ХҮС. ХИЙ. ХҮР. - Ука Төмөрийн Хамт

Uka Tumur

Та энэ подкастаас оюун ухаан, бие махбодь, зүрх сэтгэлээ хамтад нь тууштай хөгжүүлж, Бизнес, Фитнесс, Хувийн амжилтанд хүрэхэд туслах мэдээлэл, зөвлөгөө, арга барилуудаас суралцах болно.

  1. 4 days ago

    Танд туслах хүн гарч ирэхгүй тул хүлээгээд хэрэггүй

    Надруу Мэссэж Бичээрэй! Энэ дугаараас та юу сурах вэ? Яагаад бид үргэлж хүлээсээр байдаг вэ?"Төгс цаг" гэж үнэхээр байдаг уу?Амжилт яагаад жижиг алхмуудаас эхэлдэг вэ?Бизнесээ өнөөдөр хэрхэн эхлүүлэх вэ?Хойшлуулах зуршлаасаа хэрхэн гарах вэ?Өөртөө итгэх итгэлийг хэрхэн үйлдлээр бий болгох вэ?Та яагаад өнөөдрийг хүртэл эхлээгүй байгаа юм бэ? Ихэнх хүмүүс чадваргүйдээ эсвэл залхуудаа биш. Харин хэн нэгэн гарч ирээд тусална, илүү их мөнгөтэй болно, илүү их цагтай болно, эсвэл төгс боломж ирнэ гэж хүлээсээр байдаг. Энэ дугаарт бид яагаад хүлээлт амжилтын хамгийн том дайсан болдог, мөн "төгс цаг" гэж үнэхээр байдаг эсэх талаар ярилцана. Би өөрийнхөө олон жил хийсэн хамгийн том алдаа, түүнийг хэрхэн ойлгож давсан тухай, мөн өнөөдрөөс эхлээд хийж болох хамгийн жижиг боловч хамгийн чухал алхмуудыг хуваалцлаа. Хэрэв та: Бизнесээ эхлүүлэхийг хүсэж байгаа болКонтент хийж эхлэхээс айж байгаа болӨөрийгөө хөгжүүлэхээр олон жил бодож явсан болХойшлуулах зуршлаасаа салахыг хүсэж байгаа болАмьдралдаа бодит өөрчлөлт хийхэд бэлэн болсон болэнэ дугаар танд зориулагдсан. Сонсож дуусаад өөрөөсөө ганцхан асуулт асуугаарай. "Би өнөөдөр ямар жижиг алхам хийж чадах вэ?" Тэр алхмаа яг өнөөдөр хий. Учир нь таны ирээдүй нэг том шийдвэрээр биш, өдөр бүр хийсэн жижиг үйлдлүүдээр бүтдэг. ХҮС. ХИЙ. ХҮР. Хэрэв энэ дугаар танд үнэ цэнтэй санагдсан бол Podcast-оо дагаж, үнэлгээ үлдээн, эхлэх гэж байгаа нэг найздаа хуваалцаарай. Website: UkaTumur.com Instagram: @ukatumur Instagram: @x3fit Threads: @ukatumur Facebook: @ukatumur2 YouTube: @ukatumur

  2. 30 Jun

    Дасгалаа алгасдаг жинхэнэ шалтгаан

    Надруу Мэссэж Бичээрэй! Дасгалаа алгасдаг жинхэнэ шалтгаан Таны тархи таныг хуурч байна Та фит биетэй хүмүүсийг хараад,  “Ямар хүмүүс ийм байдаг юм бол оо” гэж бодож байсан уу? Би анх фит биетэй эмэгтэйчүүдийг хараад дотроо атаархдаг байлаа. Тэднийг надаас өөр хүмүүс гэж боддог байсан. Илүү сахилга баттай. Илүү зоригтой. Илүү тэвчээртэй. Илүү хүчтэй. Би хэзээ ч өөрийгөө тэдэн шиг болж чадна гэж төсөөлдөггүй байсан. Гэтэл би нэг маш чухал зүйлийг ойлгосон. Тэд надаас илүү хүчтэй хүмүүс байгаагүй. Харин тэд нэг чадварыг надаас илүү эзэмшсэн хүмүүс байсан. Амттан идмээр санагдах үед… Эсвэл өнөөдөр дасгалаа алгасчихмаар санагдах үед… Ихэнх хүмүүс шууд бууж өгдөг. Эсвэл хүслээ хүчээр дарах гэж тэмцдэг. Харин тэдгээр хүмүүс өөр зүйл хийдэг. Мэдэхийг хүсвэл энэ дугаарыг сонсоорой. Website: UkaTumur.com Instagram: @ukatumur Instagram: @x3fit Threads: @ukatumur Facebook: @ukatumur2 YouTube: @ukatumur Website: UkaTumur.com Instagram: @ukatumur Instagram: @x3fit Threads: @ukatumur Facebook: @ukatumur2 YouTube: @ukatumur

