21 episodes

Миний бие уншсан номынхоо сэтгэгдэлүүдийг болон номын зохиолч, орчуулагч, өөр бусад уншигчидтай ярилцсан яриагаа хуваалцахаар зориг шулуудав. Хүлээн авна уу :)

SANAA'S PODCAST CAHAA

    • Self Help

Миний бие уншсан номынхоо сэтгэгдэлүүдийг болон номын зохиолч, орчуулагч, өөр бусад уншигчидтай ярилцсан яриагаа хуваалцахаар зориг шулуудав. Хүлээн авна уу :)

    16: "ГАЙХАМШИГТ 50: УРАМ ЗОРИГИЙН ТҮҮХ" зочин Ч.Бат-Уянга

    16: "ГАЙХАМШИГТ 50: УРАМ ЗОРИГИЙН ТҮҮХ" зочин Ч.Бат-Уянга

    Шинэ оны хамгийн эхний дугаарт маань "Улбар" паблишинг үүсгэн байгуулагч, "Гайхамшигт 50: Урам зоригийн түүх" номын зохиолч Ч. Бат-Уянга оролцоо.

    Энэхүү номонд тэртээ 13-р зуунаас эхлэн өнөө бидэнтэй нэгэн цаг үед хөл нийлүүлэн алхаж буй, өөр өөрийн түүх, өөр өөрийн хүсэл зоригоор бэрхшээл бүрээ ялан дийлж ирсэн 50 эмэгтэйчүүдийн түүхийг өгүүлнэ.
    Мөн давтагдашгүй арга барилуудаар зурсан зургууд багтсан онцлог номоор оны эхний дугаараа эхлүүлж байгаад миний бие тун баяртай байна :)

    2020 оны 1 сарын 9-ны өдөр MN 17 Gallery-д зураачдын бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэн, дүрүүдээс маань хүрэлцэн ирж, номын нээлтээ нээх өдөр сонсогч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

    Ингээд 2020 оны хамгийн эхний дугаараа хүлээн аван сонсоорой~!

    Зочин: Ч.Бат-Уянга https://www.facebook.com/uyanga.ch

    Улбар паблишинг: https://www.facebook.com/ulbarpublishing/

    Ашигласан дуу:
    Хүмүүн төрөлхтөн-Лили Нарита (Гайхамшигт 50 төслийн дуу)
    https://soundcloud.com/ulbar-publishing/khmn-trlkhtn-lili-narita

    • 1 hr 8 min
    Миний зохиосон шүлгүүд

    Миний зохиосон шүлгүүд

    Өөрийн зохиосон 4 шүлэгээ сонсохоор уншлаа.

    1. Тэр 2. Хэрвээ би чамайг, чи намайг олбол 3. Зовлон
    4. Эргэж битгий хараарай

    • 11 min
    15: "СОЁН ГЭГЭЭРЭЛ"-н тухайд зочин улс төр судлаач Б. ДӨЛГӨӨН

    15: "СОЁН ГЭГЭЭРЭЛ"-н тухайд зочин улс төр судлаач Б. ДӨЛГӨӨН

    Энэ удаагийн дугаарын зочин маань Францын "Sciences Po" буюу "The Institute of Political Studies"-н улс төрийн философийн магистр, улс төр судлаач Болдбаатарын Дөлгөөн юм. Монголын томоохон нийгэм, философийн сэтгүүлд ерөнхий эрхлэгчээр ажиллаж, Сэргэн мандалтын болон Соён гэгээрлийн үеийн философийн сэдвээр 50 гаруй нийтлэл бичиж, хэвлүүлж байсан. Мөн тэрээр Монсудар "Нийгмийн ухаан" цувралд багтах Никколо Макиавеллийн "Хунтайж", Монтескьегийн "Хуулийн амин сүнс" номууд дээр орчуулгын редактораар ажиллаж, "Утга зохиол" цувралын XIV дэвтэр Мишель Уэльбэкийн "Тулааны талбарын тэлэлт" номыг Монгол хэлнээ орчуулсан билээ.

    Ингээд СОЁН ГЭГЭЭРЛИЙН ТҮҮХ, УЛС ТӨР, НИЙГМИЙН талаар бидний ярилцсаныг сонсоорой.

    • 50 min
    16:"Хөг эгшгийн Доминикус" хөрөг дугаар - 01"

    16:"Хөг эгшгийн Доминикус" хөрөг дугаар - 01"

    Төрийн хошой шагналт, ардын жүжигчин хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуайн 100н жилийн ойд зориулан "Мөрдорж сан"-тай хамтран, утга зохиол судлаач, сэтгүүлч У. Бямбанямтай бэлтгэсэн дугаар маань Санаагийн подкастын хувьд анхны "хөрөг" дугаар болж байгааг дуулгахад таатай байна.

