67 episodes

Podcast by Tagtaa Publishing

"Үлдэх үг" - Tagtaa Publishing Tagtaa Publishing

    • Arts
    • 4.5 • 178 Ratings

Podcast by Tagtaa Publishing

    67. Тангадын Мандир: "Мэндлэхүй" туурь (Монгол бахархлын өдөрт)

    67. Тангадын Мандир: "Мэндлэхүй" туурь (Монгол бахархлын өдөрт)

    "Тагтаа" хэвлэлийн газар, Creative Radio 100.9 долгионоос хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастынхаа шинэ дугаарыг бид Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан бэлтгэлээ. Энэ дугаарт Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, түүхч, зураач Тангадын Мандир абугайн "Мэндлэхүй" хэмээх туурийг яруу найрагч, судлаач, багш Ядамсүрэнгийн Баяраагийн уншсанаар хүргэж байна.

    • 46 min
    66. Тагтаа рэвью: Зун дуусав, иймхэн богино...

    66. Тагтаа рэвью: Зун дуусав, иймхэн богино...

    Тагтаа хэвлэлийн газар, Creative radio 100.9 долгионтой хамтран бэлтгэдэг "Үлдэх үг" подкастын энэ дугаарт тус хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг "Тагтаа рэвью" сэтгүүлийн намрын дугаарыг онцоллоо.

    • 34 min
    65. Ж.Лхагва: Сүм хөх бүрд

    65. Ж.Лхагва: Сүм хөх бүрд

    "Тагтаа" хэвлэлийн газар, Creative radio 100.9 долгионоос хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын энэ дугаарт тус хэвлэлийн газрын орчуулагч, редактор Батсайхан Сувддулам оролцож, наяад оны хүүрнэлчдийн нэгэн гол төлөөлөгч болох зохиолч Жагдалын Лхагвын "Сүм хөх бүрд" өгүүллэгийг уншлаа.

    • 33 min
    64. Үр дүнд бус үйл явцад төвлөрөхүй...

    64. Үр дүнд бус үйл явцад төвлөрөхүй...

    Тагтаа хэвлэлийн газар, Creative radio 100.9 долгионоос хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын энэ дугаарт Шведийн нэрт найруулагч Ингмар Бергманы "Миний амьдрал кино хальсанд" номын тухай орчуулагч Нармандахын Өнөржаргалтай ярилцлаа.

    • 44 min
    63. Б.Батзаяа: Хамтдаа ухаарч олдоггүй зүйлийн тухай...

    63. Б.Батзаяа: Хамтдаа ухаарч олдоггүй зүйлийн тухай...

    Тагтаа хэвлэлийн газар, Creative Radio 100.9 долгионоос хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын шинэ дугаарт яруу найрагч, зохиолч Батхүүгийн Батзаяа оролцож, хэвлүүлээд удаагүй буй анхны туужийнхаа талаар, уран бүтээлийн талаар болон Туркийн нэрт зохиолч Орхан Памуктай уулзаад ирсэн тухай аяны богцоо уудлан ярилцлаа.

    • 50 min
    62. Милан Кундера: Зам зуурын тоглоом

    62. Милан Кундера: Зам зуурын тоглоом

    Тагтаа хэвлэлийн газар, Бүтээлч радио 100.9- тэй хамтран бэлтгэж хүргэдэг "Үлдэх үг" подкастын шинэ дугаарт зохиолч, яруу найрагч Батхүүгийн Батзаяа оролцож, Чех-Францын нэрт зохиолч Милан Кундерагийн "Зам зуурын тоглоом" өгүүллэгийг уншлаа.

    Монгол хэлнээ "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" роман нь хэвлэгдэж, манай уншигчдийн хэдий нь танил болсон эл зохиолч роман бичлэгээс гадна богино өгүүллэгийн нэрт мастер билээ. Кундерагийн дүрүүдийнхээ сэтгэл рүү маш гүн шургаж, хүмүүс хоорондын харилцааны ээдрээ зөрчлийн цаад, наад учрыг тун ажигч, гярхай уудлан бичиж чаддаг онцлогийг энэ өгүүллэгээс уншигчид маань бүр тодорхой анзаарна буй заа.

    • 55 min

Customer Reviews

4.5 out of 5
178 Ratings

178 Ratings

j1neeb ,

Олж сонсов

Зөөлөн хоолойгоор ярилцах ийм сайхан бил үү? Баярлалаа.

Цагаа үрлээ ,

Сэтгэгдэл

Сонин гал тогооны шалдар булдар юм их тоочсон дугааруудыг сонсож таараад байна уу эсвэл ерөөсөө нэг иймэрхүү учраа олоогүй мэдлэгтэй нүүр тулаагүй хэдэн залуучуудад орчуулагч нэр өгөөд хөөргөсөн ажил болжээ гэж харлаа. Харамсалтай. Философи ярихдаа хоёр гуравхан философын номны санаан дотор эргэлдэж түүнийгээ бүр өөрийхөө дутуу дулимагхан бодлуудтайгаа хольж хутгаж байгаа нь хөөрхийлөлтэй. Энх од гэж залуу мөн тэр хөтлөгч залуугийн яриа бол ёстой авах юмгүй аймар!! Эмх цэгц дараалалгүй хэлэх гээд байгаа санаа ойлгомжгүй бөөрөнхий!! Ойлгоогүй юмаа хэд ярих гэж оролдож байгаа нь бүр яршиг ядаргаа! МУИС аасаа гарч сугараагүй агуй доторх мэдлэг нь үнэртэх шиг сайхан подкастын дугаар болжээ.

Б.Оюу ,

Баярлалаа

Ийм гоё подкэст-г мэдэлгүй юу хийж явсан юм бол оо. Баясгалан, Батбаяр, Элбэгтөгс нарын хоолойг сонсоод крашлаж байна 😅.

Top Podcasts In Arts

Номтой тархи
"Номтой тархи" подкаст
Short Story Collection by Various
Loyal Books
LuxeGen Podcast
LuxeGen
Wiser Than Yesterday: Book club
Book geeks Sam Harris & Nicolas Vereecke
Live From Red Hero - Podcast
Live From Red Hero
Ballet Help Desk
Jenny Huang and Brett Gardner

You Might Also Like

UNLOCK Podcast
UNLOCK Podcast
Бидний Нууц Подкаст
Podcast Solutions Studio
OZIA!
Ozia
Crime Station Podcast
Ariuka
Mend Podcast
Mend Podcast
Negative Mongolians
Negative Mongolians