13 episodes

Гадаадад суралцахаар төлөвлөж байна уу? Хаашаа аль улсыг зорихоо мэдэхгүй байна уу? Тэгвэл манай подкаст дэлхийн өнцөг булан бүрд суугаа энгийн нэгэн монгол оюутнуудыг урьж оролцуулан сургууль, амьдрах орчин, нийгэм зэрэг гадаадад сурахаар төлөвлөж буй хүн бүхэнд тулгардаг асуудлуудын талаар тэдний бодит түүхийг сонсож та бүхэнтэйгээ хуваалцахад бэлэн болоод байна. Таалагдвал найзуудтайгаа хуваалцаарай, subscribe!

Айлын Хүүхдүүд Подкас‪т‬ AIXTAP

    • Education
    • 4.4 • 12 Ratings

Гадаадад суралцахаар төлөвлөж байна уу? Хаашаа аль улсыг зорихоо мэдэхгүй байна уу? Тэгвэл манай подкаст дэлхийн өнцөг булан бүрд суугаа энгийн нэгэн монгол оюутнуудыг урьж оролцуулан сургууль, амьдрах орчин, нийгэм зэрэг гадаадад сурахаар төлөвлөж буй хүн бүхэнд тулгардаг асуудлуудын талаар тэдний бодит түүхийг сонсож та бүхэнтэйгээ хуваалцахад бэлэн болоод байна. Таалагдвал найзуудтайгаа хуваалцаарай, subscribe!

    #13 Ema from Tokyo, Japan

    #13 Ema from Tokyo, Japan

    Подкастын 13 дахь дугаарын зочноор Япон улсад Yahoo компанид Дата инженер мэргэжлээр ажилладаг Эма маань оролцлоо. Тэрээр Япон улсад Японы засгийн газрын тэтгэлэгт хамрагдан Мэдээллийн технологи мэргэжлээр сурч төгссөн бөгөөд төгсөөд ажилд орсон туршлага, Одоо ажиллаж буй мэргэжил зэргээ бидэнтэй дэлгэрэнгүй хуваалцлаа. 

    Instagram: https://www.instagram.com/ema_erdenemaa/

    • 1 hr 33 min
    #12 Buyna from LA, California

    #12 Buyna from LA, California

    Америк улсын Калипорниа мужийн New School of Architecture and Design-д архитектур мэргэжлээр магистраа төгсөөд одоо мэргэжлээрээ Лос Анжелес хотод ажиллаж байгаа Буянаа маань оролцлоо. Банкны удирдлагаар Монголд төгсөн ажиллаж байгаад мэргэжлээ өөрчлөж дуртай мэргэжлээрээ ажиллаж байгаа бөгөөд карьераа өөрчлөх бодолтой хэн бүрт маш хэрэгтэй дугаар болсон байх гэж бодож байна. Америкт магистраар сурангаа ажиллах боломж мөн төгсөөд ажиллах, ажлын виза зэрэг сэдвүүдээр мөн ярилцлаа. Таалагдсан бол коммент үлдээгээрэй бас биднийг subscribe хийвэл шинэ дугаар алдахгүй сонсох болно шүү. Баярлалаа. 

    Porgram Website: https://newschoolarch.edu/academics/school-of-architecture-and-cm/school-of-architecture/graduate-architecture-programs/master-of-architecture-ii/

    Instagram: https://www.instagram.com/buyana19/

    • 1 hr 11 min
    #11 Selenge from Leuven, Belgium

    #11 Selenge from Leuven, Belgium

    Бельги улсын Левен хотод Civil Engineering мэргэжлээр сурдаг Сэлэнгэ маань манай энэ удаагийн дугаарт оролцлоо. Энэ дугаарын эхний 20 минутад Японы засгийн газрын тэтгэлгийн тухай ярьж, түүний дараагаар мэргэжил, KU Leuven их сургууль Европоор аялсан хөгжилтэй түүх зэрэг маш сонирхолтой яриаг өрнүүлжээ. KU Leuven их сургуулийн “Хүн амын нутагшилт, суурьшил” мастерын программ нь НҮБ – ын систем байгууллагуудын нэг болох UN-Habitat (The United Nations Human Settlements Program) байгууллагын ивээл дор бүтсэн бөгөөд хот болон хөдөөгийн тогтвортой хөгжил, хүн амын нутагшилт, суурьшил, хот байгуулалт зэрэг сэдвүүдийг хамардаг. website: https://www.kuleuven.be/programmes/master-human-settlements  instagram: https://www.instagram.com/selengesc/

