13本のエピソード

Зориг сангийн "Байгаль орчны манлайлал" хөтөлбөрийн Төгсөгчдийн холбооноос хөтөлбөрийнхөө 10 жилийн ойн баярын хүрээнд зориулан “ZORIG FOUNDATION ALUMNI PODCAST”-аа эхлүүлсэн билээ. Харин 2022 оноос агуулгынхаа хүрээг илүү тэлэх, зөвхөн Зориг сангийн хөтөлбөрүүдийн төгсөгчдөөс гадна бусад сонирхолтой зочдыг оролцуулах зорилгоор ажиллаж эхэлсэн бөгөөд 2023 оноос подкастын нэрээ өөрчилж Ozone podcast нэрээр та бүхэнд хүрч эхэллээ. Бидэнтэй хамт байж, дэмжиж ирсэн бүх сонсогчдодоо баярлалаа.

Facebook Page: @EFPalumni
Instagram: @EFP_alumni
Email: efpalumni@gmail.com

Ozone podcast Ozone podcast

    • ビジネス

Зориг сангийн "Байгаль орчны манлайлал" хөтөлбөрийн Төгсөгчдийн холбооноос хөтөлбөрийнхөө 10 жилийн ойн баярын хүрээнд зориулан “ZORIG FOUNDATION ALUMNI PODCAST”-аа эхлүүлсэн билээ. Харин 2022 оноос агуулгынхаа хүрээг илүү тэлэх, зөвхөн Зориг сангийн хөтөлбөрүүдийн төгсөгчдөөс гадна бусад сонирхолтой зочдыг оролцуулах зорилгоор ажиллаж эхэлсэн бөгөөд 2023 оноос подкастын нэрээ өөрчилж Ozone podcast нэрээр та бүхэнд хүрч эхэллээ. Бидэнтэй хамт байж, дэмжиж ирсэн бүх сонсогчдодоо баярлалаа.

Facebook Page: @EFPalumni
Instagram: @EFP_alumni
Email: efpalumni@gmail.com

    Episode 13: Б.Онон - Хувийн хэвшлүүд ба байгаль орчны асуудал/ шийдэл

    Episode 13: Б.Онон - Хувийн хэвшлүүд ба байгаль орчны асуудал/ шийдэл

    Энэ удаагийн дугаарын зочноор Ureca компанийн Chief Sustainability Officer Б.Онон оролцлоо. Тэрээр University of Cambridge (The Gates Scholarship), Yale University зэрэгт байгаль орчны чиглэлээр суралцаж байсан, салбартаа олон жилийн туршлагатай, ингэхдээ олон улсын байгууллага, хэвийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, төслүүдэд ч ажиллаж байсан билээ.

    Ингээд тэрээр өөрийн мэдлэг, туршлагаасаа хуваалцахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудалд хөгжингүй орнуудаас эхлээд Монгол улс, төр засаг, банк санхүүгийн байгууллагууд, хамгийн гол нь хувийн хэвшлүүд хэрхэн хандах хэрэгтэй талаар, гол шийдлүүд тэдэнд байгааг дурдаж, өнөөгийн бидний бодит байдалтай уялдуулан сонирхолтой яриа өрнүүлээ. 


    ---

    Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/efp-alumni-ngo/message

    • 43分
    Episode 12: Б.Хангалсайхан - Эрчим хүчний салбарын өнөө ба ирээдүй

    Episode 12: Б.Хангалсайхан - Эрчим хүчний салбарын өнөө ба ирээдүй

    Зориг сангийн “Байгаль орчны манлайлал” хөтөлбөрийн 10 жилийн ойн хүрээнд EFP төгсөгчдийн холбооноос санаачлан эхлүүлсэн “Zorig Foundation Alumni” подкастын 12 дахь дугаар та бүхэнд хүрч байна.  Энэ удаагийн дугаарт Еврохан ХХК бизнес хөгжүүлэлт, борлуулалт хариуцсан захирал, Ирээдүйн Эрчим Хүчний Манлайлагчид (FEL) хөтөлбөрийн оролцогч Б.Хангалсайхан тусгай зочноор уригдан оролцлоо.

    Энэ дугаараар Монгол улсын эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал болоод салбар дахь хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа. Мөн эрчим хүчний салбарын ирээдүйн чиг хандлага болоод хэрэглэгч бидний хүлээж буй үүрэг хариуцлагыг хөндөн сонирхолтой яриа өрнүүллээ.