  3. 22/12/2025

    Эго (Ego) Гэж Юу Вэ?

    Надруу Мэссэж Бичээрэй! Эго (Ego) гэж юу вэ? Эго гэхээр хамгийн түрүүнд танд юу орж ирдэг вэ? Эго -г хүмүүс янз янзаар тайлбарладаг. Ихэвчлэн бардам, их зантай хүнийг төсөөлдөг. Би өнөөдөр энэ бичвэр дээр 6 янзын тайлбар оруулж байна. Эдгээр нь бие биенээсээ жижигхэн ялгаатай. Та уншаад өөрийнхөөрөө тунгаан бодож алинтай нь илүү санал нэгдэж байна вэ эсвэл та Эго -г юу гэж боддог талаар доор сэтгэгдлээ үлдээгээрэй. Эго -гүй хүн гэж огт байхгүй. Эго нь хүн бүрийн дотор оршдог. Эго-г устгах боломжгүй. биднийг үхэн үхтэл Эго хамт байх болно. Тайлбар 1. Эго гэдэг нь хүн бүрийн дотор байдаг “би” гэх дотоод мэдрэмж,өөрийгөө тодорхойлдог ухамсар гэж тайлбарладаг. Эго нь бидний хийдэг сонголт, гаргадаг шийдвэр, үйлдэл бүрт оролцдог.  Эго нь биднийг бусдаас ялгаруулж, өөрийн үзэл бодол, хүсэл зорилго, өөрийн үнэлэмжтэй болгож өгдөг. Тэгэхээр эго бол зүгээр нэг хийсвэр ойлголт биш, харин бидний өдөр тутмын шийдвэр гаргалт, бусадтай харилцах харилцаа, амьдралд баримталдаг зарчимд нөлөөлөхөөс гадна өөрийгөө хэрхэн хүлээн зөвшөөрөхөд ч нөлөөтэй хүчин зүйл гэж үздэг. Тиймээс эго бол хүн бүрийн дотор байдаг “би” өөрөөр хэлбэл хүний доторх “би”-гийн дуу хоолой гэж тайлбарладаг. Энэ дуу хоолойг бид хэрхэн сонсож, яаж удирдаж чадахаас шалтгаалаад амьдралын маань чанар тодорхойлогддог гэдэг.  Тайлбар 2. Хүмүүс Эго -г ихэвчлэн сөргөөр авч хэлэлцдэг. Үнэндээ бол эго өөрөө дангаараа муу зүйл биш, харин төвлөрүүлэх, тодруулах хэрэгсэл гэж тайлбарладаг. Эго гэдэг нь таны мэдэрч, туулж байгаа зүйлийг тодруулах үүрэгтэй. Та юу мэдэрч, туулж байна түүнийг чинь тодруулах хэрэгсэл гэж ойлгож болно. Жишээлбэл таны хараа муу байлаа гэж бодьё. Хараа муудах үед бид харааны шил зүүдэг. Харааны шил зүүсэн үед бид улам сайн хардаг. Жмшээлбэл харааны шилээ зүүгээд ном уншвал номны бичиг улам сайн тодорч харагдана. Харааныхаа шилийг зүүгээд зураг харвал тухайн зургийг улам тод харагдуулна. Харааны шилний үүрэг тухайн харж байгаа зүлийг тодруулах үүрэгтэй өөр ямар ч үүрэг байхгүй. Харааны шил биднийг удирдахгүй, харааны шил бидэнд юу хийхийг зааж өгөхгүйтэй яг ижилхэн Эгоны үүрэг юу вэ гэвэл: хэрэв та сөрөг байгаа бол Эго түүнийг чинь тодруулна. Эерэг бол улам эерэг болгож тодруулна. Өөр ямар ч үүрэг байхгүй. Эго таныг удирдахгүй, эго танд юу хийхийг заахгүй, таны өмнөөс шийдвэр гаргахгүй, яах ч үгүй. Зөвхөн та өөрөө өөрийгөө удирдана, юу хийж, хаашаа явахаа та өөрөө шийднэ. Харин эго түүнийг чинь тодруулна.... Website: UkaTumur.com Instagram: @ukatumur Instagram: @x3fit Threads: @ukatumur Facebook: @ukatumur2 YouTube: @ukatumur

