Noble Podcast Christina Noble Children's Foundation
-
- Kids & Family
Энэхүү подкастыг Кристина Ноблийн Хүүхдийн Сангаас эрхлэн гаргаж байгаа ба эрүүл, аз жаргалтай хүүхэд өсгөхөд эцэг эхчүүдэд туслах зөвлөгч байх болно.
Artwork- Elaine Holder
Cover music- GoMan
www.cncf.org
-
Хүүхдээ гэрийн даалгавар хийхэд хэрхэн туслах вэ?
Сайн байцгаана уу, сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Та бүхэн өнөөдрийн дугаараар гэрийн
даалгавар нь хүүхдэд хэрхэн ач холбогдол, хүүхэд гэрийн даалгавар яагаад хийх
дургүй болдог, гэрийн даалгавраа хийхэд нь эцэг эх, асран хамгаалагч, насанд
хүрэгчид бид хэрхэн тусалж болох талаар практик зөвлөмжийг Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн Ахлах сэтгэл зүйч Э.Номин-Эрдэнэ, хөтлөгч Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн хөтөлбөрийн мэргэжилтэн Л. Баярдэлгэр нар
хүргэх болно оо. -
Гэр бүлийн үнэ цэнэ гэж юу вэ?
Сайн байцгаана уу, сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бид өнөөдөр "Нобле" подкастын дугаараараа Гэр бүлийнийн үнэ цэнэ, гэр бүл төвлөлт, эхнэр нөхрийн үүргийн талаар мэдээллийг та бүхэнд хүргэх болно оо. Энэ дугаарын зочноор Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн "Нархан" хотхоны сэтгэл зүйч Б.Баттөмөр оролцлоо.
Биднийг үргэлж сонсдог эрхэм сонсогч нартаа баярлалаа -
Хараа алдагдал гэж юу вэ?
Өнөөдрийн зочноор ЭХЭМҮТ -ийн нүдний мэс заслын тасгийн эрхлэгч, зөвлөх зэргийн эмч, АУ-ны доктор Цэнгэлмаа оролцож байгаа билээ. Бид өнөөдрийн дугаараар Хараа алдагдлын тухай болон хэрхэн хараагаа хамгаалах, хараа алдагдлаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөөнүүдийг та бүхэнд хүргэх болно. Цаг бүр бидэнтэй байдаг эрхэм сонсогч танд баярлалаа.
-
Хүүхдийн сэтгэл зүй ба Урлаг спортын нөлөө
Бид өнөөдрийн дугаараар сонсогч та бүхэндээ "Хүүхдийн сэтгэл зүй ба урлаг спортын нөлөө" гэсэн сэдвийн дор сонирхолтой ярилцлагыг хүргэхээр бэлтгэлээ. Үргэлж биднийг сонсдог үнэнч сонсогч нартай баярлалаа.
-
Хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэнд ба Хүүхдийн төлөөх итгэл найдварын алхалт
Бид өнөөдрийн ярилцлагаар Хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэнд яагаад чухал болох талаар мэдээлэл хүргэхээс гадна Кристина Ноблийн Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй "Хүүхдийн төлөөх итгэл найдварын алхалт"-д бид яагаад нэгдэх хэрэгтэй талаар сонсогчиддоо мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
-
Итгэл найдвар бэлэглэсэн он жилүүдэд хамтдаа
Сайн байцгаана уу, юуны өмнө Нобле подкастыг үргэлж сонсдог эрхэм сонсогч нартаа баярлалаа. Бид өнөөдрийн ярилцлагаар Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн Сургалт Хүмүүжлийн Тусгай Байгууллагын дэргэдэх Боловсрол Хөтөлбөрийн менежер Д.Тунгалагыг урьж оролцууллаа. 22 жилийн хугацаанд Кристина Ноблийн Хүүхдийн Сандаа зүрх сэтгэлээ зориулан ажиллаж байгаа сурган хүмүүжүүлэгч билээ.Тэрээр "Алдаагаа давтвал адгийн тэнэг болно, алдаагаа давтахгүй байх нь агуу гайхамшиг болно" гэж хүүхдүүддээ захиж хэлдэг, хамт олны үлгэрлэл болсон ажилтан юм.