Untold: The Hidden Stories of Persons with Disabilities in Mongolia

Mongolian Institute for Innovative Policies
Untold: The Hidden Stories of Persons with Disabilities in Mongolia

The understanding of disability is still hindered by stigma and stereotypes in Mongolia, which creates an artificial barrier in society. Therefore, we need to let people know about their stories that have been kept untold. This podcast is brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia.

  1. 25. Асран хамгаалагчийг дэмжихгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих боломжгүй/ A Better World for All Children

    29/08/2022

    25. Асран хамгаалагчийг дэмжихгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих боломжгүй/ A Better World for All Children

    UNTOLD подкастын  25-р дугаарын зочноор “Ээлтэй Ертөнц” ТББ-ын үүсгэн байгуулагч, тэргүүн Т.Туяажаргал оролцлоо. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд, тэр дундаа оюуны хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хамгийн анхны бөгөөд улсын хэмжээнд нэгхэн байдаг “Энэрэл” хүүхэд хөгжүүлэх төвийг байгуулсан төдийгүй эцэг эхчүүд болон асран хамгаалагчдыг дэмжих үүднээс “Ханни” зөөлөн тоглоомын үйлдвэрийг байгуулан орлогын эх үүсвэртэй болгох боломжийг бүрдүүлэн зүтгэж буй нэгэн билээ. Өөрийн туулж өнгөрүүлсэн туршлага, үзэл бодол, хэтийн зорилгоо бидэнтэй энэ удаагийн дугаарт хуваалцлаа. Энэхүү цуврал подкастыг Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэн Германы Фридрих Эбертийн Сантай хамтран бүтээв. Our 25th episode of #Untold podcast "A Better World for All Children" is out now. Our guest today is Ms. Tuyajargal, the founder and president of Merciful World NGO. She shares some interesting stories about her personal life and the meaningful works done by the Merciful World NGO. She provides many insights based on her rich experience in helping children with special needs. This series of podcasts and blog posts are brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia.

    42 min
  2. 24. Нийгэмд эпилепсиг ойлгохгүй байгаа нь харамсалтай/ Adults Don’t Want to Understand Epilepsy

    05/08/2022

    24. Нийгэмд эпилепсиг ойлгохгүй байгаа нь харамсалтай/ Adults Don’t Want to Understand Epilepsy

    UNTOLD подкастын  24-р дугаарын зочноор “Элгэмсэг Оршихуй” эпилепситэй иргэдийн ТББ-ын тэргүүн Д.Батзаяа оролцлоо. Энэхүү дугаарт тэрээр эпилепсигийн талаарх ойлголт болон хандлага өнөөгийн Монголын нийгэмд хэр байгаа талаар, эпилепситэй ирдэд нэн түрүүнд тулгамдаж буй эмийн асуудал КОВИД-19-ийн үед хэрхэн улам хүндэрч байгаа, мөн ажил эрхлэлт гэх мэт асуудлыг хөндөн бидэнтэй ний нуугүй ярилцлаа. Эпилепситэй иргэдийн хувьд нийгэмдээ оролцох нь хэчнээн чухал болохыг түүний ярилцлагаас ойлгох болно. Энэхүү цуврал подкастыг Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэн Германы Фридрих Эбертийн Сантай хамтран бүтээв. Our 24th episode of #Untold podcast "Adults Don’t Want to Understand Epilepsy" is out now. In this episode, we invited Ms. Batzaya, who is a President of Elgemseg Orshikhui, a nongovernmental organization for people with epilepsy – a serious health condition that causes frequent seizures and can happen to people of all ages. She herself has been experiencing frequent seizures since 2006. To raise social awareness and to help people with epilepsy, she left her government job and established her organization. This series of podcasts and blog posts are brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia.

    34 min
  3. 23. Спортоор дамжуулан хүртээмжтэй нийгмийг цогцлоох нь / Promoting Inclusiveness Through Sports

    20/07/2022

    23. Спортоор дамжуулан хүртээмжтэй нийгмийг цогцлоох нь / Promoting Inclusiveness Through Sports

    UNTOLD подкастын  23-р дугаарын зочноор Монголын Тусгай Олимпийн Хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг оролцлоо. Геологич/геохимич мэргэжилтэй хэдий ч Монголын Тусгай Олимпийн Хороог удирдан яваа тэрээр спортоор дамжуулан оюуны бэрхшээлтэй иргэдэд нийгэмд оролцуулах боломжийг эрэлхийлэх үйлст зүтгэж яваа билээ. Тусгай Олимпийн үүсэл хөгжил, Монгол дах үйл ажиллагааны талаар төдийгүй, өөрийн үзэл бодлоо бидэнтэй нээлттэй хуваалцлаа. Энэхүү цуврал подкастыг Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэн Германы Фридрих Эбертийн Сантай хамтран бүтээв. Our 23rd episode of #Untoldpodcast "Promoting Inclusiveness Through Sports" is out now. We invited Ms. Altantsetseg.B this time. She is the Executive Director of Special Olympics Mongolia. Having spent most of her career as a geologist/geochemist at the Mongolian Academy of Sciences and several other mining companies, Ms. Altantsetseg believes it was fate that brought her to her current position four years ago. She is a proud wife, a mother of two, and a grandmother of three. This series of podcasts and blog posts are brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia.

