Хэм тэгш подкастын 4-р дугаарт Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн зочноор оролцож зочин хөтлөгч болох архитектор, хот төлөвлөгч мэргэжилтэй Доктор Г.Лувсанжамцтай ярилцлаа.
Улаанбаатар хотын хүн амын тоо жилд дунджаар 80,000 хүнээр нэмэгддэг, үүний хагас нь Улаанбаатар хотод төрж буй хүүхдүүд бол нөгөө хагас нь хот руу шилжиж ирж буй иргэд юм. Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэргүй байдлаас болж Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөн тасрахгүй, удаашрахгүй байгаа. Иймд жилээс жилд улам олуулаа болж буй Улаанбаатар хотын асуудлуудад ямар гарц гаргалгаа бий тухай энэ подкастаар ярилцав.
Information
- Show
- PublishedMarch 28, 2022 at 7:45 AM UTC
- Length28 min
- Season1
- Episode4
- RatingClean