  4. 21/04/2025

    Looser -үүдийн Гаргадаг Нийтлэг Алдаа

    Надруу Мэссэж Бичээрэй! Та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн байна 1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ? Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт 2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой. 3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд Looser-үүдийн хийдгийг хийвэл Looser болно.  "Looser" гэдэг үг англиар "сул, сул дорой хүн" гэсэн утгатай. Энэ нь тодорхой зорилгогүй, амжилтгүй, зориггүй, өөртөө итгэлгүй, эсвэл амжилтанд хүрэхийн төлөө хичээдэггүй, өөрийнхөө сайн сайхны төлөө хичээдэггүй хүнийг хэлэхэд хэрэглэдэг үг юм. Тэр ч утгаараа энэ үгийг ярианы хэллэгэнд ихэвчлэн доромжлох үг болгон хэрэглэдэг. Хэрвээ та амжилтанд хүрэх хүсэлтэй бол Looser-үүдийн гаргадаг нийтлэг алдаа -наас суралцаж эдгээр алдааг гаргахгүй байх нь чухал. Үүнд би 9 нийтлэг алдааг оруулж байна. Хийхэд амархан гэж бодсоноо сонгож хийдэг. - Хэрвээ та байсан бол энэ 2 замын альныг нь сонгох байсан бэ. Бартаа багатай замыг сонгох уу эсвэл бартаа ихтэй замыг сонгох уу? Мэдээж зовох дуртай хүн гэж байдаггүй. Хүн бүр амгалан амьдралд дуртай. Тийм болохоор ихэнх хүмүүс зовлон багатай, бартаагүй өдөр тутам явдаг, аль хэдийн мэддэг замаа сонгодог. Зовлон багатай зам гэж ямар замыг хэлж байна вэ гэвэл өдөр болгон явдаг аль хэдийн мэддэг зам өөрөөр хэлбэл өдөр болгон хийдэг аль хэдийн мэддэг зүйлээ дахин дахин давтаж хийхийг хэлнэ. Ийм замаар яваад байвал бид шинэ юм үзэхгүй, шинэ боломж олж харахгүй, өөрийгөө огт сорихгүй гэсэн үг. Харин өмнө явж үзээгүй шинэ замаар явахад шинэ хүмүүстэй таарна, шинэ газрууд үзнэ, шинэ боломжууд гарч ирнэ, шинэ туршлага сууна, саад бэрхшээлтэй учирна. Саад бэрхшээлээ даван туулснаар өсч хөгжинө. Хэрвээ таны сонгосон зам таныг амжилтанд хүргэхгүй байвал та явах замаа өөрчлөөрэй. Нэг замаар яваад байвал нэг л газраа очино. Хийдэг юмаа хийгээд байвал өөрчлөлт гарахгүй учраас Looser -үүдийн сонгодог бартаагүй замыг бүү сонгоорой.Бүгдийг үрэн таран хийдэг. - Танд ур чадвар байна уу? Танд авьяас байна уу?Танд цаг зав байна уу? Танд зорилго, түүндээ хүрэх төлөвлөгөө байна уу? Ихэнх хүмүүс өөрийнхөө мэдлэг, ур чадвар, авьяас, эрч хүчээ бүрэн ашиглахгүй үрэн таран хийдэг. Ихэнх хүмүүст төлөвлөгөө байдаггүй болохоор юу хийхээ мэдэхгүй өдрийг зүгээр л идэж уугаад, телевизор үзэж, ойр зуурхан зүйлийг хийж цагаа бүрэн ашиглаж чадахгүй үрэн таран хийдэг. Өдөр тутмын ойр зуурхан зүйлийг хүн бүр хийж чадна, гэхдээ дандаа хийгээд байвал амжилтанд хүрэхгүй. Бид гол ажлаа хийхгүй хойшлуулха санаатай байдаг яг үүнтэй адилхан идэж уух, наргих, телевиз үзэх цагаа бид хойшлуулж болох уу гэвэл болно.  За тэгэхээр өөрийгөө дайчлах 2 арга бий.  - Төлөвлөгөө гаргаж төлдөвлөгөөнийхөө дагуу ажиллах.  - Хэрвээ та төлөвлөгөө гаргадаг хүн биш бол өөрийнхөө дотор хүнийг сонсож өөрийнхөө хамгийн их хийхийг хүссэн юмаа ар араас нь хийх. Хийхдээ урам зоригтой эрч хүчтэй сэтгэл хангалун хийх нь чухал.Үргэлжлүүлэн унших ХҮС. ХИЙ. ХҮР. УКА ТӨМӨРИЙН ХАМТ Website: UkaTumur.com Instagram: @ukatumur Instagram: @x3fit Threads: @ukatumur Facebook: @ukatumur2 YouTube: @ukatumur

