68 episodes

Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоо (MASA) нь EducationUSA Mongolia төслийг хэрэгжүүлэх хүрээнд цуврал подкастууд бэлтгэн хүргэж байна.

EducationUSA Mongolia Podcast MASA

    • Education
    • 4.9 • 34 Ratings

Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоо (MASA) нь EducationUSA Mongolia төслийг хэрэгжүүлэх хүрээнд цуврал подкастууд бэлтгэн хүргэж байна.

    Podcast#68 Америкт Суралцсан Миний Түүх (Э. Билгүүн)

    Podcast#68 Америкт Суралцсан Миний Түүх (Э. Билгүүн)

    🚩EducationUSA Mongolia Podcast #68🚩

    MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг “Америкт Суралцсан Миний Түүх” подкастын энэ удаагийн дугаарт энэхүү подкаст цувралын үүсгэн байгуулагч, Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-ны ерөнхийлөгч, EducationUSA Mongolia хөтөлбөрийн захирал, Азийн хөгжлийн банкны зүүн бүсийн газарт нийгмийн хөгжил, жендерийн зөвлөхөөр ажилладаг Э.Билгүүн оролцлоо. Тэрээр АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй Фулбрайт хөтөлбөрт шалгарч, дэлхийн топ сургуулиудын нэг болох Cornell University-ийг нийгмийн хөгжил, жендэрийн эрх тэгш байдал чиглэлээр суралцаж төгссөн юм.

    Энэхүү подкастад тэрээр Америкт суралцсан арвин их туршлага, ололт амжилт, сорилтыг хэрхэн давсан түүхээсээ хуваалцаж, өөрийн эзэмшсэн мэргэжлийн ач холбогдол дээр үндэслэн мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар үнэ цэнэтэй зөвлөгөө өгсөн төдийгүй Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA) болон EducationUSA Mongolia-аас хэрэгжүүлдэг олон хөтөлбөр, үйл ажиллагаа, ололт амжилтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хуваалцаж ярилцсан юм.

    Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст маань ихээхэн урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна. Та заавал сонсоорой.

    • 49 min
    Podcast#67 Америкт Суралцсан Миний Түүх (Г. Тэргэл)

    Podcast#67 Америкт Суралцсан Миний Түүх (Г. Тэргэл)

    🚩EducationUSA Mongolia Podcast #67🚩

    MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “University of Michigan”-д дата анализ, статистик мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан Г. Тэргэл оролцлоо.

    Тэрбээр Америкт суралцаж байхдаа код бичих, статистикт дүн шинжилгээ хийхээс эхлээд мэргэжлийн хичээлүүдийн сорилтыг хэрхэн даван туулж, өөрийн мэргэжил болгож чадсан туршлагаасаа хуваалцсан юм. Ковид-19 нөхцөл байдлын улмаас сурах хугацаа дуусахаас өмнө Монголдоо ирсэн тэрээр төгсөх хүртэл онлайнаар хичээлдээ оролцсон туршлага болон сонирхолтой, сургамжтай дурсамжаасаа хуваалцлаа. Түүнчлэн өөрийн суралцсан мэргэжлийнхээ талаар ч дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн шүү!

    Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст маань ихээхэн урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна. Та заавал сонсоорой.

    • 31 min
    Podcast#66 Америкт Суралцсан Миний Түүх (Б. Тэнгэр)

    Podcast#66 Америкт Суралцсан Миний Түүх (Б. Тэнгэр)

    🚩EducationUSA Mongolia Podcast #66🚩

    MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “Gannon University”-д цахилгааны инженер мэргэжлээр бакалаврын зэрэг, тоног төхөөрөмжийн програм хангамжийн инженер мэргэжлээр магистрын зэргээ тус тус хамгаалсан Б. Тэнгэр оролцлоо.

    АНУ-ын IAM Robotics компанийн тоног төхөөрөмжийн систем хариуцсан инженерээр ажиллаж буй тэрээр Америкт суралцаж байх үеийнхээ дурсамж, туршлага болон боломжуудын талаар хуваалцахдаа "Хичээл зүтгэлийн ард маш том амжилт байдаг" хэмээн онцолсон юм. Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст маань ихээхэн урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна. Та заавал сонсоорой.

    • 50 min
    Podcast#64 Америкт Суралцсан Миний Түүх (М. Ивээл)

    Podcast#64 Америкт Суралцсан Миний Түүх (М. Ивээл)

    🚩EducationUSA Mongolia Podcast #64🚩

    Подкастын маань энэ удаагийн зочноор АНУ-ын “University of Wisconsin-Superior”-д эрх зүй судлал, олон улсын харилцаа мэргэжлээр суралцаж төгссөн ба одоо EducationUSA Mongolia хөтөлбөрийн боловсролын зөвлөх, MASA-ны хөтөлбөрийн ажилтнаар ажиллаж буй М. Ивээл оролцлоо.

    Тэрбээр өөрийн Америкт суралцсан арвин их туршлага, сургуульдаа өргөдөл гаргаж байсан үеийн дурсамжаасаа болон өөрийн зүгээс Америкт суралцах хүсэлтэй залууст зориулан олон хэрэгтэй зөвлөгөө өгсөн энэхүү дугаарыг та заавал сонсоорой.

    • 45 min
    Podcast#65 Америкт Суралцсан Миний Түүх (Ц. Билигт)

    Podcast#65 Америкт Суралцсан Миний Түүх (Ц. Билигт)

    🚩EducationUSA Mongolia Podcast #65🚩

    Подкастийн шинэ дугааруудыг хүлээн байж сонсдог сонсогчиддоо зориулан энэ удаад бид анхны Англи хэл дээрх шинэхэн подкастаа хүргэж байна.  Энэ удаагийн маань зочноор АНУ-ын “Lipscomb University”-д байгаль орчны тогтвортой байдал мэргэжлээр суралцаж төгссөн ба одоо EducationUSA Mongolia хөтөлбөрийн боловсролын зөвлөх, MASA-ны хөтөлбөрийн ажилтнаар ажиллаж буй Ц. Билигт оролцлоо.

    Тэрбээр Америкт суралцах гэж буй хүмүүсийн мэдвэл зохих зүйлсийн талаар хуваалцсан юм. Тухайлбал ном худалдаж авахаас эхлээд Америкийн оюутны хотхонд оюутнуудын ашигладаг зарим үгсийн талаар ч дэлгэрүүлэн ярьсан Англи хэл дээрх энэхүү подкастын дугаарыг та заавал сонсоорой.

    • 35 min
    Podcast#63 Америкт Суралцсан Миний Түүх (А. Оюунзул)

    Podcast#63 Америкт Суралцсан Миний Түүх (А. Оюунзул)

    🚩EducationUSA Mongolia Podcast #63🚩

    Подкастын маань энэ удаагийн зочноор АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй GlobalUGRAD хөтөлбөрийн 2016 оны төгсөгч, мөн Мишэль Обамагийн Becoming номын орчуулагч А. Оюунзул оролцлоо. Тэрбээр GlobalUGRAD хөтөлбөрт хэрхэн тэнцсэн туршлагаасаа болон АНУ-ын Ball State University-д суралцсан сонирхолтой түүхээсээ бидэнтэй хуваалцсан юм. Мөн энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар түүний ажил мэргэжилд ямар давуу талууд үүссэн тухайгаа дэлгэрэнгүй ярьсан подкастын энэхүү дугаарыг та дуустал нь сонсоорой!

    • 31 min

Customer Reviews

4.9 out of 5
34 Ratings

34 Ratings

Top Podcasts In Education

Listeners Also Subscribed To