24 episodes

Япон улсад ажиллаж амьдардаг монголчууддаа болон Япон улсад ирж амьдрах , сурах төлөвлөгөөтэй байгаа Монгол хүмүүсдээ олон төрлийн мэдээллийг хүргэх болон Япон улсад ажиллаж , сурч , амьдарч байгаа Монголчууддаа хэрэгтэй , сонирхолтой зүйлсийг хуваалцан үр дүнтэй , дотно ярилцлага подкастыг хүргэх зорилготой суваг болно.

yummymominjapan's Podcast yummymominjapan

    • Society & Culture

Япон улсад ажиллаж амьдардаг монголчууддаа болон Япон улсад ирж амьдрах , сурах төлөвлөгөөтэй байгаа Монгол хүмүүсдээ олон төрлийн мэдээллийг хүргэх болон Япон улсад ажиллаж , сурч , амьдарч байгаа Монголчууддаа хэрэгтэй , сонирхолтой зүйлсийг хуваалцан үр дүнтэй , дотно ярилцлага подкастыг хүргэх зорилготой суваг болно.

    Episode :23 Хёго боловсролын их сургуулийн магистр , хүүхэд хөгжлийн зөвлөх С. Батхишиг

    Episode :23 Хёго боловсролын их сургуулийн магистр , хүүхэд хөгжлийн зөвлөх С. Батхишиг

    Шинэ дугаарт маань хүүхдийн хөгжил, хүмүүжилтэй холбоотой мэргэжлийн зөвлөгөө болоод гадаад улс руу хүүхдээ авах, нутагтаа буцаж ирэхээр шийдээд байгаа эцэг эхчүүд заавал сонсох зүйлсийг өөртөө тулгарч байсан бодит жишээн дээрээ тулгуурлан илэн далангүй хуваалцаж үнэтэй үгсийг хүргэсэн дугаар болсон гэдэгт итгэлтэй байна.

    • 1 hr 31 min
    Episode: 22 Бүх төрлийн дадлагажигч татвар төлсний буцаан олголт авах ёстойг та мэдэх үү ?

    Episode: 22 Бүх төрлийн дадлагажигч татвар төлсний буцаан олголт авах ёстойг та мэдэх үү ?

    Энэ удаагийн дугаар маань Монголоос Япон руу өөрийн үндсэн мэргэжлээрээ үндсэн ажилтан болох боломжийн талаар ,  сонгогдон Японд ирэхэд гаргадаг алдаа , ярилулаганы үед анхаарах зөвлөгөө гээд шинээр ажилтан болох хүмүүстээ маш хэрэгтэй мэдээллийг хүргэсэн. 

    Мөн хамгийн чухал дадлагажигч ажилтан, ур чадвартай дадлагажигч ажилтанд мэдэх хэрэгтэй маш олон мэдээлэл болоод үнэтэй зөвлөгөөгөөр бөмбөгдсөн дугаар байлаа. 
    Та бүхэн хэрэгтэй нэгэндээ хуваалцаж, дэмжихээ бүү мартаарай. 
    Манай подкасттай үргэлж хамт байж биднийгээ дэмждэг та нартаа туйлын их талархаж байна.

    • 50 min
    Episode: 21 Визний төрлүүд ба бидний анхаарвал зохих зүйлс

    Episode: 21 Визний төрлүүд ба бидний анхаарвал зохих зүйлс

    Энэхүү дугаартаа Монгол улсаас Япон улсад ажиллаж амьдрах, Япон улсдаа визний төрлөө өөрчлөхтэй холбоотой бидний алддаг, анхаарахад илүүдэхгүй тэр бүх зүйлсийг тус бүрчлэн чадлаараа ярилцсан дугаар болсон гэж бодож байна. 
    Ихэнх яригдсан визний төрлүүд

    - бүх төрлийн дадлагажигч (ур чадвартай дадлагажигч гэх мэт)
    - компани үүсгэн байгуулах
    - компанийн ажилтан болоод ажилаа солиход анхаарах зүйлс 
    - түр орогнолын виз гэх мэт ихэвчлэн бидэнд тулгардаг визний төрлүүдийг сонгон чадлаараа мэдээлэл өгөхийг хичээлээ.