  5. 08/11/2024

    Бизнес Бол Өөрчлөлтийг Авчрах Хүчирхэг Хэрэгсэл

    Надруу Мэссэж Бичээрэй! Бизнес Бол Өөрчлөлтийг Авчрах Хүчирхэг Хэрэгсэл юм Хэрвээ та бизнесээ эхлүүлэх гээд эхлүүлж чадахгүй, яг юунаас эхлүүлэхээ мэдэхгүй байгаа бол би таныг ТРАФИК сургалтандаа урьж байна. Энэ сургалтанд сууснаар өнөөдрөөс эхэлж бизнес брэндээ бусдад таниулж олны танил болж интернэт, сошиал медиагаас боломжит худалдан авагчдыг бүрдүүлж мөнгө хийх аяндаа гарах болно. Та үнэхээр бизнестэй болох хүсэлтэй бол өнөөдрөөс үйлдэл хийж эхлээрэй. Тэгэхгүй тархиндаа хадгалаад яваад байвал бид хадгалсан хэвээр яваад л байх болно. Нэг л мэдэхэд хэдэн сар, хэдэн жил өнгөрдөг. Тиймээс өнөөдрөөс арга хэмжээ авч эхлээрэй. Яаж гэдгийг би танд зааж өгье! Дараахь холбоос дээр дарна уу! 👉 https://www.ukatumur.com/traffic/  Tа өөрийн бизнесээ эхлүүлэх гээд шийдвэр гаргаж чадахгүй байгаа бол өнөөдрийн энэ бичлэг жаахан ч гэсэн хүч өгөх байх гэж бодож байна. Энэ бичвэр дээр яагаад бизнес өөрчлөлт авчрах хүчирхэг хэрэгсэл болдог талаар ярихыг хүслээ. Бизнес бол өөрчлөлтийг авчрах хүчирхэг хэрэгсэл гэж үзэх нь орчин үед улам бүр нэмэгдэж байна. Бизнес нь зөвхөн орлого олох нэг арга зам биш, хувь хүний амьдралыг сайжруулах төдийгүй олон нийтэд эерэг нөлөө үзүүлэх хүчтэй механизм юм. Ялангуяа жижиг, дунд бизнесүүд орон нутгийн эдийн засгийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлдэг бол томоохон бизнесүүд улс орны хэмжээнд хувь нэмрээ оруулдаг. Бизнесийн тусламжтайгаар та зөвхөн өөрийн амьдралыг сайжруулаад зогсохгүй олон хүмүүсийн амьдралыг өөрчилж чадна! Бизнес яагаад өөрчлөлтийг авчирдаг вэ? Бизнес эрхлэгчид зах зээлд шинэ санаануудыг нэвтрүүлэх замаар хүмүүсийн амьдралын хэв маяг, дадал зуршилд нөлөөлдөг. Жишээлбэл: Технологийн бизнесүүд жишээ нь, интернет худалдаа, утасны аппликейшн, хиймэл оюун ухаан зэрэг шинэчлэлүүдийг нэвтрүүлж, хүмүүсийн ажлыг хөнгөвчлөх, амьдралыг илүү хялбар болгох шийдлүүдийг санал болгох жишээтэй. Хэрэв та хүмүүсийн өдөр тутмын амьдралд хэрэг болохуйц бүтээгдэхүүн, эсвэл ажлыг хялбарчлах, цагаа үр дүнтэй ашиглах боломж олгох үйлчилгээ санал болговол бусад хүмүүсийн амьдралыг өөрчилж, сайжруулах болно. Хүмүүс таны бүтээгдэхүүнээс ашиг тус хүртэн, амьдралаа илүү зохион байгуулалттай, хэмнэлттэй байлгахаас гадна хэн нэгний мөрөөдлийг биелүүлэхэд ч хувь нэмэр болно гэдэг талаас нь бас бодоод үзээрэй.Бизнес эрхлэх нь хүмүүсийг ажилтай болгож, орлоготой байхад тусалдаг. Энэ нь зөвхөн нэг хүний амьдралыг өөрчлөөд зогсохгүй, гэр бүл, орон нутгийн хэмжээнд ч эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулдаг. Бизнесүүд амжилттай хөгжих тусам олон хүнд ажил олгож, нийгэмд тогтвортой байдлыг авчирдаг. Түүнчлэн, ажилтнууд ур чадвараа хөгжүүлж, туршлага хуримтлуулж, цаашид өөрсдийн карьерыг бас өсгөх боломжтойШинэ бизнесүүд бий болсноор бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт нэмэгдэж, худалдааны урсгал өсдөг. Энэ нь эдийн засгийн өсөлтийг өдөөж, улсын болон олон улсын хэмжээнд орлогын эх үүсвэр болдог. Бизнесийн өсөлт эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгож, улс орны хөгжилд чухал ач холбогдолтой.Бизнесүүд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхийг зорьдог. Байгаль орчны асуудлууд, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын хүртээмж гэх мэт олон асуудлуудыг шийдвэрлэхэд бизнесүүд чухал үүрэг гүйцэтгэдэг ба энэ нь нийгэмд сайнаар нөлөөлөх хүчтэй.Бизнес эхлүүлэх нь хувь хүний өсөлт, хөгжлийг дэмждэг. Бизнес эрхлэгчид өөрсдийн ур чадвар, мэдлэгээ сайжруулж, хувь хүний хариуцлага, сахилга батад суралцдаг. Бизнес эрхлэгчид зорилгоо биелүүлэхийн төлөө тасралтгүй хичээж, сорилтуудыг даван туулж, өөрсдийн итгэл үнэмшлийг дээшлүүлдэг.Website: UkaTumur.com Instagram: @ukatumur Instagram: @x3fit Threads: @ukatumur Facebook: @ukatumur2 YouTube: @ukatumur

