10 episodes

Монгол хүн таны эрүүл амьдралын хэв маягаа урлахад бид туслах болно. Бид орчин үеийн чиг хандлага болох нотолгоонд суурилсан анагаах ухаанд тулгуурлаж та бүхэндээ эрүүл мэндийн боловсрол олгох болно.
+ Олон улсад эрүүл мэндийн чиглэлээр сурч, мэргэшиж, ажилж буй эмч, судлаачийг урьж оролцуулан ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, олон улсад сурч, мэргэших, ажиллах боломжийг хуваалцах болно.

Unsick podcast Dr. Sumiya

    • Health & Fitness
    • 4.7, 22 Ratings

Монгол хүн таны эрүүл амьдралын хэв маягаа урлахад бид туслах болно. Бид орчин үеийн чиг хандлага болох нотолгоонд суурилсан анагаах ухаанд тулгуурлаж та бүхэндээ эрүүл мэндийн боловсрол олгох болно.
+ Олон улсад эрүүл мэндийн чиглэлээр сурч, мэргэшиж, ажилж буй эмч, судлаачийг урьж оролцуулан ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, олон улсад сурч, мэргэших, ажиллах боломжийг хуваалцах болно.

    Unsick podcast #2: Хүн амын боловсролын түвшин зүрх судасны эмгэгт хэрхэн нөлөөлдөг вэ?

    Unsick podcast #2: Хүн амын боловсролын түвшин зүрх судасны эмгэгт хэрхэн нөлөөлдөг вэ?

    Бид подкастын 2 дахь дугаартаа дэлхий нийтийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй зүрх судасны өвчний шинэ эрсдэлт хүчин зүйлийн талаар өгүүлэх юм. Саяхан хүн амын боловсролын түвшин нь зүрх судасны өвчний өвчлөл, нас баралтыг нэмэгдүүлэх томоохон хүчин зүйл болж байгааг шинээр нотолсон байна. Тус дугаараас хүн амын боловсролын түвшин зүрх судасны эмгэгийн өвчлөл, нас баралтанд хэрхэн нөлөөлж буй талаар дэлгэрэнгүй сонсоорой.
    Apple podcast: https://apple.co/2PETmAJ
    Youtube channel: shorturl.at/bfrV8

    • 28 min
    Unsick podcast #32 COVID19 вирусийн эсрэгбие гэж юу вэ? Вакцин хэзээ гарах вэ?

    Unsick podcast #32 COVID19 вирусийн эсрэгбие гэж юу вэ? Вакцин хэзээ гарах вэ?

    АУ-ны доктор, Ассистант профессор Б.Ганчимэг дархлаа судлаач та бүхэндээ COVID19 вирусийн эсрэгбие, түргэвчилсэн тест, сүргийн дархлаа, вакцин үйлдвэрлэл, вакцины цаашдын төлөв зэргээр эрүүл мэндийн боловсрол олгох болно. Мөн хүний их эмчээс Япон улсын Нагасакигийн их сургуулийн микробиологи дархлаа судлалын тэнхимд эрдмийн зэрэг хамгаалсан талаарх арга замаа дэлгэрэнгүй хуваалцсан юм. Тэрээр Б.Ганчимэг нь халуун хумхаа өвчний үеийн Т эсийн үйл ажиллагаа, Интерлейкин-27-ын дархлаа зохицуулга сэдвээр судалгааны ажил хийж байна.
    Youtube channel: shorturl.at/fxyKO

    • 44 min
    Unsick podcast #31. COVID19 вирусийн вакцины талаарх эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлье

    Unsick podcast #31. COVID19 вирусийн вакцины талаарх эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлье

    COVID19 вирус устаж алга болохгүй, вакцин гарч шийдлээ олох хүртлээ маск зүүх, гараа угаах, хөл хорио зэрэг зүйл амьдралын хэв маягийн нэг хэсэг байх болно. Уг вирусийн эсрэг эмчилгээ болох эм, биологийн бэлдмэл, технологи хөгжиж эмчлэгдэх боломж улам бүр нэмэгдэнэ. Гэхдээ бүх нийтээрээ урьдчилан сэргийлэх, халдвараар өвдөж хүндрэлд хүрэхгүй байх оновчтой шийдэл бол вакцин байх юм. Энэ вирусийн вакцины талаарх яриа өрнүүлсэн Харвардын их сургуулийн вакцины мэргэжилтэн нарын яриаг (postgraduateeducation.hms.harvard.edu) түүвэрлэн эрүүл мэндийн боловсрол олгохыг зорив.

    • 9 min
    Unsick podcast #30: Зүрхний цочмог шигдээсийн талаар эрүүл мэндийн боловсролоо сайжруулья!

