36 min

N38. Сагсан бөмбөгийн МОНБРИТ клубийн хамт олны төлөөлө‪л‬ Оюунлаг Оршихуй

    • Documentary

Оюунлаг Оршихуй подкастын 38 дахь дугаарт Британи дахь Монголчуудаа сагсан бөмбөгийн спортоор дамжуулан нэгтгэн нягтруулж нийтээрээ эрүүл чийрэг, эв нэгдэлтэй байхад уриалан, идэвхи санаачилга хичээл зүтгэл гарган ажиллаж буй МонБРит Клубийн хамт олны төлөөлөл оролцож ажил үйлсийнхээ талаар танилцууллаа.

Тус клуб нь үүсгэн байгуулагдаад 6 жил болж буй ч энэ хугацаанд сагсан бөмбөгийн спортыг Британи дахь Монголчуудынхаа дунд идэвхитэйгээр сурталчлан түгээж, үе үеийн Монголчуудаа татан оролцуулахад анхааран олон төрлийн уралдаан тэмцээнүүдийг уламжлал болгон зохион байгуулахын зэрэгцээ Европын орнуудад болдог Монголчуудын уламжлалт тэмцээнүүдэд өргөн бүрэлдэхүүнтэй байнга оролцож амжилт нь жилээс жилд ахин дээшилж байгаа тухай.
Мөн уг клуб нь олон нийтэд чиглэсэн хүмүүнлэгийн ажлууд, тухайлбал Европод болдог Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандив босгодог Хөх Толбо тэмцээнд уламжлал болон оролцож хандив өргөдөг, жил бүрийн хүүхдийн баяраар МонЧарити-н Hyde Park-д зохион байгуулдаг Спорт өдөрлөгийн уралдаан тэмцээнүүдийг хамтран зохион байгуулдаг, цагаан сар, үндэсний баяр наадмын үеэр Хүүхдийн барилдааныг ивээн тэтгэдэг гэх мэт цөөнгүй ажлуудыг уламжлал болгож байна.
МонБрит нь цаашид ч нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн ажлуудыг тогтмол хийхээр Чарити байгууллага болон бүртгүүлээд буй аж.
Түүнчлэн 9 сарын 30-д зохион байгуулах МонБритийн нээлттэй тэмцээнийхээ бэлтгэл ажлын талаар танилцууллаа.

Британи дахь Монголчуудын нэгэн төлөөлөл МонБритийн хамт олны яриаг тухлан сонирхоно уу!

---

Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message