    48 min
  4. 22. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зөв мэдлэг, мэдээлэл хамгийн чухал /Disabled Citizens Are the Largest Minority in the World.

    28/04/2022

    22. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зөв мэдлэг, мэдээлэл хамгийн чухал /Disabled Citizens Are the Largest Minority in the World.

    UNTOLD подкастын 22-р дугаарын зочноор Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг Эхийн Холбооны захирал С.Сэлэнгэ оролцлоо. Энэхүү дугаарт тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хамгийн ихээр тулгамдаж буй асуудлаар боловсролын хүртээмжийн асуудлыг хөндсөн төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг эхчүүд хэнд хандах, хэрхэн зөв мэдээлэл авах нь хүүхдийн ирээдүйн хөгжилд хичнээн чухал болох талаар бидэнтэй өөрийн мэдлэг, туршлагаа ний нуугүй хуваалцлаа. Энэхүү цуврал подкастыг Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэн Германы Фридрих Эбертийн Сантай хамтран бүтээв. Our 22nd blog of #Untoldpodcast " Disabled Citizens Are the Largest Minority in the World" is out now. Our guest is Ms. Selenge Sambuu, executive director of the “Association of Parents with Disabled Children” (APDC). She started as a board member of the association and transitioned to her current position as executive director. The association has existed for over 20 years and Selenge has been working there for 11 consecutive years managing the day-to-day operation. She has a background in engineering but changed her profession to take care of her disabled child. This series of podcasts and blog posts are brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia.

    46 min
  5. 21. ХБИ-д зориулсан хөгжлийн асаргааны төв бий болоосой гэж хүсдэг/ A Heartfelt Story of a Mom and Her Son with Down Syndrome

    09/03/2022

    21. ХБИ-д зориулсан хөгжлийн асаргааны төв бий болоосой гэж хүсдэг/ A Heartfelt Story of a Mom and Her Son with Down Syndrome

    UNTOLD подкастын 21-р дугаарын зочноор Монголын Дауны Холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ш.Мөнхцэрэн оролцлоо. Энэхүү дугаарт тэрээр хөгжлийн бэрхшээл, тэр дундаа Дауны синдромын талаарх ойлголт, мэдээлэл, хандлага Монголд хэр байдаг талаарх өөрийн туулж өнгөрүүлсэн туршлагаа бидэнтэй сэтгэлээ нээн хуваалцлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд нэгдэн хэрхэн хүүхдээ хөгжүүлэх гэж тэмцэж буйг түүний ярианаас ойлгох болно. Боловсролд хамрагдах, хөдөлмөр эрхлэх гэх мэт зүйлс ихэнх иргэдийн хувьд байх ёстой энгийн зүйлс мэт боловч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эдгээр эрх нь хязгаарлагдмал байдаг нь өнөөгийн нийгмийн бодит байдал гэдэг нь харамсалтай. Энэхүү цуврал подкастыг Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэн Германы Фридрих Эбертийн Сантай хамтран бүтээв. Our 21st blog of #Untold podcast " A Heartfelt  Story of a Mom and Her Son with Down Syndrome" is out now. In this episode, we invited Ms. Munkhtseren, a board member of the Down Syndrome Association of Mongolia. We found out during the interview that she is a wonderful, loving, and invincible mother of a boy with Down syndrome. As a mother of a 16-year-old child with Down syndrome, she talks to us about the challenges that she faced with bravery. What she wants is a care center for disabled people in Mongolia. This series of podcasts and blog posts are brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia.

    47 min
  6. 20. Согогзүйгээс тусгай хэрэгцээт боловсрол руу/ From ‘Defectology’ to Special Needs

    10/01/2022

    20. Согогзүйгээс тусгай хэрэгцээт боловсрол руу/ From ‘Defectology’ to Special Needs

    UNTOLD подкастын 20-р дугаарын зочноор МУБИС болон Нагояа Их сургуулийн хамтарсан “Хүүхдийн Хөгжлийг Дэмжих Төв”-ийн эрхлэгч, доктор профессор Д.Одгэрэл оролцлоо. Энэхүү дугаарт тэрээр Монгол Танака Бине оюун ухааны сорил боловсруулж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсролын үнэлгээг хийж эхлүүлэх болсон, өнөөгийн тусгай хэрэгцээт боловсролын нөхцөл байдал болон цаашид хэрэгтэй гарц гаргалгааны талаарх өөрийн санал бодлоо бидэнтэй ний нуугүй хуваалцлаа. Энэхүү цуврал подкастыг Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэн Германы Фридрих Эбертийн Сантай хамтран бүтээв. Our 20th episode of #Untold podcast "From ‘Defectology’ to Special Needs" is out now. In this episode, we invited Dr. Odgerel, PhD., Associate Professor, Head of Child Development Support Center, a joint venture Mongolian State University of Education and Nagoya University. Dr. Odgerel explained that she and her team developed the first Mongolian version of the Tanaka-Bine intellectual test to conduct educational assessments for children with disabilities. After committing 34 years of her life to the special education sector and educating herself in the former Soviet Union and Japan, her contrasting insights were an eye-opener. This series of podcasts and blog posts are brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia.

