SBS Mongolian - SBS Монгол хэлээр

Цагаачлалын эсрэг мянга мянган хүн жагсаж, нео-нацистууд олны анхаарлыг татлаа

Австралийн нийслэл хотуудыг бүхэлд нь хамарсан цагаачлалын эсрэг жагсаалуудын давалгаа өрнөж, хэдэн мянган хүн жагсаалд оролцож, улс орон даяар цагдаа болон эсэргүүцэгчид мөргөлджээ. Зохион байгуулагчид “mass цагаачлал” Австрали руу цутгаж байгааг зогсоохыг уриалсан гэж мэдэгдсэн бөгөөд нео-наци бүлгүүд зарим жагсаалд орж, үймээн дэгдээжээ.