    ---

    Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/efp-alumni-ngo/message

    • 52分
    Episode 11: М.Батмөнх - ХҮСЭЖ, ТЭМҮҮЛЖ БУЙ ЗҮЙЛЭЭ ЗОРИГТОЙ ХИЙЖ ЭХЭЛ

    Episode 11: М.Батмөнх - ХҮСЭЖ, ТЭМҮҮЛЖ БУЙ ЗҮЙЛЭЭ ЗОРИГТОЙ ХИЙЖ ЭХЭЛ

    Зориг сангийн “Байгаль орчны манлайлал” хөтөлбөрийн 10 жилийн ойн хүрээнд EFP төгсөгчдийн холбооноос санаачлан эхлүүлсэн “Zorig Foundation Alumni” подкастын 11 дэх дугаар та бүхэнд хүрч байна.  Энэ удаагийн дугаарын зочноор Эйрий Фэлт компанийн үүсгэн байгуулагч, YLP буюу Залуу манлайлал хөтөлбөрийн төгсөгч, Global Shapers нийгэмлэгийн гишүүн Биотехнологич мэргэжилтэй М.Батмөнх уригдан оролцлоо.

    Энэ дугаарт Батмөнхийн бизнесийн үйл ажиллагаа, гарааны бизнес эхлүүлэх, асуудлаас шийдэл олох, санхүүжилт татах, баг хамт олноо бүрдүүлэх талаар болон нийгэмд чиглэсэн төсөл хөтөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байсан туршлага зэрэг залууст хэрэгцээтэй сонирхолтой сэдвүүдээр ярилцлаа. Мөн YLP, YPG, Lead Mongolia гэх хөтөлбөрүүд болон эдгээр хөтөлбөрүүдэд хамрагдсанаар өөртөө бий болгож чадсан давуу тал, бодит туршлагаас хуваалцлаа.  

    Хөтөлбөрүүдийн талаар болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкнүүдээс авна уу.

    https://www.facebook.com/YPGMongolia

    https://www.globalshapers.org/hubs/ulaanbaatar-hub

    https://www.facebook.com/GlobalShapers

    https://www.worldlearning.org/program/leaders-advancing-democracy-lead-mongolia-program/

    http://www.leadalumni.org

    https://zorigsan.mn

    https://airee.mn






    ---

    Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/efp-alumni-ngo/message

    • 39分
    Episode 10: Залуусын боломж ба Зориг сангийн хөтөлбөрүүд

    Episode 10: Залуусын боломж ба Зориг сангийн хөтөлбөрүүд

    Зориг сангийн "Байгаль орчны манлайлал" хөтөлбөрийн 10 жилийн ойн хүрээнд EFP Төгсөгчдийн холбооноос санаачлан эхлүүлсэн ZORIG FOUNDATION ALUMNI PODCAST маань хэсэг хугацаанд завсарласны эцэст шинэхэн дугаараараа та бүхэнд хүрч байна.

    Энэ дугаарт Зориг сангийн төслийн зохицуулагч, Болгоё ТББ-ын үүсгэн байгуулагч, University of Washington -ий төгсөгч Балжинням оролцож, гадаадад сурсан туршлага, байгаль орчин, нийгмийн асуудлыг залуус аль өнцгөөс харж шийдэл хайх талаар болон төсөл санаачлан хэрэгжүүлж, санхүүжилт татах, дэмжлэг авах боломж, мөн YLP болон EFP гэх хөтөлбөрүүд, эдгээр хөтөлбөрт яагаад хамрагдах хэрэгтэй талаар өөрийн бодлоо хуваалцлаа.

    Мөн Зориг сангийн Байгаль Орчны Манлайлал хөтөлбөрийн бүртгэл* явагдаж байгаатай холбогдуулан уг хөтөлбөрийн 2022 оны төгсөгч, Хот төлөвлөгч мэргэжилтэй Амарзаяа маань бодит туршлагаасаа хуваалцаж, уг хөтөлбөрт хамрагдах болсон шалтгаан, олж авсан зүйлс, санал шүүмж, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр дуусаад төслөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

    *Байгаль Орчны Манлайлал хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй залуус 2022/10/09 -ний дотор application -аа илгээхийг санаарай. Эдгээр болон бусад хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Зориг сангийн website болон social хуудсуудаас авна уу.

    Цаашид подкастын шинэ баг маань та бүхнийг хоёр 7 хоног бүр сонирхолтой зочидтой уулзуулах болно. Тиймээс подкастайгаа хамт байгаарай :)


    ---

    Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/efp-alumni-ngo/message

    • 21分
    9. EFP 2021 - Байгаль орчинд ээлтэй төслүүд

    9. EFP 2021 - Байгаль орчинд ээлтэй төслүүд

    ZORIG FOUNDATION ALUMNI PODCAST #9



    Зориг сангийн "Байгаль орчны манлайлал" хөтөлбөрийн 10 жилийн ойн хүрээнд EFP Төгсөгчдийн холбооноос санаачлан зохион байгуулж буй ZORIG FOUNDATION ALUMNI PODCAST маань 2021 ондоо тогтвортой, сардаа 1 дугаараар хүрч байх бөгөөд энэ удаагийн дугаарт уг хөтөлбөрт хамрагдаж буй залуусын төлөөлөл Б.Мөнхзул, Х.Хөхсувд, Б.Амаржаргал нар өөрсдийн багийн хэрэгжүүлж буй байгаль орчинд ээлтэй төслүүдээ танилцууллаа.