    • 1 hr 51 min
    Episode 20 : Ч. Аззаяа " Япон улс дах түрээсийн байрны төрлүүд"

    Episode 20 : Ч. Аззаяа " Япон улс дах түрээсийн байрны төрлүүд"

    Шинэ оны анхны дугаараараа та нартайгаа эргэн уулзаж байгаадаа туйлын их баяртай байна. Оны эхний дугаараа бид Япон улсад үл хөдлөх хөрөнгө зуучлалын газрын Монгол ажилтан Ч. Аззаяа-тайгаа уулзаж ярилцан байр түрээслэхэд анхаарах , шинэ байранд орох, нүүхэд болгоомжлох зүйлс гээд нэлээдгүй бидэнд түгээмэл тулгардаг асуудлуудыг хөндөн ярилцахыг хичээлээ.
    Та нар маань бусадтайгаа хуваалцан, бидэнд сэтгэгдлээ үлдээхээ мартуузай. Ингээд энэ ондоо бидэнтэй хамт байж санал хүсэлтээ харамгүй илгээгээрэй. 

    • 1 hr 23 min
    Episode : 19 2021 оны сүүлийн дугаар

    Episode : 19 2021 оны сүүлийн дугаар

    2021 онд бидэнтэй цуг байсан урмын үгээ харамгүй хайралдаг сонсогч та нартаа маш их баярлалаа .
     Уг дугаартаа анх подкаст хийхээр шийдсэн болон гаргаж байсан алдаа дутагдал гээд дүгнэлт болгон чөлөөтэй ярилцаж мөн ирэх жилийнхээ төлөвлөгөөг ч дурдаад авсан шүү. 
    Бүх сонсогчиддоо ирэх онд нь эрүүл энх, сайн сайхан, хүссэн хүсэл бүхэн нь сэтгэлчлэн биелэхийн ерөөлийг өргөөд ирэх жилдээ илүү үр бүтээлтэй , шинэхэн дугааруудаараа уулзах өдрийг тэсэн ядан хүлээж байна. 
    Бүгдэнд нь хайртай шүү, үнсэе 😘😇🤗

    Жич: 
    Хуучин оны хамгийн сүүлийн өдрийн мэндийг та нартаа хүргэе🤗
    Бүгд баярлах гээд л завгүй гүйж байгаа байх даа. 

    Хамгийн сүүлийн дугаараа хэрвээ та сонссон бол нэгэн мэдээллийг хүргэсэн байгаа тодруулбал:

    Бидний youtube channel болон facebook group, facebook page дээр подкасттай холбоотой болон яамми мамс подкастын талаар өөрийн сэтгэгдэл , хэлэхийг хүссэн зүйлсээ коммент болон мессежээр үлдээгээд тухайн коммент , мессэж дотроос бид 2 нь санал нэгдэх , сэтгэлд хүрсэн ганцхан комментийг онцлон өөрсдийн зүгээс  бяцхан талархлын бэлгийг хүргэх гэсэн юм 🥰😇

    Ингээд коммент шалгаруулах сүүлийн хугацаа 1 дүгээр сарын 6 ны өдөр тул та нар минь шинэ оноо угтаад тухтай завтай үедээ илгээхээ бүү мартаарай .

    Хайртай шүү, үнсэе 😘
    Yummy moms

    • 44 min
    Episode: 18 Бага, дунд сургуулийн Япон хэлний сургалтын багш Янжмаа

    Episode: 18 Бага, дунд сургуулийн Япон хэлний сургалтын багш Янжмаа

    Энэ удаагийн дугаарт маань Япон улс дах Бага , дунд сургуульд япон хэлний хоцрогдол арилгах сургалтын багшаар ажилладаг Янжмаа эгч маань зочиноор оролцлоо. 

    Энэ дугаар ялангуяа Монголоос хүүхдээ Японд сургахаар авчирсан эцэг эх, авчрах төлөвлөгөөтэй байгаа болон одоо хүүхэд нь сургуульд орох гэж байгаа эцэг эхчүүд заавал сонсууштай дугаар боллоо. 

    Шинэ улсад , шинэ соёл орчинд ирж байгаа хүүхдээ дасгахад эцэг эхчүүд бид хамгийн түрүүнд юун дээр анхаарах болон ямар алдааг ихэвчлэн гаргаад байдаг талаар маш ойлгомжтой үнэтэй зөвлөгөө хүргэсэн дугаар боллоо гэж яамми мамс нь дүгнээд байгаа шүү. 

    Мөн өөрт ямар нэг байдлаар хүүхэдтэй болон сургуультай (японд байгаа) холбоотой тулгамдаж буй асуудал байвал зочинтой маань фэйсбүкээр нь холбогдоод зөвлөгөө тусламж авах боломжтой шүү 😇😘

    • 1 hr 27 min

Top Podcasts In Society & Culture

iHeartPodcasts
Crooked Media
WNYC Studios
This American Life
New York Times Opinion
Emma Chamberlain and Ramble

You Might Also Like