    Unsick podcast #30: Зүрхний цочмог шигдээсийн талаар эрүүл мэндийн боловсролоо сайжруулья!

    Энэ удаагийн зочноор Европын зүрхний нийгэмлэгийн тэтгэлэг авч Нидерланд улсын Лейдений их сургуулийн анагаах ухааны төвийн зүрх уушгины төвд суралцаж буй Ч.Сүрэнжавыг урьж оролцууллаа. Тэрээр зүрхний цочмог шигдээсийн дараа зүрхний зүүн ховдлын дасан зохицох хэлбэр ба өвчтөний тавилан хоорондын хамаарлын талаар судалгаа хийж буй учраас зүрхний цочмог шигдээс, түүний хүндрэл, зүрхний дутагдлын талаар ярилцаж эрүүл мэндийн боловсрол олгохыг хичээлээ. Үүнээс гадна Европын зүрхний нийгэмлэгийн тэтгэлэг яаж авч суралцсан талаарх мэдээллээ хуваалцсан болно.
    Apple podcast: https://apple.co/2PETmAJ
    Youtube channel: shorturl.at/bfrV8

    • 32 min
    #29. Улаанбаатар хотын хавар хүний амьсгалын эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг вэ?

    #29. Улаанбаатар хотын хавар хүний амьсгалын эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг вэ?

    Монгол орон нь жилийн 4 улиралтай, эрс тэс уур амьсгалтай, агаар нь хуурай цаг агаартай. Яагаад гэвэл далайд гарцгүйгээс гадна далайн түвшингээс дээш дунджаар 1500м өндөрт өргөгдөж оршдог. Улсын нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын бараг хагас нь аж төрдөг амьдардаг гэхэд буруутахгүй. Улаанбаатар хот ойрын хэдэн жил өвөлдөө утаатай, өвөл зунгүй автомашины түгжрэл харьцангуй ихтэй болж байна. Хаврын улирал ирэхэд шороо тоос босч хотын амьдрал бужигнаж эхэлдэг. Шороо тоос бужигнах нь аргагүй биз, яагаад гэвэл хур бороо орж ургамал ногоо ургах болоогүй учраас тэр. Шороо тоос бужигнаж эхлэхэд нарийн бүдүүн ширхэг, харшил төрүүлэгч тоосонцор агаарт дэгдэж та бид амьсгалж байдаг. Уг тоосонцорын нөлөөгөөр амьсгалын зам цочрохын зэрэгцээ вирус бактериас хамгаалах чадюар буурч байдаг. Ийм болохоор амьсгалын замын халдвараар өвчлөх, архаг хууч өвчин сэдрэх зэргээр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

    • 8 min
    #28. Түргэвчилсэн оношлуурын үнэн эерэг ба хуурамч эерэг үр дүн юуг илэрхийлдэг вэ?

    #28. Түргэвчилсэн оношлуурын үнэн эерэг ба хуурамч эерэг үр дүн юуг илэрхийлдэг вэ?

    Оношлуурын мэдрэг ба өвөрмөц чанар өндөр бол оношлох магадлал төдий чинээ сайн байдаг. Өөрөөр хэлбэл оношлуурын мэдрэг, өвөрмөц чанар хангалтгүй учраас хуурамч сөрөг, хуурамч эерэг үр дүн ховор тохиолдолд гарах боломжтой. Харин түргэвчилсэн оношлуур бол вирусийн нөлөөгөөр дархлааны урвалын үр дүнд үүссэн эсрэгбие хэмээх өвөрмөц дархлааны уургийг цусанд илрүүлдэг. Түргэвчилсэн оношлуураар үнэхээр үнэн эерэг үр дүн гарвал вирусын халдвар авч дархлаа урвал өрнөсөн гэсэн үг. Түргэвчилсэн оношлуур эерэг, нарийвчилсан PCR шинжилгээ эерэг бол идэвхтэй халдвартайг илэрхийлнэ. Хэрвээ түргэвчилсэн оношлуураар эерэг, нарийвчилсан PCR шинжилгээгээр сөрөг бол идэвхтэй халдваргүй, халдвар авсан боловч эдгэрч дархлаа тогтсон гэсэн үг. Харин хуурамч эерэг үр дүн гарвал оношлуурын мэдрэг, өвөрмөц чанар хангалттай биш хэмээн ойлгож болно.

    • 9 min

Customer Reviews

4.7 out of 5
22 Ratings

22 Ratings

djdkdbsbgshsjs ,

Love it

Unsick Mongolians

Top Podcasts In Health & Fitness

Listeners Also Subscribed To