24 episodes

Ментор гэдэг заавал алдартай, гоц ухаантай, насаар ахмад, дүү ер нь ямар ч байх албагүй. Харин тухайн сэдвээрээ хуваалцаж болох туршлагатай байх нь гол нь билээ. Сайн анзаарвал төрөл бүрийн асуудлаар төрөл бүрийн менторууд та бидний эргэн тойронд дүүрэн бий. Эдгээр хүмүүстэй тохирсон сэдвээр нь яриа өрнүүлж тэдний туршлагаас сонсож, суралцахаар Менторшип подкастыг эхлүүлж байна.

mentor podcast omeminute

    • Education

    20 наснаас өмнө заавал төлөвлөх 3 зүйл + эмэгтэй хүн бизнесийн салбарт ажиллах онцлог

    20 наснаас өмнө заавал төлөвлөх 3 зүйл + эмэгтэй хүн бизнесийн салбарт ажиллах онцлог

    Бараг л бүх хувь хүний хөгжлийн ном, зөвлөгөөнд төлөвлөлтийг онцолдог. Гэхдээ юуг төлөвлөх вэ? алийг нь илүү чухалчлах вэ? хэрхэн төлөвлөх вэ? зэргийг төдийлөн нарийн хэлдэггүй. Ментор зочин маань өөрийн амьдралдаа туршиж, амжилттай хэрэгжүүлэн үр дүнг мэдэрсэн дараах зөвлөмжийг хүргэж байна.

    Энэ дугаарт зочин Поларис эдүкэйшн академийн үүсгэн байгуулагч , сургагч багш Б.Заяа оролцлоо.

    • 29 min
    Орчин үед ажлын талбар хэрхэн өөрчлөгдөж байна вэ? + Дадлага хийхийн ач тус

    Орчин үед ажлын талбар хэрхэн өөрчлөгдөж байна вэ? + Дадлага хийхийн ач тус

    Ментор подкаст энэ удаа Монгол Шуудан ХК Дэд захирал (Стратеги төлөвлөлт, Бизнес хөгжил) Г. Тэлмэн оролцон очин үеийн ажлын талбарын өөрчлөлт, түүнд бэлдэх аргуудаас хуваалцлаа. 

    Бидэнд тийм ч сайн анхаардаггүй Internship буюу дадлагыг жинхэнэ утга учиртайгаар хэрэгжихэд өөрийн хувь нэмэрээ оруулж буй тэрээр LEAD MONGOLIA хөтөлбөрт хэрэгжүүлсэн төслийн үр дүнгээс та бүхэнд хэрэгтэй зөвлөмж хүргүүлэх болно. 

    • 35 min
    Ментор подкаст: Хувь хүний брэндинг гэж юу вэ? + Сошиал медиаг ашигтайгаар хэрэглэх нь

    Ментор подкаст: Хувь хүний брэндинг гэж юу вэ? + Сошиал медиаг ашигтайгаар хэрэглэх нь

    Энэ дугаарын ментороор “Сирм” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Насантулга оролцлоо. Тэрээр энэ дугаарт Хувь хүний брэндинг гэж юу вэ? + Сошиал медиаг ашигтайгаар хэрэглэх талаар ярилцлаа.

    • 30 min
    Уул уурхайн салбарт карьер эхлүүлэх гэж байгаа бол заавал сонсох подкаст

    Уул уурхайн салбарт карьер эхлүүлэх гэж байгаа бол заавал сонсох подкаст

    Хэрвээ та уул уурхайн салбараар суралцаж байгаа, сурахаар төлөвлөж байгаа, сонирхож байвал энэ подкастыг заавал сонсоорой.

    Учир нь энэ дугаарын ментор болох MONGOLIAN MINING CORPORATION - Олборлолт үйлдвэрлэл хариуцсан захирал Лхагва-Очир оролцож уул уурхайн салбарын онцлогийг өөрийн туршлагаар дамжуулан бидэнд маш ойлгомжтой тайлбарлаж өгсөн юм. 

    • 34 min
    Эрүүл амьдрах 5 хэвшил

    Эрүүл амьдрах 5 хэвшил

    Зорьсон зорилгодоо хүрэхийн тулд, аз жаргалтай байхын тулд ядаж л хайртай хүмүүсийнхээ тусын тулд эрүүл байх хэрэгтэй. Эрүүл мэнд үгүй бол юу ч байхгүй. Бүр юу ч.. 

    Энэ дугаараар Улсын Хоёр дугаар Төв Эмнэлгийн хоол боловсруулах эрхтэн судлалын их эмч Дөлгөөнтэй ярилцаж эрүүл саруул амьдрахын тулд өөртөө хэвшүүлэх 5 алхмыг хуваалцаж байна. 

    • 31 min
    Хэрхэн хувьцааны мэргэн ‘тоглогч’ болох вэ? + Хуримтлалын талаар

    Хэрхэн хувьцааны мэргэн ‘тоглогч’ болох вэ? + Хуримтлалын талаар

    Энэ дугаарт Голомт Банкны сувгийн удирдлага, бүс хариуцсан менежер Ц.Батцэнгэл оролцлоо. Тэрээр банкны салбарт ажиллаж буй мэргэжлийн туршлага, өөрийн амьдралаас сурсан зүйлээ бидэнтэй харамгүй хуваалцсан юм.

    Орчин үеийн иргэн та эрүүл саруул, хуримтлалтай, хувьцаатай нэгэн байгаарай хэмээн хичээнгүйлэн захиж байсан юм. Учир нь эрүүл байх нь бүх зүйлийн үндэс гэдгийг олон хагацал үзсэн тэрээр маш сайн мэднэ. Эрүүл байж, элдэв эрсдэлд бэлэн байхад танд хуримтлал тус болно. Гагцхүү хэрхэн хуримтлал үүсгэх, хувьцааны зах зээл дэх боломж болон эрсдэлийг тооцоолох аргачлал, сайн жишээ зэргийг бидэнд маш ойлгомжтойгоор хэлж өгөх болно.

    • 38 min

Top Podcasts In Education

Listeners Also Subscribed To