  6. 21/09/2024

    Жин Өргөх Яагаад Чухал Вэ?

    Надруу Мэссэж Бичээрэй!  СУПЕР 6 онлайн сургалт –Та 30 хоногийн дотор хэвлийн өөхөө шатааж, туранхай, хүчтэй, чангарсан, тодорсон хэвлийн булчинтай болохыг хүсэж байна уу? Миний хамгийн үр дүнтэй дасгалуудыг дагаж, богино хугацаанд жингээ хасаж, биеийн хэлбэрээ өөрчлөх боломжийг "Супер 6" онлайн сургалт танд олгож байна! 📌 **Сургалтын онцлог**: - Хялбар мөртлөө маш үр дүнтэй дасгалууд - Өдөр бүрийн 15-20-хон минутын дасгалууд - Хүссэн үедээ хаанаас ч оролцох боломжтой Өнөөдөр эхэлснээр та 30 хоногийн дараа өөрийгөө толинд хараад бахархах болно. СУПЕР 6 бол таны хүсэж буй биеийг бүтээх хамгийн хурдан, аюулгүй арга зам юм. Хамгийн чухал нь, та ганцаараа биш, би таныг дэмжиж хамт байх болно. ------ Өнөөдрийн дугаарт: Жин өргөх яагаад чухал вэ?  Жин өргөх дасгал нь эрүүл мэнд, хүч чадлыг нэмэгдүүлдэг. Залуу байхад жин өргөх шаардлагагүй юм шиг санагддаг. Гэхдээ нас явахад жин зайлшгүй өргөх хэрэгтэйг би өөр дээрээ маш сайн мэдэрсэн учраас өнөөдрийнхөө энэ нийтлэлийг танд хүргэж байгаадаа баяртай байна.  Жин өргөж эхлэхэд аль ч насанд тохиромжтой. Та 16 настай байж болно, 40 настай байж болно, 70 настай ч байж болно. Хэзээ ч оройтохгүй! Энэ дугаарт дараахь сэдвүүдийг багтаасан байгаа.  - Жин өргөх яагаад чухал вэ?  - Жин өргөхгүй бол яах вэ?  - Жин өргөхөд шууд хэрэгжүүлж болох 5 зөвлөгөө:  - Жин өргөхдөө анхаарах зүйлс:  - Жин өргөх дасгалыг өөр дасгалаар орлуулж болох уу?  - Дасгал Хийх Тухай Урмын Үгс  - Дасгал хийхдээ өөрийгөө зоригжуулахад туслах 5 Амжилтын Тарни Вэбсайт дээр унших: Энд дарна уу! Website: UkaTumur.com Instagram: @ukatumur Instagram: @x3fit Threads: @ukatumur Facebook: @ukatumur2 YouTube: @ukatumur

