Моши Моши / Moshi Moshi

Anaru

もしもし?📞 Тухайн зочны өөрийн гэсэн онцлог өнгө аясыг нь энэхүү подкастаараа дамжуулан гаргаж vaiiina!! Амьдралд их сонирхолтой хүмүүс олон таардаг шүү дээ, заримтай нь ахиж хэзээ уулзаж ярилцахаа мэдэхгүй тул ийнхүү баримтжуулбал хэн хэндээ дурсамжтай юм болов уу? Хожим сонсоход тухайн цаг үеийн "балчир" өөрийгөө сонсоход ямар санагдах бол? Энийг сонсож буй таныг юу юугүй бос зүтгэ гээд хүчлээд байхгүй, бас учир зүггүй назгайраад байхгүй. Олон хүнээс олон өнгийг олж хараарай гэж хүсье! じゃーね!👋

  1. 10/31/2022

    S3E4: Hurgan "Horror"

    Хэсэг нөхөд ажлаа сонирхолтой газар хийж үзье гээд лаптоп юутай ийтэй бүх юмаа аваад орой Тэрэлжийг зүглэн гарсан зун байдаг юм. Гадаа бороо зөөлөн орж бид монгол гэрт гэрлэн чимэглэл өлгөж, галаа түлж, лаа асаан "cozy" орчин бүрдүүлэн ажлаа хийж суугаад, хэсэг амрахдаа жаал айшгийн зүйлс ярьж далимаар нь подкастаа хиймээр санагдсан байдаг юм. Даариймаа, япон дахь болсон явдал, бөөгийн сүнс, онгодын сүнсэнд шоглуулсан нь, creepy оньсого, таавар, махчин ээжийн түүх, шинжлэх ухааны холбогдолтой бяцхан фактууд, өөд болсоны дараах хөдөөлүүлэлт, оршуулга, чандарлалт, 70 давхрын сүнсний түүх, дуудлагын жолооч дууддаг саико охин, хотод байдаг оршуулгын газар, сүсгээрээ төлбөрөө төлдөг сүм гээд зөндөө олон зүйл ярьсан дугаараа яг halloween-ы өдөр оруулах гээд л хүлээгээд байж. Дуусгая гээд дуусгаж өгдөггүй солиотой гаруудтай дугаар болсоон. 🌈 🦋 🦄 🍦  Сүүлдээ баахан шашин яриад яг зөв ярьж чадсан эсэхээ мэдэхгүй л байна :)) Дунд нь орилсон хэсэг байгаа соррриии🙇🏻‍♀️🙇🏻‍♀️ Бидэн 4 аймшгийн сэдвийг инээдтэй ярин хөхрөлдсөн дугаарыг хүлээн авна уу. 👻 Анар: @arderegarnet Нямдэлгэр: @nima_desu Отгон-Үжин: @otgonujin Сүхбат: @s.j.bat

    1h 50m
  2. 10/21/2022

    S3E3: Her Story

    МУИС-д байдаг хос хөтөлбөрийн боломж, философи болон сэтгэл зүйн талаас нь зарим ойлголтууд, Феминизм, Хөдөлмөрийн шинэчилсэн хууль, Нойр, Стресс, хотын түгжрэл, машин, унадаг дугуй, амьдралын хэв маяг, карьер, өөрийгөө хайрлах, нууц, үерхэл, холын зайн харилцаа гээд бүр зөндөө олон сэдэврүү хальж орсон дугаар болжээ. "Стресстсэн үедээ биедээ юу ч оруулахгүй байх" алтан дүрэмнээс нь суралцаад хэрэгжүүлчих гээд л үзээд байгаа...Бас зочны маань өөрөө түрүүлж алхам хийж хэрхэн холын зайн харилцааг эхлүүлсэн маааааааш сонирхолтой хайрын түүхийг нь сонссоон ккк🥰Харилцаагаа аварч үлдэх зүйлс...🥹 Анарын аймар хурдан ярьдгийг сүмимасээннн🙇🏻‍♀️ Найздаа ирээдүйн зорьсон сургуульдаа хүссэн мэргэжлээрээ мастертаа сурах ерөөлийг нь дэвшүүлье ээ! Анар: @arderegarnet Тэргэл: @tergel_0430 Доржпүрэв: /хаагаад нээгээд байдаг юм аа xD/ Энэ сувгаар Доогийгийн хийдэг бичлэгүүдийг үзээрэй! :> https://www.youtube.com/channel/UCBFuS8UN3CFpWhc6mJo9Iww

