180 episodes

Балиар өөдрөг подкаст нь өөдрөг үзэлтэй, амжилтанд тэмүүлэх хүсэлтэй, хөдөлмөрлөхөд бэлэн, эерэг өсөх хандлагатай эрүүл монгол "балиар өөдрөг" залуусын сонсох подкаст суваг юм. Таалагдсан бол найзуудтайгаа хуваалцана гэдэгт итгэлтэй байна. Subscribe!

Baliar Oodrog Podcast Baliar Oodrog Podcast

    • Business

Балиар өөдрөг подкаст нь өөдрөг үзэлтэй, амжилтанд тэмүүлэх хүсэлтэй, хөдөлмөрлөхөд бэлэн, эерэг өсөх хандлагатай эрүүл монгол "балиар өөдрөг" залуусын сонсох подкаст суваг юм. Таалагдсан бол найзуудтайгаа хуваалцана гэдэгт итгэлтэй байна. Subscribe!

    Шүд эрүүл бол бие эрүүл | With Love NQ | EP1 S2

    Шүд эрүүл бол бие эрүүл | With Love NQ | EP1 S2

    Шинэхэн улиралдаа тавтай морил🤗
    Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг шүү дээ🦷 Тэгвэл өнөөдрийн дугаарт шүдний эмч Цэндсүрэн оролцож шүдний талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
    Бид өнөөдөр:
    -Амны хөндийн эрүүл ахуйн ерөнхий ойлголт
    -Амны хөндийн арчилгаа
    -Шүдээ зөв угаах
    -Шүдний утасны хэрэглээ
    -Амны хөндийн олон төрлийн өвчлөлүүд, түүнээс урьдчилан сэргийлэх зэргийг ярилцана.

    • 1 hr 9 min
    Анхаарлаа удирдах | OkoD Audio Experience #73

    Анхаарлаа удирдах | OkoD Audio Experience #73

    Ойрын хугацаанд covid-19 өвчнөөс шалтгаалан хүмүүсийн айдас, уур бухимдал, стресс, сэтгэл гутрал маш их хувиар нэмэгдсэн нь судалгаагаар нотлогдсон. Бид анхаарлаа зөв удирдаж сураагүйн улмаас эдгээр гадны сөрөг мэдээллүүдэд автаж бие болон сэтгэлийн хувьд сөрөг үр дагаварт хүрдэг. Өнөөдрийн дугаарт анхаарлаа хааш нь хандуулж сөрөг зүйлсээс хэрхэн ангижрах аргуудыг хуваалцлаа.

    Instagram.com/okod

    • 23 min
    100% эмзэг байх| HappyMessyHumans | EP9

    100% эмзэг байх| HappyMessyHumans | EP9

    100% үнэнээрээ байдаг, хэзээ ч худал хэлдэггүй хүн гэж байдаггүй. Хүн хамгийн анх удаагаа үнэнгээ хэлснийхээ төлөө буруутгагдсанаар тэр цагаас худал хэлж эхэлдэг. Тэгэхэд хүргэж буй зүйл нь мэдээж эмзэглэл. Би үнэнгээ хэлчихвэл буруутгагдана, надад хэцүү байна гэсэн эмзэглэлээс үүдэн хүн өөртөө амар байлгах гэж худлаа ярьдаг, дүр эсгэдэг.

    Happy Messy Humans Mongolia-ын хөтлөгчид бол OkoD, Enkhbolor!
    Instagram.com/okod
    Instagram.com/enkhbolorg

    Happy Messy Humans-ын сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг:
    Instagram.com/iamhappymessy.mn
    Instagram.com/iamhappymessy

    Alpha Humans Community сургалтад бүртгүүлэх:
    docs.google.com/forms/d/e/1FAIpQL…PDs6iVmQ/viewform

    • 1 hr 2 min
    Бие биенийхээ орон зайг олгох | With Love NQ | EP20

    Бие биенийхээ орон зайг олгох | With Love NQ | EP20

    Эрхэм сонсогчиддоо энэ өдрийн мэндийг хүргэе🤗

    Өнөөдрийн дугаарт багын найз болох Нандиатайгаа хосын харилцааг хэрхэн цааш авч явж эрүүл байлгах талаар түүний туршлага дээр үндэслэн буу халлаа🤩

    Подкастыг үеэр:
    -Нээлттэй ярилцах
    -Магтаж урамшуулах
    -2 талаасаа хайрлалцах
    -Өөрсдийн орон зайг олгох
    -Буулт хийх гэх олон сэдвийг хөндөн дэлгэрэнгүй ярилцлаа🥰

    Instagram.com/enkhbolorg
    Instagram.com/nandinchimegnandinway/

    • 1 hr 3 min
    Бусдын бодолд автагдах | OkoD Audio Experience #72

    Бусдын бодолд автагдах | OkoD Audio Experience #72

    Та олон хүн дунд ороод өөрийнхөөрөө байж чаддаг уу? Хүн бүрд тохиолддог өөрийн үзэл бодол санаагаа мартаж, нийт олонх юу гэж бодож байна гэсэн бодлоор шийдвэрээ гаргадаг тохиолдол бидэнд олон байдаг. Өөрийгөө эвгүй байдалд оруулахаас эмээж, "миний дуртай зүйлд тэд дургүй байвал, миний сонсдог дуу тэдэнд инээдтэй санагдвал яана аа" гэж бодсондоо сүргийн нөлөөлөлд өөрийн эрхгүй автдаг бөгөөд ингэх нь асуудлыг хялбар болгож байгаа мэт мэдрэмж төрүүлдэг ч хувь хүн аажмаар өөрийн үзэл бодол харах өнцөг үнэ цэнээ бага багаар алдаж байдаг. Өөрөөрөө байх нь ямар олон давуу талтай, илүү аз жаргалтай байх боломжтой эсэхийг өнөөдрийн дугаарт ярилаа. Таныг өөрийгөө өөрчилж чадна гэж итгэж байна.

    Instagram.com/okod

    • 27 min
    Эрүүл хайр дурлал | HappyMessyHumans | EP8

    Эрүүл хайр дурлал | HappyMessyHumans | EP8

    Бүх төрлийн харилцаанд чиний хийж чадах, харилцаагаа үргэлж эрүүл байлгаж чадах зүйл юу вэ? Маш энгийн зүйлс бидний харилцааг эрүүл байлгаж чаддаг. Тухайлбал нэгнийхээ хүссэн маш жижиг зүйлсийг цааргалахгүйгээр хийх. Таниас зарцуулагдах энерги маш бага харин харилцаанд гарах эерэг үр дагавар маш их. Мөн дотроо бодож байгаа зүйлээ шулуухан хэлж илэрхийлэх нь нэг талаараа хэцүү мэт санагдах боловч хоорондын харилцаа илүү амар хялбар болно.

    Happy Messy Humans Mongolia-ын хөтлөгчид бол OkoD, Enkhbolor!
    Instagram.com/okod
    Instagram.com/enkhbolorg

    Happy Messy Humans-ын сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг:
    Instagram.com/iamhappymessy.mn
    Instagram.com/iamhappymessy

    Alpha Humans Community сургалтад бүртгүүлэх:
    docs.google.com/forms/d/e/1FAIpQL…PDs6iVmQ/viewform

    • 1 hr

Top Podcasts In Business

Listeners Also Subscribed To