6 episodes

Бидний эргэн тойронд тэр дундаа эдийн засаг, бизнес, технологийн салбарт юу болж байгааг мэдэж авах зорилготой мэдээ мэдээллийн подкаст | “Монголын эдийн засгийн чуулган 2022”-ын хүрээнд бэлтгэн хүргэж байна.

ХЭМ ТЭГШ подкас‪т‬ TenGer TV Podcasts

    • News
    • 5.0 • 1 Rating

Бидний эргэн тойронд тэр дундаа эдийн засаг, бизнес, технологийн салбарт юу болж байгааг мэдэж авах зорилготой мэдээ мэдээллийн подкаст | “Монголын эдийн засгийн чуулган 2022”-ын хүрээнд бэлтгэн хүргэж байна.

    Ногоон хөгжлийн сэргэлт: "Тэрбум мод" ба "Хөх морь"

    Ногоон хөгжлийн сэргэлт: "Тэрбум мод" ба "Хөх морь"

    "Монголын эдийн засгийн чуулган-2022" арга хэмжээг Монголын Улсын Засгийн Газрын "Шинэ сэргэлтийн бодлого" санаачилгын хүрээнд зохион байгуулагдаж байна. Уг чуулганы хүрээнд бэлтгэн хүргэж буй "Хэм тэгш" подкастаараа бид "Шинэ сэргэлтийн бодлого" хэрэгжих зургаан салбаруудын төлөөллүүдтэй ярилцаж байгаа. Ийнхүү "Ногоон хөгжлийн сэргэлт" сэдэвтэй подкастынхаа 6-р дугаарыг хүргэж байна. Энэ дугаарт Засгийн газраас дэвшүүлж буй байгаль орчны гол зорилтуудын талаар БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаатай зочин хөтлөгч, "Sustainable Mongol" подкастын хөтлөгч Н.Энхзул ярилцлаа.

    Монгол улсад уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас 2 дахин хурдтай явагдаж, нийт газар нутгийн 76.9% нь цөлжилтөд өртөөд байгаа. Засгийн газар хүрээлэн буй орчны асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг болох ногоон хөгжлийн хэд хэдэн төсөл, хөтөлбөрийг "Шинэ сэргэлтийн бодлого"-д багтаасан. Энэ хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, цөлжилт, газрын доройтолтой тэмцэхэд бодит хувь нэмэр оруулах "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, говийн бүсийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилготой "Хөх морь" төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. 

    • 19 min
    Боомтын сэргэлт: Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа бол түгжээний түлхүүр

    Боомтын сэргэлт: Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа бол түгжээний түлхүүр

    Хэм тэгш подкастын 5-р дугаарт Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Гэрэлням зочин хөтлөгч, Өрөг.мн сайтыг үүсгэн байгуулагч Б.Болорчимэгтэй ярилцлаа.  

    КОВИД-19 цар тахлаас үүдэж дэлхий даяар нийлүүлэлтийн гинжин хэлхээнд доголдол үүсэж, тээврийн асуудлууд даамжирч, улмаар аж үйлдвэрлэлийн бүтээмж Монгол Улс даяар хамгийн бага түвшинд хүрсэн. Иймд боомтын сэргэлт нь эдийн засгийг сэргээх чухал ач холбогдолтой юм.  

    • 18 min
    Хот, хөдөөгийн сэргэлт: Яагаад хашаагаа буулгах хэрэгтэй гэж

    Хот, хөдөөгийн сэргэлт: Яагаад хашаагаа буулгах хэрэгтэй гэж

    Хэм тэгш подкастын 4-р дугаарт Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн зочноор оролцож зочин хөтлөгч болох архитектор, хот төлөвлөгч мэргэжилтэй Доктор Г.Лувсанжамцтай ярилцлаа.

    Улаанбаатар хотын хүн амын тоо жилд дунджаар 80,000 хүнээр нэмэгддэг, үүний хагас нь Улаанбаатар хотод төрж буй хүүхдүүд бол нөгөө хагас нь хот руу шилжиж ирж буй иргэд юм. Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэргүй байдлаас болж Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөн тасрахгүй, удаашрахгүй байгаа. Иймд жилээс жилд улам олуулаа болж буй Улаанбаатар хотын асуудлуудад ямар гарц гаргалгаа бий тухай энэ подкастаар ярилцав.