  7. 05/09/2024

    Борлуулалтаа Өсгөхийг Хүсэж Байна Уу?

    Надруу Мэссэж Бичээрэй! >>>Хэрвээ та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн байна.>>>> 1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ?Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт 2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой. 3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд  Борлуулалтаа Өсгөхийг Хүсэж Байна Уу? Амжилттай бизнес эрхлэхэд хамгийн чухал зүйл бол мэдээж борлуулалт байдаг. Борлуулалтын өсөлт нь бизнесийн амжилтыг тодорхойлох гол хүчин зүйл юм. Тиймээс илүү борлуулалт хийхийн тулд бид худалдан авагчид, үйлчлүүлэгчдээсээ асуулт сайн асууж байх хэрэгтэй. Ихэнх хүмүүс асуухаас эмээдэг харин та үүнээс айх хэрэггүй. Энэ нийтлэлээс та: 1. Хүмүүсээс асуухын ач холбогдол.  - Борлуулалт хийхэд ямар ач холбогдолтой вэ?  - Бизнесийн амжилтад хэрхэн нөлөөлдөг вэ? 2. Хүмүүсээс яг яаж зөв асуух вэ? 3. Жишээ 5 асуулт орууллаа.  Хүмүүсээс асуухын ач холбогдол Худалдан авагчдаасаа асуух нь тэдний хэрэгцээ, хүсэлтийг илүү сайн ойлгож, тэдний асуудлыг шийдвэрлэх, шаардлагыг хангахад тусална. Мөн үйлчлүүлэгчдэд таалагдах бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхэд тусалж, хоорондын итгэлцлийг нэмэгдүүлнэ. Итгэлцэл нь удаан хугацааны амжилт олох, тогтвортой борлуулалт хийх, дахин худалдан авалт хийх боломжийг нэмэгдүүлдэг. За асууснаар одоогийн үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, хүсэлтийг илүү сайн ойлгох боломжтойгоос гадна шинээр орж ирж байгаа үйлчлүүлэгчидтэйгээ танилцахад бас тусалдаг. Асууснаар илэн далангүй, нээлттэй харилцаа үүснэ. Ингэснээр худалдан авагчдад танай бизнесийн үнэнч шударгабайдлыг харуулдаг. Мөн асууснаар өөрсдийн алдаа, дутагдлыг олж харах, ойлгож, суралцах боломжийг олгодог. Асууснаар худалдан авагчдын айдас, эргэлзээг нь багасгахад тусалдаг. Айдас эргэлзээг нь багасгаснаар худалдан авах шийдвэр гаргахад тусалдаг. Худалдан авагчдаасаа асуулт асууж, зөвлөгөө өгөх нь өөрсдийгөө илүү мэргэжлийн түвшинд харагдуулж, худалдан авагчидынхаа хүндэтгэлийг хүлээдэг. Хүмүүсээс хэрхэн зөв асуух вэ?  Үргэлжлүүлэх Website: UkaTumur.com Instagram: @ukatumur Instagram: @x3fit Threads: @ukatumur Facebook: @ukatumur2 YouTube: @ukatumur

Trailer

Ratings & Reviews

4.4
out of 5
74 Ratings

About

Та энэ подкастаас оюун ухаан, бие махбодь, зүрх сэтгэлээ хамтад нь тууштай хөгжүүлж, Бизнес, Фитнесс, Хувийн амжилтанд хүрэхэд туслах мэдээлэл, зөвлөгөө, арга барилуудаас суралцах болно.

You Might Also Like