    Жил бүр 20-25 залуусыг сонгон шалгаруулж, 8 сарын хугацаанд Монгол Улсын байгаль орчинд тулгарч буй олон төрлийн асуудлуудын тухай мэдлэгээ дээшлүүлэх боломжийг залуучуудад олгодог ба энэ жилийн оролцогсод маань дараах төслүүдийг хэрэгжүүлж байна.

    🌎 ECO-SEED - WEMP 2021 буюу Байгаль орчны салбар дахь эмэгтэй оюутнуудыг чадавхижуулах менторшип хөтөлбөр нь жендерийн эрх тэгш байдлыг тогтворжуулж, дотоодын их дээд сургууль болон коллежийн байгаль орчны чиглэлээр суралцаж буй төгсөх ангийн эмэгтэй оюутнуудын ажлын байранд шаардах ур чадварыг дээшлүүлэх, салбарын шилдэг менторуудаар дамжуулан  нийгэмд өрсөлдөхүйц боловсон хүчин бэлтгэх зорилготой төсөл.  

    🌎 RECO - Хог хаягдлын менежментийн “5R” буюу Refuse, Reduce, Reuse, Repurpose, Recycle талаар олон нийтэд цогц мэдээлэл хүргэх зорилготой төсөл. 

    🌎 GREEN GAP - Хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудад тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, бизнесийн ур чадварыг сайжруулахад туслах замаар тогтвортой үйл ажиллагааг дэмжих зорилготой төсөл юм. 



    Төслийн дэлгэрэнгүй мэдээллийг төсөл бүрийн Facebook хуудаснаас аваарай. Залуустаа амжилт хүсье. 🥰

    🌎 ECO-SEED - https://www.facebook.com/wemp2021
    🌎 RECO - https://www.facebook.com/recomn
    🌎 GREEN GAP - https://www.facebook.com/GreenGAPMongolia

    P.S. Цар тахлын улмаас цахимаар бичсэн дугаар учир бага зэргийн техникийн асуудал гарсанд та бүхнээс хүлцэл өчье. Дараа дараагийн дугаартаа бид улам хичээж ажиллах болно. 



    Хүндэтгэсэн,
    EFP хамт олон


    ---

    Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/efp-alumni-ngo/message

    • 44分
    8. SPECIAL EPISODE - ЭХ ДЭЛХИЙН ЦАГ 2021

    8. SPECIAL EPISODE - ЭХ ДЭЛХИЙН ЦАГ 2021

    ZORIG FOUNDATION ALUMNI PODCAST #8 | SPECIAL EPISODE

    Зориг сангийн "Байгаль орчны манлайлал" хөтөлбөрийн 10 жилийн ойн хүрээнд EFP Төгсөгчдийн холбооноос санаачлан зохион байгуулж буй ZORIG FOUNDATION ALUMNI PODCAST-ын маань гуравдугаар сарын ТУСГАЙ ДУГААР-т Улаанбаатар хотоос Дэлхийн байгаль хамгаалах сангийн Алтай-Соёны хөтөлбөрийн менежер, уур амьсгалын өөрчлөлтийн focalpoint Д.Энхээ болон Эрдэнэт хотоос Зориг сангийн Байгаль орчны манлайлагч хөтөлбөрийн 4 дэх элсэлтийн төгсөгч Б.Сэрчмаа нар маань оролцож ЭХ ДЭЛХИЙН ЦАГ 2021 арга хэмжээ, уг хөдөлгөөний түүх, ач холбогдол, 2010 оноос хойш Монгол Улс хэрхэн нэгдэж буй талаар болон энэ жилийн хөдөлгөөний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнтэйгээ хуваалцлаа.

    ______________

    2021.03.27-ны өдөр 60 МИНУТЫН ТУРШ ГЭРЛЭЭ УНТРААЖ, ЭХ ДЭЛХИЙН ЦАГТ НЭГДЭЦГЭЭЕ!

    Эх дэлхийн цаг 2021 цахим арга хэмжээ:

    https://www.facebook.com/events/180133416949597

    #ЭхДэлхийнДууХоолойБолцгооё

    #SpeakUpForNature



    Хүндэтгэсэн,
    EFP хамт олон


    ---

    Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/efp-alumni-ngo/message

    • 35分

ビジネスのトップPodcast

TABI SHIRO ~足を運んで、見て、聴いて〜
SHIRO × Chronicle
経営中毒 〜だれにも言えない社長の孤独〜
Egg FORWARD × Chronicle
元証券マンしんさんのちょっと気になる今日の経済ニュース
元証券マン 投資アドバイザー しんさん
聴く講談社現代新書
kodansha
課長と係長の飲みニケーション
課長 係長
レイニー先生の今日から役立つ英会話
PitPa, Inc.