    Түүний 100н жилийн ойд зориулсан цуврал подкастын эхний дугаарт "Мөрдорж гуайн намтар, уран бүтээлээ хэрхэн тууривдаг байсан" тухай нэрт уртын дуучин Ж.Дорждавга гуай, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай, ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай, морин хуурч, хөгжмийн зохиолч Ё.Батбаяр гуай, хөгжим судлаач доктор профессор Ж.Энэбиш гуай, морин хуурч Л.Идэрбат гуай болон түүхч О.Батсайхан гуайн ярианы хэсгүүд багтсан болно.

    ---------------
    Ашигласан материал:
    Радиогийн фонт. 1982.01.19. Лувсанжамбын Мөрдорж гуайн яриа.
    МҮОНТ-ийн Алтан Сан Хөмрөгөөс "Ардаасаа өвлөсөн увидас. 1984

    Ашигласан ая:
    Л.Мөрдорж гуайн
    I Симфони "Миний эх орон" 1956 он
    "Алтан өргөө" уран сайхны кино 1962 он
    Алдарт бүтээл - Монгол улсын төрийн дуулал, 1951 он
    Хийл төгөлдөр хуурын сонатина 1954 он

    Хөрөг нийтлэлийн эхний хэсэг:
    http://www.ub.life/p/http-www-ub-life-articles-edit-18465-murdorjhurug

    • 43 min
    14: Зочин ОРЧУУЛАГЧ: Д. БОЛОРТУЯА

    14: Зочин ОРЧУУЛАГЧ: Д. БОЛОРТУЯА

    Энэ удаагийн дугаарт Швейцарь улсад амьдран суугаа, орчуулагч Доржийн Болортуяа эгчтэй ярилцлаа. Цагаач зохиолчдын дунд нэр хүндтэй Унгар, Швейцарь зохиолч "АГОТА КРИСТОФ"-ийн "ТОМ ДЭВТЭР", "НОТОЛГОО", "ГУРАВ ДАХЬ ХУДАЛ" зохиолуудыг Монгол хэлнээ орчуулснаар нь Д.Болортуяа эгчийг ихэнхи уншигчид маань таниж байгаа байх. Монголд амраад явах хугацаандаа мөн орчуулсан Агота Кристофийн "БИЧИГ ҮСЭГГҮЙ ХҮН" номынхоо нээлтийг хийж, подкастанд маань оролцоод явлаа. Ингээд тухлан сууж, таалан сонсоорой~!

    facebook: https://www.facebook.com/bolortuya.dorj

    • 1 hr 9 min
    Өгүүллэг #2: Херманн Хессе "ЯРУУ НАЙРАГЧ"

    Өгүүллэг #2: Херманн Хессе "ЯРУУ НАЙРАГЧ"

    Яруу найрагч болох халуун хүсэлтэй залуу хархүү Хань-фу дэнлүүгийн баярын үеэр Утга төгс үгийн уран дархан хэмээн өөрийгөө танилцуулсан нэгэн өвгөнтэй учирсан нь түүний амьдралыг өөрчилжээ.
    Энэ өгүүллэг "Шавь бэлэн болмогц багш гарч ирдэг" гэх үгийг санагдуулна. Зэн маягийн энэхүү өгүүллэг яруу найраг гэдэг хэвлэмэл номын урд бичигдэх нэрээс илүү чинагш, дотоод зүйлрүү 'яруу найрагч'-г хөтлөдөг тухай өгүүлэж байгаа юм шиг санагддаг.

    Өгүүллэгийг унших бол: https://tagtaa.mn/tegshzaya/2
    Уншсан: Ц.Ариунсанаа
    Artwork: Owen Gent
    Ая: Hiroshi Yoshimura (吉村弘) - Wet Land (1993)

    • 22 min

Customer Reviews

Ulziidulam ,

Миний дуртай шүлгүүд

"Миний дуртай шүлгүүд"-н дараачийн подкастуудыг хүлээж байна. Чиний дуу хоолойгоор гоё шүлгүүд сонсоод алхах сайхан байдаг шүү.

munguntuul ,

☺️

Dahiad urgeljluuleerei

duurer ,

Bayrlalaa

dahiad podcast hgeeree ih taalagdlaa

Top Podcasts In Self Help

Listeners Also Subscribed To