
#S2E7 Т.Оюунжаргал - Өөрийн гараар улсаа бүтээх инженерүүдийг бэлтгэж буй "Коосэн" систем
Монгол улсын хөгжлийн гарц бол инженерүүдийг олон тоогоор сургах хөгжүүлэх гэдэгт итгэн ажилладаг багш, Шинэ Монгол технологийн коллежийн захирал Т.Оюунжаргалтай (Ph.D) "Коосэн" боловсролын системийн талаар, залуу инженерүүдийг хэрхэн сургаж буй талаар ярилцлаа. Т.Оюунжаргал нь МУИС-д Биотехнологич (бакалавр), Биоорганик химич (магистр) мэргэжлээр сурч, төслийн эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан. Китамигийн технологийн их сургуульд “Макромолекулын бүтцийн анализ” сэдвээр Инженерийн доктор зэрэг хамгаалсан ба тус сургуульд пост-доктор, судлаачаар ажиллаж байсан. Монголд буцаж ирээд Коосэн сургалтын хөтөлбөрийг цогцоор нэвтрүүлсэн Шинэ Монгол технологийн коллежид багшилж эхлэн, улмаар 2023 оноос Шинэ Монгол технологийн коллежийн захирлаар ажиллаж байна. Боловсролыг дэмжигч Livestream XR Студиэс та бүхэнд хүрч байна.
資訊
- 節目
- 頻率每週更新
- 發佈時間2024年6月14日 上午3:37 [UTC]
- 長度1 小時 3 分鐘
- 季數2
- 集數7
- 年齡分級兒少適宜