70 episodes

Бэрхшээл ба Боломж подкастандаа таныг урьж байна. Мэдлэг оюунаар тархиа цэнэглэхээр тэсэн ядан хүлээдэг гайхалтай залуустаа энэ мөчийн мэндийг хүргэе! Хүн юу тарина, түүнийгээ хураана гэдэг. Мэдсэн зүйлсээ амьдрал ахуйдаа хэрэглэж, нийт 3 сая Монголчуудынхаа амьдралыг өөрчлөх манай давалгаанд нэгдэж байгаад баяртай байна.

Бэрхшээл ба Болом‪ж‬ Monica Batsukh

    • Business
    • 3.8 • 5 Ratings

Бэрхшээл ба Боломж подкастандаа таныг урьж байна. Мэдлэг оюунаар тархиа цэнэглэхээр тэсэн ядан хүлээдэг гайхалтай залуустаа энэ мөчийн мэндийг хүргэе! Хүн юу тарина, түүнийгээ хураана гэдэг. Мэдсэн зүйлсээ амьдрал ахуйдаа хэрэглэж, нийт 3 сая Монголчуудынхаа амьдралыг өөрчлөх манай давалгаанд нэгдэж байгаад баяртай байна.

    БИЗНЕСЭЭ ХЭРХЭН ТОМРУУЛАХ ВЭ?

    БИЗНЕСЭЭ ХЭРХЭН ТОМРУУЛАХ ВЭ?

    Бизнесийг хийж сурна гэдэг хүн бүрийн мөрөөдөл. Алсын хараатай баг хамт олноо нэгтгэж, зах зээлд эрэлт ихтэй, инновацилаг бизнесийг бүтээнэ гэдэг дараагийн амжилт гэж хэлж болно. 

    Ихэнх бизнесүүд ажилтнуудынхаа тоог нэмж, бизнесээ өргөтгөх хэрэгцээ шаардлагатай ч хэрхэн ямар дарааллаар хийхээ мэдэхгүй гацалтад ордог.

    Бэрхшээл ба Боломж подкастын 70 дахь дугаараар Бизнесийн Бэрхшээлүүдийг шийдэх Боломжийг таниулж олон бизнесүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж яваа Дасгалжуулалтын Академийн Инновацийн багийн ахлагч, ахлах ментор Д.Ариунаатай хийсэн ярианаас тухлан сууж, таалан болгооно уу!  

    📍Инноваци гэж юу вэ?    
    📍ДА-ийн инновацилаг шинж чанар яг юундаа байна вэ? 
    📍Инновацийг хэрхэн бий болгох вэ? 
    📍Алсын хараа гэж юу вэ? 
    📍Алсын харааг хэрхэн гаргах вэ? 
    📍Алсын харааг байгууллагадаа хэрхэн хүн бүрт ойлгомжтойгоор нэвтрүүлэх вэ?    
    📍Хэрхэн хэрэглэгч үйлчлүүлэгчдээ алсын харааг ойлгуулах вэ? 
    📍Бизнесийн чадварыг хэрхэн үнэлэх вэ?  
    📍Бизнесийн чадвараа хэрхэн нэмэгдүүлэх вэ?  
    📍Бизнесийн бэрхшээл үүссэн шалтгаанаа хэрхэн олж харах вэ? 
    📍Дасгалжуулалтын хөтөлбөрийн онцлог юу вэ?  
    📍Багтаа итгэхэд хүндрэл үүсээд байвал яах ёстой вэ?  
    📍Бизнес дараагийн шатанд шилжих үед ямар асуудал тулгардаг вэ? 
    📍Ижил төстэй бизнесүүд хоорондоо өрсөлдөхөд ямар эрсдэл үүсэх вэ? 
    📍ДА-ийн хөтөлбөрийн оролцогчдын үр дүн ямар байдаг вэ? 

