгээр туслах
    8. Хайртай хүнээ хараад баярлах, үгээрээ болон үйлдлээрээ түүнийгээ илэрхийлэх
    9. Аливаа асуудлыг сэтгэл санаа тайван байгаа үедээ хамтдаа ярилцаж шийдэх. Уурласан үедээ хэлсэн үгс, хоолойны аяс их хатуу чанга байдаг учраас тухайн асуудлыг шийдэхээс илүүтэйгээр хувь хүн лүү дайрах гээд байдгыг үргэлж санах
    10. Хүмүүсийн дэргэд болон нөхрийн эзгүйд түүнийг муу хэлэхгүй байх
    11. Сэтгэл санаа тавгүй байгаа үедээ тусламж хэрэгтэй байгаагаа зөвөөр, товч тодорхой ойлгуулах

    • 1 hr 1 min
    #6. О.Тэмүүлэн-Санхүүгийн сахилга бат: Хувийн төсвөө төлөвлөх 4 арга

    #6. О.Тэмүүлэн-Санхүүгийн сахилга бат: Хувийн төсвөө төлөвлөх 4 арга

    Энэ удаагийн блог-подкастад:
    📍Уламжлалт төсөв
    📍50/30/20-ийн дүрэм
    📍80/20-ийн дүрэм
    📍Дугтуйн төсөв гэсэн 4 аргаар хэрхэн хувийн төсвөө төлөвлөх тухай ярилаа.

    • 5 min
    #5. О.Тэмүүлэн-Одоо цаг тийм чухал гэж үү? Би ирээдүйрүү яваад завгүй байна…

    #5. О.Тэмүүлэн-Одоо цаг тийм чухал гэж үү? Би ирээдүйрүү яваад завгүй байна…

    Энэ удаагийн блог-подкастад:
    📍Хамгийн амархан бясалгал
    📍Анхаарал төвлөрөл
    📍Одоо цагт байхад туслах дасгалууд зэрэг энэ их завгүй нийгэмд стресснээс хол, амьдралын хором мөч бүрийг мэдэрч сэтгэл хангалуун амьдрах тухай ярилаа.

    • 7 min
    #4. О.Тэмүүлэн-Завгүй амьдралдаа зав гаргаж сурах нь: Өдөрт 60 минутыг л “Өөрийн цаг” болгоё

    #4. О.Тэмүүлэн-Завгүй амьдралдаа зав гаргаж сурах нь: Өдөрт 60 минутыг л “Өөрийн цаг” болгоё

    Энэ удаагийн блог-подкастад:
    Дасгал хиймээр байна, ном уншмаар байна, англи хэл сурмаар байна. Орой ирээд/өглөө босоод...Өөртөө амлах хэдий ч яг бодит байдал дээр бидний хэд нь энэ амлалтдаа хүрдэг бол?
    Өөрийгөө хөгжүүлэхэд хэр их цаг хэрэгтэй вэ? Эдгээр чин хүслээ та өөрийн босдог цагаас ердөө нэг цагийн өмнө босож зөвхөн өөртөө зарцуулснаар энэ бүхэн биелэлээ олох боломжтой. Ингээд зөвхөн танд л зориулан өөрийн нэг цагийг хэрхэн үр ашигтай өнгөрүүлж болох тухай 6 зөвлөмжийг хүргэж байна.

    • 7 min

Customer Reviews

4.5 out of 5
63 Ratings

63 Ratings

puujee anzo ,

Thanks

mash heregtei yum surf avlaaaa

Nandia217 ,

✌🏻

Content bol super, uneher goy ghdee hutlugchin hooloi yaria arai l sweet

Top Podcasts In Education

Listeners Also Subscribed To