Podlogy Podcast

Podlogy Podcast
Podlogy Podcast

Бид бол Podlogy Podcast - Подлоги Подкаст. Манай подкастыг МУИС-Боловсрол, Сэтгэл Судлалын тэнхимийн төгсөгч Хүслэн, British Columbia University-ийн Сэтгэл Судлалын тэнхимийн оюутан Чиро, Asia University, Сэтгэл Судлалын магистрант Зүчи нар хөтлөн явуулдаг билээ. Бид энэхүү подкастаар дамжуулан танд амьдралын эргэн тойронд өрнөж буй зүйлсээ (уур бухимдал, аз жаргал, стресс, түгшүүр, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн, бүтээлч сэтгэлгээ, ажлаас халшрах, хосын харилцаа, уй гашуу, хоол хүнс ба сэтгэл зүй г.м.) сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс харж, ойлгоход туслах болно. Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.

  1. 52. НОЙР, ХАР ДАРСАН ЗҮҮД, СҮНСЭНД ДАРУУЛАХ Тухай Шинжлэх Ухааны Тайлбарууд

    9 ЛИП.

    52. НОЙР, ХАР ДАРСАН ЗҮҮД, СҮНСЭНД ДАРУУЛАХ Тухай Шинжлэх Ухааны Тайлбарууд

    Зүүдэндээ нэг юманд баригдах гэж байгаа юм шиг балмагдан гүйж, унтаагаараа босож яваад хөргөгчөөс шингэн зүйл зүйл гаргаж уух, буг чөтгөр дээрээс тань ширтээд бие хөдөлгөж чадахгүй гацаж байсан ч байж болно. Энэ бүхэн бүгд биднийг сэрүүн биш үед ухамсаргүйд болдог зүйлс юм. Нойр бол хүний хамгийн наад захын амьдралын хэрэгцээнүүдийн нэг.. Харин биднийг нойрсож байхад бидний тархин дотор юу болдог, тархи юу хийдэг тухай бид сайн мэддэггүй билээ. Мөн нэгэн сонирхолтой асуулт хүн болгонд байдаг нь бидний зүүд юм. Зүүдийг түүхийн явцад бурхан, сүсэг бишрэл, ирээдүйг зөгнөх гэх мэт хүмүүс олон талаас нь тайлбарлах гэж оролдож байсан бөгөөд техник технологийн хамаарлаас болоод бид тэр болгон гүн судалж чаддаггүй байсан билээ. Харин орчин үед техник технологи хөгжихийн хэрээр нойрны болон зүүдний далд ертөнц рүү бид алхам алхмаар ойртсоор байна. Энэхүү дугаар дээр бид нойрны үе шатууд болон энэхүү үе шатуудад юу болдог тухай, хар дарсан зүүд сүнсэнд даруулах үзэгдэл яагаад тохиолддог, цочирдом үйл явдал тохиолдсон хүмүүсийн зүүд хэрхэн өөрчлөгдсөн, мөн нойргүй яваад байх нь биднийг ямар нөхцөл байдалд хүргэх боломжтой тухай ярих болно. Reference: https://shorturl.at/msnNk Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.

    1 год 15 хв
  2. 47. Сэтгэцийн Эмгэг - Хооллох Эмгэгүүд Болон Эдгээрийн Шинж Тэмдэг Шалтгаанууд (Anorexia, PICA)

    8 ТРАВ.

    47. Сэтгэцийн Эмгэг - Хооллох Эмгэгүүд Болон Эдгээрийн Шинж Тэмдэг Шалтгаанууд (Anorexia, PICA)

    Хооллох эмгэг нь дотроо олон төрөл байдаг бөгөөд бусад эмгэгүүдийн адил хүний бие болон сэтгэлзүйд маш их хор нөлөө учруулдаг сэтгэцийн эмгэг юм. Бусад сэтгэлзүйн эмгэг нь удаан хугацааны турш хүнд хор нөлөө учруулсаар явах боломжтой байдаг. Харин хооллох нь эмгэгийн нэг ялгаа нь шууд бие махбодод нөлөө учруулах өөрчлөлтүүд гарж эхэлдэг бөгөөд эрт оношилж эмчилгээ түргэн хийхгүй бол тэжээлийн дутагдалд орж өөр бусад физиологийн өөрчлөлт гарснаар цаашлаад амь насаа алдах боломжтой аюултай эмгэгүүдийн нэг юм. Мөн хооллох эмгэгийн эргэн тойронд олон буруу ойлголтууд байдаг бөгөөд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх зөвөөр ойлгогдоход эдгээр эмгэгт өртөгсдөд хүндээр тусах нэг шалтгаан болдог байна. Энэхүү дугаараар Anorexia болон PICA хооллох эмгэгүүдийн шинж тэмдгүүдийг танилцуулж, эдгээр нь бие махбод, сэтгэл зүй, болон өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар мэдээлэл өгөх гэж хичээлээ. Бичвэрийн болон подкастын эх сурвалж: https://shorturl.at/bfnuw Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.

    1 год 13 хв

Опис

Бид бол Podlogy Podcast - Подлоги Подкаст. Манай подкастыг МУИС-Боловсрол, Сэтгэл Судлалын тэнхимийн төгсөгч Хүслэн, British Columbia University-ийн Сэтгэл Судлалын тэнхимийн оюутан Чиро, Asia University, Сэтгэл Судлалын магистрант Зүчи нар хөтлөн явуулдаг билээ. Бид энэхүү подкастаар дамжуулан танд амьдралын эргэн тойронд өрнөж буй зүйлсээ (уур бухимдал, аз жаргал, стресс, түгшүүр, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн, бүтээлч сэтгэлгээ, ажлаас халшрах, хосын харилцаа, уй гашуу, хоол хүнс ба сэтгэл зүй г.м.) сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс харж, ойлгоход туслах болно. Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.

Теж може цікавити

Щоб прослухати епізоди з відвертим змістом, потрібно ввійти в систему.

Стежте за оновленнями для цього шоу

Увійдіть або зареєструйтеся, щоб стежити за шоу, зберігати епізоди й отримувати найновіші оновлення.

Виберіть країну або регіон

Африка, Близький Схід та Індія

Азіатсько-Тихоокеанський регіон

Європа

Латинська Америка та Кариби

Сполучені Штати Америки та Канада