42 episodes

Залуу мэргэжилтнүүдэд зориулав. Өдөр бүр алдалгүй сонс.

Unread Radio Unread Media

    • Leisure
    • 3.0 • 2 Ratings

Залуу мэргэжилтнүүдэд зориулав. Өдөр бүр алдалгүй сонс.

    The HU хамтлаг | Би хэрхэн ажилладаг вэ?

    The HU хамтлаг | Би хэрхэн ажилладаг вэ?

    Бидний өнөөдрийн зочид бол эх орныхоо нэрийг дэлхийн сонорт хүргэж яваа The HU. Ингээд хамтлагийн төлөөлөл болсон дөрвөн гишүүний ажил болоод амьдралын арга барилтай танилцъя.

    Нийтлэлийг бичсэн: Ц.Мажигсүрэн
    Нийтлэлийг уншсан: А.Жавхлантөр

    • 11 min
    “Хасын Хүлэгүүд” багийн тоглогч асан С.Өрнүүнбилэгийн онцлох 5 тоглолт

    “Хасын Хүлэгүүд” багийн тоглогч асан С.Өрнүүнбилэгийн онцлох 5 тоглолт

    Үе үеийн шилдэг тамирчдыг төрүүлсээр буй, дээд лигт хамгийн олон удаа аваргаар тодорч байсан баг бол “Хасын Хүлэгүүд”. Энэхүү багийн 11 дугаартай тоглогч асан, хамгийн техниктэй, цэмцгэр тоглогч гэгддэг С.Өрнүүнбилэг нэгдүгээр сарын 26-нд карьерын сүүлийн тоглолтоо хийж, хамгийн удаан буюу найман улирал тоглосон “Хасын Хүлэгүүд” багтаа 11 номерын өмсгөлөө мөнхөлсөн юм.

    Тиймээс сагсан бөмбөг сонирхогч, хөгжөөн дэмжигчийн зүгээс түүнтэй ярилцан, карьерынхаа түүхэн дэх тоймгүй олон тоглолт дундаас онцлох таван тоглолтынх нь талаар ийн ярилцлаа.

    Нийтлэлийг бичсэн: Э.Цэнгэг
    Нийтлэлийг уншсан: Ч.Шинийннэгэн

    • 9 min
    Apple-ийн энэ арваны хамгийн том бүтэлгүйтэл: Project Titan

    Apple-ийн энэ арваны хамгийн том бүтэлгүйтэл: Project Titan

    Өнгөрөгч сард Apple автомат жолоодлоготой, цахилгаан автомашин бүтээх төсөлдөө албан ёсоор цэг тавилаа.

    Ухаалаг утас iPhone, зөөврийн компьютер MacBook, утасгүй чихэвч AirPods зэрэг бүтээл бүр нь шинэ салбарыг бий болгож, хүн төрөлхтний амьдралыг тэр чигт нь өөрчилдөг Apple энэ удаа яагаад бүтэлгүйтэв? Хамтдаа олж мэдье.

    Нийтлэлийг бичсэн: Э.Бөртгөлжин
    Нийтлэлийг уншсан: А.Жавхлантөр
    Дизайнер: Э.Тэмүүжин

    • 7 min
    Хөдөлмөрийн тухай хуулиас зайлшгүй мэдвэл зохих заалтууд | Unread Radio 013

    Хөдөлмөрийн тухай хуулиас зайлшгүй мэдвэл зохих заалтууд | Unread Radio 013

    Залуу мэргэжилтнүүд бидний дунд Хөдөлмөрийн гэрээг хангалттай нягталж уншилгүй гарын үсэг зурах нь нийтлэг харагдах дүр зураг гэхэд хилсдэхгүй болов уу.
    Тиймээс бид энэ удаагийн нийтлэлдээ таны цаг завыг хэмнэх үүднээс уг хуулиас зайлшгүй мэдвэл зохих заалтуудыг онцлон хүргэж байна. Сонирхолтой, мэдүүштэй заалт цөөнгүй бий тул сонсогч танд өгөөжөө өгөх нь дамжиггүй.

    Нийтлэлийг бичсэн: Ц.Мажигсүрэн
    Нийтлэлийг уншсан: Г.Балжинням

    • 8 min
    7 хоногийн тойм (2024.4.8-2024.4.14) | Unread Radio 012

    7 хоногийн тойм (2024.4.8-2024.4.14) | Unread Radio 012

    🗓️Өнгөрсөн долоо хоногийн:
    1 гол мэдээ
    2 чухал тоо
    3 онцлох мэдээ
    4 мэдүүштэй зүйл
    5 сонин хачинуудыг хүлээн авч сонсоорой.

    Нийтлэлийг бичсэн: А.Ундрал
    Нийтлэлийг уншсан: Ч.Шинийннэгэн

    • 6 min
    "Framestore" студийн визуал эффект хөгжүүлэгч инженер Д.Төмөртогтох | Би хэрхэн ажилладаг вэ?

    "Framestore" студийн визуал эффект хөгжүүлэгч инженер Д.Төмөртогтох | Би хэрхэн ажилладаг вэ?

    Өнөөдрийн дугаарын зочин бол Avengers, Paddington, Ariel гээд дэлхийн хэмжээний томоохон уран бүтээлүүдийн визуал эффектийг хариуцан ажилладаг "Framestore" компанийн визуал эффект хөгжүүлэгч инженер (pipeline technical director) Д.Төмөртогтох.

    Багаасаа "Харри Поттер"-ыг шимтэн үзэж, яг л тийм уран бүтээл хийж үзэх хүсэлд хөтлөгдөж явсан тэрээр өдгөө Холливүүдийн кино урлагт визуал эффектийн чиглэлээр ажиллаж буй юм. "Spiderman", "Doctor Strange", "Fantastic Beast III" зэрэг бокс оффисыг тэргүүлсэн кино төслүүд дээр амжилттай ажилласан тэрээр "Mermaid" киноны багт ажиллаж байна.

    Нийтлэлийг бичсэн: Г.Оюунлхам
    Нийтлэлийг уншсан: Ч.Шинийннэгэн

    • 17 min

Customer Reviews

3.0 out of 5
2 Ratings

2 Ratings

jajshdbdhdhd ,

Yaachiw hvleegeeel gaihaaaaaaal suuuuujjjjj bn oooooo

Bvgdeeree l goy.ooo erchvvd haichiw gdeg sedweee dahiad yawuulmaar bn ooooo . Zaw chuluuh oldohgv bga bj magadgv ghdee ehlvvlsen zvildee hariutslagatai baiyooo . Hariutslagatai hvmvvs shg sanagdsan tiim bolhoor odoo.g hvrtel hvleegeed bga shooo . Bas unread tawigddag niitlelleee unshij ugwul ymr we ? Eswel 1 sariin huraangui toim ch ym uu tee ?

Top Podcasts In Leisure

Nachtfahrer
Vilas a Hanz Mrdke
Život na treku
gramino.cz
Dvojka
Český rozhlas
Motoplky – Inspirativní rozhovory o motorkách i o životě
Geneze
O šití a párání
O šití a párání
Motorkáři.cz
Podcasty serveru Motorkáři.cz

You Might Also Like

Crime Station Podcast
Ariuka
Бидний Нууц Подкаст
Podcast Solutions Studio
OZIA!
Ozia
Mend Podcast
Mend Podcast
Nisdeg Tavag Podcast
Anand
김도연의 책읽는 다락방
김도연