ХЭМ ТЭГШ подкаст

Төрийн бүтээмжийн сэргэлт: Цахимжилт ба Төр, хувийн хэвшлийн түншлэл

Хэм тэгш подкастын 2-р дугаарт Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо, Цахим хөгжил харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ нар оролцож зочин хөтлөгч, хуульч Б.Золзаяатай ярилцлаа. 

Олон улсын жишгээс харахад төрийн бүтээмжийн гол цөм нь цахимжуулалт, мэдээллийн технологийн шийдэл байна. КОВИД-19 цар тахлын нөлөө ч иргэдийг цахим үйлчилгээг өргөн хэрэглэх нөхцөл байдлыг илүүтэй ойлгууллаа. Төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, иргэдийн төрд итгэх итгэлийг чирэгдэл төвөггүй үйлчилгээ үзүүлэх байдлаар нэмэгдүүлэх нь төрийн бүтээмжийн сэргэлтийн зорилго юм.