    Өдөр тутмын жижиг зөв алхмууд биднийг амжилтад хөтөлдөг. Бизнестэй холбоотой асуудал бэрхшээлээ олж таних, шийдвэрлэхийг хүсэж байгаа танд зориулан подкастынхаа TIP болгож захирлуудад зориулсан ҮНЭГҮЙ вэбинарт бүртгүүлэх боломжийг хуваалцъя!
    👇👇👇
    https://monicabatsukh.com/vc/webinar/

    "Гайхалтай амьдрал бүтээхэд таныг чадваржуулна" Дасгалжуулалтын Академи
    Харилцах утас: 77156053

    • 34 min
    ХЭТ ИХ МЭДЭЭЛЭЛ ДУНД ТӨӨРСӨН МЭТ САНАГДДАГ УУ?

    ХЭТ ИХ МЭДЭЭЛЭЛ ДУНД ТӨӨРСӨН МЭТ САНАГДДАГ УУ?

    Орчин цагийн асар их мэдээлэл дунд амьдрах нь олон давуу талтай боловч сүүдэртэй тал ч мөн бий. Олон салаа замын алийг нь сонгож алхах вэ гэдэг эргэлзээ, гацалт танд мэдрэгддэг үү? Яг энэ сэдвээр Дасгалжуулалтын академийн ментор, хамтрагч, Секс коуч Э.Наранцацралтай сонирхолтой яриа өрнүүллээ.

    1:04 БЭРХШЭЭЛ: Хэт их сонголт дунд төөрөх
    15:20 БОЛОМЖ: Хариулт нь таны дотор бий
    27:00 АМЖИЛТ: Сурснаа хэрэгжүүлдэг, тэнцвэртэй амьдрал

    Дасгалжуулалтын академийн "30 хоногт амьдралаа өөрчилье" үнэ төлбөргүй аянд www.monicabatsukh.com сайтаар зочлон бүртгүүлээрэй!
    Бидэнтэй холбогдох утас: 77156053

    "Гайхалтай амьдрал бүтээхэд таныг чадваржуулна" уриан дор
    Бэрхшээл ба Боломж подкасттай хамт байсан танд талархлаа.

    • 44 min
    Бүсгүй та эхлээд өөрийгөө хайрлаарай

    Бүсгүй та эхлээд өөрийгөө хайрлаарай

    Эмэгтэй хүн хамгийн түрүүнд үр хүүхэд, хань ижил, аав ээжийгээ бодсоор өөрийгөө хойш тавих нь их. Нуруундаа үүрсэн ачаа нь хүнддэж, ядрах мөчүүд ихтэй амьдралыг туулах бүсгүйчүүд олон. Монгол улс маань умайн хүзүүний хорт хавдраар дэлхийд дээгүүр байр эзэлж байгаа ийм эмзэг цаг үед, бүсгүй та өөрийгөө хайрлаарай, амраагаарай, мөн урьдчилан үзүүлж байгаарай гэсэн санаан дор эх барих, эмэгтэйчүүдийн эмч Э.Пүрэвсүрэнтэй хийсэн яриагаа хүргэж байна.

    2:02 Хавдрыг эрт илрүүлбэл амь насаа алдахгүй байх боломжтой
    3:47 Умайн хүзүүний хорт хавдар огт буурахгүй байна
    5:15 Хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлүүд
    16:13 Энэ салбарт хийгдэж байгаа ажлууд
    19:10 Хэдэн наснаас хэр давтамжтай үзүүлэх тухай
    23:22 Анх Дасгалжуулалтын академитай холбогдсон түүх
    34:05 Эмэгтэйчүүддээ өгөх нандин зөвлөгөө

    Э.Пүрэвсүрэн эмчтэй ЭНД ДАРЖ холбогдоорой.

    Дасгалжуулалтын академийн "30 хоногт амьдралаа өөрчилье" үнэ төлбөргүй аянд ЭНД ДАРЖ бүртгүүлээрэй! 

    Бидэнтэй холбогдох утас: 99156053, 77156053

    "Гайхалтай амьдрал бүтээхэд таныг чадваржуулна" уриан дор 
    Бэрхшээл ба Боломж подкасттай хамт байсан танд талархлаа. 

    • 39 min
    ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХЭРХЭН ЭХЛҮҮЛЭХ ВЭ?

    ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХЭРХЭН ЭХЛҮҮЛЭХ ВЭ?

