76 episodes

UNLOCK Podcast : мэдлэг мэдээлэлийг анлок хийж хуваалцацгаая

UNLOCK Podcast UNLOCK Podcast

    • Education

UNLOCK Podcast : мэдлэг мэдээлэлийг анлок хийж хуваалцацгаая

    #76 When the people speak: Deliberative democracy and public consultation

    #76 When the people speak: Deliberative democracy and public consultation

    Ардчилал гэж юу вэ? Ардчиллын ямар хэв загварууд байдаг вэ? Мөн дэлхийн ихэнхи улсад тархсан ардчилсан систем яагаад өнөөдөр хямралд орж байгаа вэ? Ард олны үзэл бодол, хүсэл эрмэлзэл бодлогын шийдвэр гарахад өнөөдөр хэрхэн нөлөөлж байна вэ? Үүнд Станфордын их сургуулийн алдарт профессор Жеймс Фишкин өөрийн бүтээсэн Зөвлөлдөх Ардчиллын хувилбарыг санал болгож байна.

    • 1 hr 15 min
    #75 Permanent Record

    #75 Permanent Record

    2019 оны сүүлийн дугаараараа бид энэ жил гарсан цагаасаа хойш борлуулалтаараа тэргүүлэн дуулиан тарьж буй сонирхолтой номыг сонгож уншлаа. Зохиогч Эдвард Сноүден нь Америкийн Тагнуулын Ерөнхий Газарт IT мэргэжилтнээр ажиллаж улсын хамгийн өндөр зэрэглэлтэй нууц мэдээллүүдтэй харьцаж байсан нэгэн бөгөөд Америкийн төр хэрхэн интернет ашиглаж буй Дэлхийн бүхий л хүний хувийн мэдээллийг хууль бусаар тандаж, бүх үйлдлийг баримтжуулан хадгалж байдаг талаар 2013 онд олон нийтэд ил болгож шүгэл үлээснээсээ хойш эх орондоо хөл тавих эрхгүй болсон юм. Энэхүү намтраас нь та хүний эрх ардчилал, технологийн хөгжилтэй хэрхэн зөрчилдөж буйг, бид дор бүрнээ ямар сонголттой нүүр тулаад буйг эргэцүүлэх болно.

    • 1 hr 4 min
    #74 Invisible women

    #74 Invisible women

    Ээлжит дугаараа бид энэ онд гарсан шилдэг номнуудын нэг Үл үзэгдэгч эмэгтэйчүүд номыг хүргэж байна. Гэр бүл, ажил, олон нийтийн газар, анагаах ухаан гээд амьдралын бүхий л салбарт эмэгтэйчүүд хүйсийн тэгш бус байдалд хэрхэн өртөж байгаа, энэ нь нийгэмд ямар асуудал болж байгааг олон баримттайгаар цэгцтэй дүрсэлж чадсанаараа эмэгтэйчүүд төдийгүй эрчүүдийн нүдийг нээсэн ном хэмээн үнэлэгдээд байгаа юм.

    • 1 hr 6 min
    #73 The Reason I Jump

    #73 The Reason I Jump

    Ээлжит дугаараараа бид 13 настай аутизмтай хүү Наоки Хигашидагийн бичсэн гайхалтай бүтээлийг хүргэж байна. Төрөлхийн тархины эмгэгтэй төрж, бусадтай харилцах, өөрийн биеэ чөлөөтэй удирдах чадвар дутмаг өссөн тэрээр аутизмтай хүмүүсийн дотоод ертөнцийг уг номоороо энгийн бөгөөд гүн гүнзгийгээр илэрхийлж чадсанаараа Дэлхийн 30 гаруй орны сая сая уншигчдын сэтгэлийг хөдөлгөж чадсан ажээ.

    • 1 hr 7 min
    #72 Influence

    #72 Influence

    #72 Influence by UNLOCK Podcast

    • 1 hr 4 min
    #71 Unnatural causes

    #71 Unnatural causes

    Энэ удаагийн дугаараараа бид Английн томоохон шүүх эмнэлгийн задлан шинжээч эмч Ричард Шепердийн бичсэн "Зуурдын шалтгаанууд" номыг танилцуулж байна. Дэлхийн томоохон гэмт хэргүүд, ослоос эхлээд нийт 23000 орчим хүн дээр задлан шинжээчээр ажиллахдаа эмч уг номоороо задлан шинжилгээ нь хүний үхлийн шалтгааныг тогтоож гэмт хэргийг илрүүлээд зогсохгүй, эрүүл мэнд, хууль тогтоомж, нийгмийн томоохон асуудлуудыг шийдэхэд томоохон хувь нэмэр оруулдаг салбар болохыг тайлбарласан юм.

    • 1 hr 22 min

Customer Reviews

zmongolz ,

Podcast

Ih goi podcast hiideg egch Ah nartaa bayarlala

MG8899 ,

Unlock !!!

Улс төрөөс ангид байж болохгүй юу ?????
Занданшатар ямар ч эмх цэгцгүй ярих юмаа .. Юу ч ярих гээд байгаан . Энэ хүртэл алгасахгүй хүлээж сонсдог байлаа

MGL GD ,

.

.

Top Podcasts In Education

Listeners Also Subscribed To