    53 min
  7. 19. Англи хэл сурснаар Фулбрайтын тэтгэлэг авч АНУ-д суралцсан/Building an Inclusive Society Together

    06/12/2021

    19. Англи хэл сурснаар Фулбрайтын тэтгэлэг авч АНУ-д суралцсан/Building an Inclusive Society Together

    UNTOLD подкастын 19-р дугаарын зочноор Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны ерөнхийлөгч Д. Гэрэл оролцлоо. Энэхүү дугаарт холбооныхоо үйл ажиллагаа, харааны бэрхшээлтэй иргэдэд тулгардаг асуудлууд мөн өөрийн Англи хэл хэрхэн сурч Фулбрайтын тэтгэлэг хүртэн АНУ-д суралцсан түүх зэргээ бидэнтэй ний нуугүй хуваалцлаа. Тэрээр хүртээмжтэй нийгмийг бий болгохын тулд хамгийн түрүүнд хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх нь чухал хэмээн бидэнд хэлж байсан юм. Энэхүү цуврал подкастыг Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэн Германы Фридрих Эбертийн Сантай хамтран бүтээв. Our 19th blog of #Untold podcast "Building an Inclusive Society Together" is out now. Our guest today is Ms. Gerel.D, the President of the Mongolian National Federation of the Blind (MNFB). Ms. Gerel gives us an introduction to some of the work the MNFB does, offers her personal experience and advice, and addresses some of the systemic challenges faced by visually impaired people and people with other disabilities. This series of podcasts and blog posts are brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia.

    1 h 23 min
  8. 18. Instead of helping, changing society to be more accessible is crucial for PWD/ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн идэвхитэй оролцоо нийгмээс хамааралтай

    17/10/2021

    18. Instead of helping, changing society to be more accessible is crucial for PWD/ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн идэвхитэй оролцоо нийгмээс хамааралтай

    Our 18th episode of #Untold podcast "Instead of helping, changing society to be more accessible is crucial for PWD" is out now. In this interview, we invited Hisao Chiba, a chief advisor of the project for Promoting Social Participation of Persons with Disabilities in Ulaanbaatar, Japan International Cooperation Agency (JICA). He has spent 20 years of his life promoting the empowerment of persons with disabilities (PWD) and remove barriers for them. Thanks to the project he was working on between 2016-2020, the first White Papers on Disability were published in Mongolia, including comprehensive statistics and policies about PWD. Currently, he is working on a project to promote employment opportunities for PWD in Mongolia. This series of podcasts and blog posts are brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia. #Untold подкастын 18-р блогпостын дугаарын зочноор Чиба Хисао маань Япон улсаас холбогдож байна. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, тэдэнд учрах саад бэрхшээлийг арилгахын төлөө ажил, амьдралынхаа 20 гаруй жилийг зориулсан эрхэм нэгэн билээ. Бангкок хотноо НҮБ-ийн Ази номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комисст томилогдсоноор энэ чиглэлээрх ажлын гаргаагаа эхлүүлж байжээ. Чиба Хисао 2016-2020 онд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас Монголд хэрэгжүүлсэн Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэд (ХБИ)-ийн нийгмийн оролцоог дэмжих төсөл дээр ажиллаж байсан. Төслийн үр дүнд ХБИ-ийн асуудлаарх мэдээлэл, судалгааны нэгдсэн статистиктай болж “Цагаан ном”-ыг 2018, 2019, 2020 онуудад боловсруулан гаргаж нэгдмэл бодлого боловсруулахад хувь нэмрээ оруулсан байна. Харин өнөөдөр Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлтийг дэмжихээр ЖАЙКА-аас Монголд 2021-2024 онд хэрэгжүүлэх төсөл дээр идэвхийлэн ажиллаж буй. Энэхүү цуврал подкастыг Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэн Германы Фридрих Эбертийн Сантай хамтран бүтээв.

    46 min

À propos

The understanding of disability is still hindered by stigma and stereotypes in Mongolia, which creates an artificial barrier in society. Therefore, we need to let people know about their stories that have been kept untold. This podcast is brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia.

Pour écouter des épisodes au contenu explicite, connectez‑vous.

Recevez les dernières actualités sur cette émission

Connectez‑vous ou inscrivez‑vous pour suivre des émissions, enregistrer des épisodes et recevoir les dernières actualités.

Choisissez un pays ou une région

Afrique, Moyen‑Orient et Inde

Asie‑Pacifique

Europe

Amérique latine et Caraïbes

États‑Unis et Canada