    Мөнгөө удирдах, санхүүгээ хянах талаар та сонирхдог уу? Дэлхий дээрх хүмүүсийн 75% нь өөрийн санхүү, мөнгөө огт бүртгэдэггүй, тооцдоггүй гэдэг судалгаа байдаг. Хадгаламжтай байх, мөн хөрөнгө оруулалт эхлүүлэх нь их мөнгөтэй хүмүүсийн хийх зүйл, надад бол боломжгүй гэж эндүүрэх нь түгээмэл. Тэгвэл яг энэ сэдвээр буюу хөрөнгө оруулалтын тухай амттай яриаг Америк улсад ажиллаж, амьдардаг, Lexus компанийн борлуулалтын мэргэжилтэн О.Байгалмаатай өрнүүлснийг хүлээн авч сонсоорой. 

    3:34 Хөрөнгө оруулалтыг энгийн үгээр 
    6:33 Бэрхшээл буюу хөрөнгө оруулалтыг огт сонирхохгүй амьдрах нь
    11:28 Боломж буюу хөрөнгө оруулалтаа хаанаас хэрхэн эхлэх вэ
    27:47 Моника дасгалжуулагчийн Баян хөрөнгө оруулагч хөтөлбөрт суралцсан сэтгэгдэл
    41:43 Амжилт буюу хөрөнгө оруулагч болохоор шийдсэн хүнд өгөх 3 топ зөвлөгөө
    47:50 Таны аз жаргалтай байдаг нууц 
    54:33 Дүгнэлт 

    Дасгалжуулалтын академийн "30 хоногт амьдралаа өөрчилье" үнэ төлбөргүй аянд ЭНД ДАРЖ бүртгүүлээрэй! 

    Бидэнтэй холбогдох утас: 99156053, 77156053

    "Гайхалтай амьдрал бүтээхэд таныг чадваржуулна" уриан дор 
    Бэрхшээл ба Боломж подкасттай хамт байсан танд талархлаа. 

    • 57 min
    ХАМТДАА ЮУ? ЭСВЭЛ ГАНЦААРАА ЮУ?

    ХАМТДАА ЮУ? ЭСВЭЛ ГАНЦААРАА ЮУ?

    Бизнесийн салбарт хийж бүтээмээр байгаа зүйлээ эхлүүлэх гэхээр хэн нэгэнтэй хамтармаар байна, багтай болмоор байна гэдэг хүсэл их байдаг. Гэтэл бодит байдал дээр баг болж, хамтран ажиллана гэдэг амаргүй сорилт. Тэгвэл хамтдаа юу, ганцаараа юу гэдэг асуултын хариултыг энэ удаагийн дугаараас маань хүлээн аваарай. 

    Бэрхшээл ба боломж подкастын маань онцгой дугаарт маань Моника Батсүх дасгалжуулагч зочноор оролцож, өөрийн баялаг туршлага, мэргэн ухаанаа хуваалцсаныг хүлээн авч сонсоорой. 





    1:31 Ямар нэг зүйл эхлүүлэхдээ хамтдаа байх уу, эсвэл ганцаараа юу?
    3:39 Хамтдаа баг болж ажиллахад яагаад хэцүү байдаг вэ?
    6:33 Гэр бүлийн бизнест үүсдэг зовлон
    11:05 Биеэ засаагүй хүн бизнес дээрээ санхүүгийн сарампай бүтээдэг
    15:59 Яагаад зарим хүмүүст амархан байгаа зүйл бусад хүмүүст хэцүү байдаг вэ?
    26:51 Өөрийн түвшнийг бодитоор үнэлэх нь 
    27:53 Моника дасгалжуулагчийн танилцуулга
    32:19 Монголд байгаа бүх бэрхшээлийн ард боломж нуугдаж байгаа
    36:46 Эхлээд амиа бод
    40:00 Захирал, CEO хүн ажилд авах хүнээ таньж сурах нь
    41:35 Миний бизнес хөтөлбөрөөс сурах зүйл
    51:08 Гэр бүл болохоосоо өмнө өөрийгөө таних тухай
    55:57 Хариуцлагын сүлжээг бий болгох
    1:10:53 Бизнес зөвхөн мөнгөний төлөө байдаггүй
    1:32:50 Бусдыг уучлах, талархахын хүч

    Жилээс жилд хэдэн зуун хүний амьдралд бодит өөрчлөлт, үр дүнг гаргасаар байгаа Лондон хотод амьдарч буй Моника дасгалжуулагчдаа талархъя.

