Сайн уу амьдрал минь подкаст

Hello Life

Том хүн болохоор хөглөж яваа бүх залуусдаа зориулан залуу насны эргэн тойронд тохиолдож буй бэрхшээл, адал явдлуудаар аялуулах подкаст.  7 хоног бүрийн хагассайны өглөө өөр улсад оршин суугаа өөр нэгэн зочинтойгоор уулзацгаая;) Podcast Hosts: Баяржавхлан(ig: @jack.bayar) Түвшөө (@toyo_ye);  RSSVERIFY

Episodes

  1. 11/10/2023

    С1Д5: CORPORATE AMERICA 🦅🇺🇸 БА ОЙД ТӨӨРСӨН САРМАГЧИН?🐒

    Америкийн хамгийн том 10 банкны нэг болох, “Capital One” - д ажилладаг Ж. Тэмүүлэнтэй буу халлаа. Сонирхолтой юм юу ярьсан юм бэ гэж үү? Өөрөө ороод сонсохгүй юу. За яахав тоймчилвол: - Яаж энэхүү ажилд орсон, их сургуулийн оюутны амьдралаас корпорацийн амьдрал руу шилжилт гэх мэт ажил хайгаад толгойгоо маажиж байгаа бол, эсвэл ирээдүйд яаж ажилд орох вэ гээд толгойгоо гашилгаад сууж байвал бас сонсвол зүгээр. - Өглөө 9 цагаас орой 5 хүртэл компьютерийн ард сууж, хуруугаа уншуулдаг ажил хийх дургүй? Чи бид 2 ажиллаж үзээгүй байж юу мэдэх вэ дээ. Энийг сонсвол мэдэх ч юм бил үү? - Ойд төөрсөн сармагчин чи мөн үү? Бараг л мөн дөө. За яахав гэхдээ сонсоод бас асуултын хариултыг олж болж байна. Өөр тайван, архи бага, ус сайн уугаарай. Тийм ээ мэджайгөө бид 2 тууштай дугаар оруулна аа. Хүний амьдрал ш дээ 😭

    1h 13m
  2. С1Д1: БИ ТОМ ХҮН БОЛМООРГҮЙ БАЙНА!

    08/08/2023

    С1Д1: БИ ТОМ ХҮН БОЛМООРГҮЙ БАЙНА!

    Сайн уу хөөрхөн хүмүүс ээ  Хүүхэд гэхэд хүүхэд биш, том хүн гэхэд том хүн ч биш яг ямар новшоо хийгээд байгаагаа гайхдаг насан дээрээ явж байвал лэссгөөөүүү. Бид хоёр ч гэсэн. Аав ээжийнхээ хаяанаас гарч, амьдрал гэх хөлгүй их далайд далайн дээрэмчдийн хаан болохоор... за худлаа худлаа. Анх удаа байрны түрээс төлж, анх удаа ажил хийж, анх удаа болзоонд явж, анх удаа өөрийнхөө мөнгөөр мах, вок, саван авах гээд том хүн болж тоглож явна өө бид хоёр. Яагаад энэ подкастыг хийхээр ч болсон юм, Жавхаа, Түвшөө хоёр гэж яг хэнүүс ч юм, Америкд оюутан болох, Хооливүүдэд дадлага хийх, гадаад хүнтэй үерхэх vs. монгол хүн гээд олон зүйлсийн талаар бид хоёр энэ дугаараараа ярилцлаа.  Бидэнтэй хамт эморч, хамт хөгжилдөж, хамт хов базаж, хамтдаа том хүн болох аялалд гарцгаая. Бидний подкастын хамгийн эхний дугаарыг тухлан сууж, таалан соёрхоно уу. Хамтдаа амьдралд сайн уу гэж хэлцгээе! Сайн уу Амьдрал минь!

    1h 29m

Ratings & Reviews

5
out of 5
2 Ratings

About

Том хүн болохоор хөглөж яваа бүх залуусдаа зориулан залуу насны эргэн тойронд тохиолдож буй бэрхшээл, адал явдлуудаар аялуулах подкаст.  7 хоног бүрийн хагассайны өглөө өөр улсад оршин суугаа өөр нэгэн зочинтойгоор уулзацгаая;) Podcast Hosts: Баяржавхлан(ig: @jack.bayar) Түвшөө (@toyo_ye);  RSSVERIFY