    • 1 hr 28 min
    #10 Erkhemee from Corse, France

    #10 Erkhemee from Corse, France

    Энэ удаагийн дугаараар Франц улсыг зорьж Легион армийн Шүхэрчний ангид алба хааж байгаа Эрхэмээ маань оролцлоо. Армийн амьдрал, Франц улс армид хэрхэн элсэх гэх мэт сэдвүүдээр дэлгэрэнгүй ярилцлаа. Манай эрэгтэй сонсогчдод таалагдана гэж найдаж байна.

    instagram: https://www.instagram.com/_rkhmee/

    Легион армийн мэдээлэл: http://foreignlegion.info/joining/

    • 1 hr 18 min
    #9 Aria from Budapest, Hungary

    #9 Aria from Budapest, Hungary

    Манай энэ удаагийн зочиноор Унгар, Будапешт хотын Obuda их сургуульд 'Industrial design'-р сурж байгаа Ариунзаяа маань оролцлоо.  Ариа маань их сургуульд явхаасаа өмнө 5-6 компанид ажиллаж туршлага хуримтлуулж чадсан бөгөөд бид gap year авах, баклаврын зэрэггүйгээр ажиллах боломж, linkedin хөгжүүлэлт, гадаадад болзох гэх мэт маш олон сонирхолтой олон сэдвийг хамран ярьсан байгаа. Сонсогч та бүхэн шимтэн сонсоорой 3


    Сургуулийн website: https://uni-obuda.hu/main-page/

    Fb: Aria Zorigt
    Insta: @aria_zrgt

    • 1 hr 34 min
    #8 Batuujin from California, USA

    #8 Batuujin from California, USA

    Манай энэ удаагийн зочиноор Америкийн Калипорниа муж дахь Scripps судалгааны төвд Бүтцийн биологийн судалгааны чиглэлээр докторын судалгаа хийж байгаа Батуужин маань оролцлоо.  Батуу маань баклаврын зэргээ Япон улсын Нагояа их сургуульд 100% тэтгэлэгтэйгээр хамгаалсан бөгөөд Япон дахь оюутны амьдрал болон Америк дахь судлаачын амьдралаа ний нуугүй хуваалцсан дугаар боллоо. 

    Америкийн Scripps судалгааны газар
    https://www.scripps.edu
    Нагояа сургуулийн G30 програм
    https://admissions.g30.nagoya-u.ac.jp

    Fb: Batuujin Burendei
    Insta: @batuujin

    • 1 hr 23 min

Customer Reviews

4.4 out of 5
12 Ratings

12 Ratings

beekbeekbeek ,

best timing

odo yg podcastaa sonsod 11 sar hurtel ulsa surgulia mergejle songos apply dhad bolohoor goy eheljee. asuultud bas engiin goy yma

kunkulei ,

Бүх зүйлс цаг хугацаатай.

Мастераар Япон орныг зорих хүслээ гүйцэлдүүлэх төлөвлөгөөгөө гаргаж байх үедээ тааралдчихлаа маш их баярлалаа. Хөдөлмөрыг тууштай байдлаар өнгөлж гэмээнэ үнэ цэнэ нь мэдрэгдэх байхаа. Баярлалаа🙆🏼‍♀️🌱🙏🏻 Японд уулзацгаая 🇯🇵

Top Podcasts In Education

UNLOCK Podcast
UNLOCK Podcast
Цонхтой Цаг (@TsonhtoiTsag)
Sundari Enkhtugs
6 Minute English
BBC Radio
PU podcast
Purevsuren
Luke's ENGLISH Podcast - Learn British English with Luke Thompson
Luke Thompson
Uhaarliin 7 honog
Zaya Delgerjargal