49 episodes

Хэрхэн амжилтанд хүрэх үү? Яаж хурдан мѳнгѳ олох уу? гэсэн контентоор Интернет, Сошиал ертѳнц дүүрсэн энэ үед Осака, Берлин-д амьдарч байгаа 2 найз хоорондоо холбогдож амьдралынхаа хэцүү, бүтэлгүй, шившигтэй бас мэр сэр амжилттай явдалуудаа нэг нэгэндээ ярьж байгаа филтергүй амьдралтай ПОДКАСТ.

Бууз чимхье buuzchimheye

    • Personal Journals
    • 3.6 • 5 Ratings

Хэрхэн амжилтанд хүрэх үү? Яаж хурдан мѳнгѳ олох уу? гэсэн контентоор Интернет, Сошиал ертѳнц дүүрсэн энэ үед Осака, Берлин-д амьдарч байгаа 2 найз хоорондоо холбогдож амьдралынхаа хэцүү, бүтэлгүй, шившигтэй бас мэр сэр амжилттай явдалуудаа нэг нэгэндээ ярьж байгаа филтергүй амьдралтай ПОДКАСТ.

    БУУЗ 2.18 - Lost in Translation - Харилцааны үл ойлголцол

    БУУЗ 2.18 - Lost in Translation - Харилцааны үл ойлголцол

    Заримдаа үг үгүүлбэрээрээ ойлголцдог ч яг юу гээд байгаа юм бол гэж бодогдох үе байдаг уу?

    Үнэндээ л бид хоёр удаан гадаадад амьдарч байгаа ч энэ удаагийн буузаараа өөрсдөд тохиолддог өдөр тутмын болоод ажил, амьдрал дээр ч үнэхээр ойлголцдоггүй явдлуудаасаа хуваалцлаа. Та нарт ч гэсэн ийм явдлууд тохиолддог уу?

    • 1 hr 2 min
    Залхуу Бууз булан (NEW!!) Гэр бүлийн харилцаа

    Залхуу Бууз булан (NEW!!) Гэр бүлийн харилцаа

    Бууз чимхэе подкастд маань сүүлийн үед олон захидал, асуулт, хүсэлтүүд ирж байгаатай холбогдуулаад шинэ ЗАЛХУУ БУУЗ булангаа нээлээ. Мөн энэ буландаа бид хоёртой ярилцах хүсэлтэй байгаа буузчидтайгаа ярилцаж, мөн ирсэн асуултууд болоод захидлуудынхаа тухай ярилцаж байхаар боллоо.

    Манай хамгийн анхны Залхуу бууз булангийн буузчингаар Б.Итгэл маань оролцож өөрийн амьдралтай холбоотой хэд хэдэн асуултууд болоод гэр бүлийн харилцааны тухай бид хоёртой хуваалцаж ярилцлаа. Нилээн сонирхолтой асуултуудын тухай ярилцсан шүүүү

    • 1 hr 19 min
    БУУЗ 2.17: Цалин хэдийг авдаг вэ?

    БУУЗ 2.17: Цалин хэдийг авдаг вэ?

    Энэ буузаар ажлын байранд шинээр ороод, цалингийн талаар өөртөө сэтгэл хангалуунаар тохиролцож чаддаг уу?, Яагаад цалингийн талаар бид нээлттэй ярилцаж чаддаггүй юм бол? гэх асуултуудын тухай ярилцлаа. Хэрвээ бид цалингийн талаар нээлттэй ярилцаж чаддаг байсан бол шинээр ажилд орж байгаа залуучууд бидэнд ямар давуу тал болж чадах байсан бэ?

    • 43 min
    БУУЗ 2.16: Өрсөлдөөн

    БУУЗ 2.16: Өрсөлдөөн

    Өрсөлдөөн гэж юу вэ гэх асуултаар энэ бууз маань эхэлж байна. Нямка, Мишка хоёр бид өрсөлдөөнтэй амьдрах нь зөв үү гэсэн асуултаар нилээд толгойгоо гашилгав. Өдөр тутмын өрсөлдөөнийг өөрсдийнхөө 5 хуруунд багтахгүй шахуу туршлагуудаараа тайлбарлаж, ярилцхыг хичээлээ.

    Мөн удаан хүлээлгэсэн шагналынхаа эздийг шалгаруулсан байгаа шүү.

    • 1 hr 2 min
    БУУЗ 2.15: Юу ч бүтэхгүй байгаа ч юм шиг, бөөн стресстэй үед

    БУУЗ 2.15: Юу ч бүтэхгүй байгаа ч юм шиг, бөөн стресстэй үед

    Энэ удаагийн буузаар хүн болгонд хааяа тохиолддог юу ч бүтэхгүй байгаа ч юм шиг, өөрийн үнэ цэнээ өөртөө алдаад ч байгаа юм шиг тийм мэдрэмжүүдийнхээ тухай ярилцлаа.

    • 52 min
    Зочин Бууз: "Сэтгэлгээ нь ядуу хүн ядуу л байдаг юм байна лээ..." Stand Up Comedian Бээгий

    Зочин Бууз: "Сэтгэлгээ нь ядуу хүн ядуу л байдаг юм байна лээ..." Stand Up Comedian Бээгий

    Энэ удаагийн элдүүрчинг Монголд хүчээ авч байгаа Stand Up Comedy-н уран бүтээлч Бээгий хийж, өөрийн хөгжилтөй болоод сургамжтай түүхүүдээсээ илэн далангүй хуваалцаж, сайхан өөх тостой буузны гурил элдэж өглөө. За ингээд өөх, тосондоо гэдсээ өвтгөхгүйхэн шиг тааруулж идээрэй.

    • 1 hr 10 min

Customer Reviews

3.6 out of 5
5 Ratings

5 Ratings

Top Podcasts In Personal Journals

Listeners Also Subscribed To