    • 28 min
    Аж үйлдвэржилтийн сэргэлт: Олон улсад тэгш өрсөлдөх шийдэл

    Аж үйлдвэржилтийн сэргэлт: Олон улсад тэгш өрсөлдөх шийдэл

    Хэм тэгш подкастын 3-р дугаарт Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал зочноор оролцож зочин хөтлөгч, инженер Б.Тайвантай ярилцлаа.

    Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр "Алсын хараа-2050"-тай "Шинэ сэргэлтийн бодлого" хэрхэн уялдаж байгааг энэхүү дугаараар дэлгэрэнгүй тайлбарласан нь онцлогтой. Монгол Улс нь уул уурхайгаас хэт хамаарал бүхий эдийн засгийн бүтэцтэй. Экспорт, импортын хувьд ганц зах зээлээс хараат байдал өндөр гэж уг хөгжлийн хөтөлбөрт аюул эрсдэлээ тодорхойлсон байдаг. Тэгвэл Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд уул уурхайн салбарын дараагийн том давааг бүтээгдэхүүнээ боловсруулж, нэмүү өртөг шингээж экспортлох гэж харж байна. Дэлхийн нийт улс орнуудын талаас илүү нь байгалийн нөөц, баялагтай. Иймд бид дэлхийн хэмжээнд сэтгэж, өрсөлдөх ёстой салбар бол уул уурхайн салбар билээ. 

    • 20 min
    Төрийн бүтээмжийн сэргэлт: Цахимжилт ба Төр, хувийн хэвшлийн түншлэл

    Төрийн бүтээмжийн сэргэлт: Цахимжилт ба Төр, хувийн хэвшлийн түншлэл

    Хэм тэгш подкастын 2-р дугаарт Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо, Цахим хөгжил харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ нар оролцож зочин хөтлөгч, хуульч Б.Золзаяатай ярилцлаа. 

    Олон улсын жишгээс харахад төрийн бүтээмжийн гол цөм нь цахимжуулалт, мэдээллийн технологийн шийдэл байна. КОВИД-19 цар тахлын нөлөө ч иргэдийг цахим үйлчилгээг өргөн хэрэглэх нөхцөл байдлыг илүүтэй ойлгууллаа. Төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, иргэдийн төрд итгэх итгэлийг чирэгдэл төвөггүй үйлчилгээ үзүүлэх байдлаар нэмэгдүүлэх нь төрийн бүтээмжийн сэргэлтийн зорилго юм. 

    • 35 min
    Эрчим хүчний сэргэлт: Монгол орны Баруун бүсийг дан сэргээгдэх эрчим хүчээр хангана

    Эрчим хүчний сэргэлт: Монгол орны Баруун бүсийг дан сэргээгдэх эрчим хүчээр хангана

    Хэм тэгш подкастын 1-р дугаарт Эрчим хүчний Дэд сайд М.Баярмагнай оролцож зочин хөтлөгч, Сэхээтэн Подкастын санаачлагч Х.Цогтбилгүүндарьтай ярилцлаа. 

    Эрчим хүчний салбар нь бусад салбаруудаасаа түрүүлж хөгжиж байж эдийн засагт тэлэх боломжийг бий болгодог. Монгол Улс эрчим хүчнийхээ 80%-ийг дотооддоо үйлдвэрлэдэг бөгөөд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Эрчим хүчний салбарт хөгжлийн 22 төсөл хэрэгжүүлнэ. Эдгээр төслүүд дунд сэргээгдэх эрчим хүчний салбарыг чанаржуулах төслүүд томоохон үр нөлөөтэй учир нь Монгол Улс нар, салхины сэргээгдэх эрчим хүчээр дэлхийн хэрэглээний 20 хувийг хангахуйц нөөцтэй. 

    • 24 min

Customer Reviews

5.0 out of 5
1 Rating

1 Rating

Top Podcasts In News

The Daily
The New York Times
Serial
Serial Productions & The New York Times
Up First
NPR
The Tucker Carlson Podcast
Tucker Carlson Network
Prosecuting Donald Trump
MSNBC
The Megyn Kelly Show
SiriusXM