    Дасгалжуулалтын академийн "30 хоногт амьдралаа өөрчилье" үнэ төлбөргүй аянд ЭНД ДАРЖ бүртгүүлээрэй! 

    Бидэнтэй холбогдох утас: 99156053, 77156053

    "Гайхалтай амьдрал бүтээхэд таныг чадваржуулна" уриан дор 
    Бэрхшээл ба Боломж подкасттай хамт байсан танд талархлаа. 

    • 1 hr 44 min
    ЭХЛЭХ ЗОРИГ

    ЭХЛЭХ ЗОРИГ

    Ямар нэг гайхалтай зүйлийг бүтээх хүсэл байдаг ч, эхлүүлэх зориг хүрэхгүй, хойш тавьж суух нь түгээмэл. Хэн нэгэн хийх болов уу гэж хүлээж суулгүйгээр өөрөө эхлүүлж, бусдад үйлдлээрээ үлгэрлэдэг хүнийг лидер гэж хэлдэг. Нийгэмдээ гэрэл асаах ЭХЛЭХ ЗОРИГ яагаад хүн бүрт хэрэгтэй талаар Дасгалжуулалтын академийн Амбассадор Ж.Мөнхжаргалтай хийсэн яриаг хүлээн авч сонсоорой.





    Гадаадад гэр бүлээрээ амьдрахын сайхан болон бэрхшээлтэй талуудын талаар 
    Солонгост танхимийн эвэнт хийж эхэлсэн тухай
    Дасгалжуулалтын академийн хөтөлбөрт суугаад гарсан бодит үр дүнгүүд
    Яагаад бусдыг уриалж, эхлүүлдэг тухай 
    Алдаа гаргахаас айдаг эсэх 
    Монгол болон Солонгос нийгмийн ялгаа
    Эхлүүлсэндээ талархдаг үйл ажиллагаанууд

    Яг үнэндээ бүх хүн лидер. Алдаа гаргахаас айлгүй, бусад хүмүүс юу гэх бол гэдгээс эмээлгүй, хүсэл мөрөөдлөө бодит болгож, бусдад гэрэл түгээх үйлд нь бидний яриа урам болж өгсөн гэдэгт итгэлтэй байна.

    Амбассадор Ж.Мөнхжаргалын ЭХЛЭХ ЗОРИГ фэйсбүүк группт нэгдэхийг хүсвэл ЭНД ДАРЖ холбогдоорой!

    Дасгалжуулалтын академийн "30 хоногт амьдралаа өөрчилье" үнэ төлбөргүй аянд ЭНД ДАРЖ бүртгүүлээрэй! 

    Бидэнтэй холбогдох утас: 99156053, 77156053

    "Гайхалтай амьдрал бүтээхэд таныг чадваржуулна" уриан дор 
    Бэрхшээл ба Боломж подкасттай хамт байсан танд талархлаа. 

    • 42 min

Customer Reviews

3.8 out of 5
5 Ratings

5 Ratings

Хөтөч ,

Гэр бүлийн динамик хөтөлбөр

Маш бүдүүлэг, хүнтэй зөв харьцаж чаддаггүй, хүнийг муу үгээр доромжилдог, хүмүүсийн нууцыг олонд дэлгэдэг, товч бөгөөд тодорхой ярьж сураагүй хүн. Олон улсад сургалт хийх эрх аваагүй өөрийгөө дасгалжуулагч гээд нэрлээд хэтэрхий үнэлчихсэн хүн б лээ.

Top Podcasts In Business

Money Rehab with Nicole Lapin
Money News Network
REAL AF with Andy Frisella
Andy Frisella #100to0
The Ramsey Show
Ramsey Network
The Money Mondays
Dan Fleyshman
Young and Profiting with Hala Taha
Hala Taha | YAP Media Network
Think Fast, Talk Smart: Communication Techniques
Stanford GSB

You Might Also Like