    1h 16m
  3. 08/25/2022

    S3E2: 16 Personalities "N" Gang

    Бүр хавар цэргийн баяраар бичсэн дугаараа оруулж байна. Энэ дугаарын зочин Мөөгийдөө төрсөн өдрийн мэнд дэвшүүлэн архивнаасаа гаргаж вааайййна!! 🥳🫶🏻16 personalities MBTI-н талаар түлхүү ярилцсан ба бид 4 "N" gang!! Үсэгнүүдийн тайлбар, тэдгээр олны танил эрхмүүд хэн байдаг мөн ер нь personality-с хамаараад ямар үед ямар хариу үйлдэл үзүүлдэг үү гээд л ярьж өгсөн байналээ...🤯 Аа нээрээ, наношинжлэх ухааны 2 инженер орсон анхны дугаар боллоо.✨ Мэргэжлээ бас сонгоход бидний энэ MBTI хамаатай байна уу, бас бид яг үнэндээ дотроо юу хүсдэг юм бол? Өөрөө чалөөт цагаараа юу хийх дуртай, хүсдэг вэ? Бидний хийдэг ажил, мэргэжилтэй хэрхэн хамааралтай байх… Мэргэжлийн хүмүүс биш ч гэлээ, бид өөрсдийн сонирхож уншиж байсан, туршлага дээрээ үндэслэн ярьсан байгаа шөөөө... Нокигийн чимээгүй шивнэж ярих чимээ, Анар Тэргэл хоёрын чанга инээд, Мөөгийгийн чимээгүй алга болж уусах нь яг өөрсдийнх нь personality! xD Манай Тэргэл хүн болгонтой адилхан ч юм шиг үгүй ч юм шиг, яг аль төрөл гэж ангилалд бид оруулж чадсангүй.🤷🏻‍♀️ Мөөгий хүмүүсрүү ямар нууц бичлэг явуулдаг нь баригдлаа!!🤦🏻‍♀️ www.16personalities.com сайтруу ороод тестээ бөглөөд үзээрэй. Анар: @arderegarnet Тэргэл: @tergel_0430 Мөнх-Эрдэнэ: @moogysa Номин-Эрдэнэ: @noki1114

    1h 21m
  4. Episode 08: Vegan / Веган

    09/20/2020

    Episode 08: Vegan / Веган

    Sup! Дугаараа 3 сарын өмнө биччихээд хадгалаад хайрлаад л байлаа. Энэ дугаар тэр чигтээ байгаль, амьтдыг хайрлах!💚 Аа тэгээд бас тэмдэглэл хөтлөх, фейсбүүк дээрх өмнөх нэрнүүд, дандаа гоё эрүүл амттай хоолны зураг хийж бидний нүдийг баясгадаг Хулангийн веган болсон түүх, Zero Waste lifestyle, 2 зочдын өмнөх жилийнх нь аяллын түүхүүд, санал болгох зарим кино гээд олон зүйлсийн талаар ярилцлаа. 😻 meow~ Төгсгөлийн дууг та 3-таа зориулав. https://www.youtube.com/watch?v=LOPCPUq9f_g Хичээл ном, ажил амьдрал цэгцрээд тэгж байтал бүх юм болно доо! kkk Эртний фейсбүүкийн найзтайгаа арлын Япон улсад таарна гэж хэд мэдлээ аая!🥰 Одкогийн баито хийдэг газар нь Shampoo юм уу? Champon юм уу? 🤪🍲 Хулангийн хааяа хийчихдэг муу үйлдлийг подкастнаас сонсоорой, chshsh!🤫 Хулангийн маань хөтлөн явуулдаг Hulan’s blog-г уншиж сонирхоорой! 🙆🏻‍♀️ https://hulanvg.wordpress.com Instagram accounts: Анар: @anaru_desu Нандин-Эрдэнэ: @preciouserdene Хулан: @hulanvg Энх-Од: @enkhod_

    1h 56m

Ratings & Reviews

5
out of 5
2 Ratings

About

もしもし?📞 Тухайн зочны өөрийн гэсэн онцлог өнгө аясыг нь энэхүү подкастаараа дамжуулан гаргаж vaiiina!! Амьдралд их сонирхолтой хүмүүс олон таардаг шүү дээ, заримтай нь ахиж хэзээ уулзаж ярилцахаа мэдэхгүй тул ийнхүү баримтжуулбал хэн хэндээ дурсамжтай юм болов уу? Хожим сонсоход тухайн цаг үеийн "балчир" өөрийгөө сонсоход ямар санагдах бол? Энийг сонсож буй таныг юу юугүй бос зүтгэ гээд хүчлээд байхгүй, бас учир зүггүй назгайраад байхгүй. Олон хүнээс олон өнгийг олж хараарай гэж хүсье! じゃーね!👋