
#S2E8 Ч.Болорсайхан - Хэрхэн бага ангийн хүүхдээ математикт дурлуулах вэ? Арга зүйн зөвлөгөөнүүд!
Хүүхдээ математикийн хичээлээ хийхэд нь яаж туслах, яаж чиглүүлэхээ сайн ойлгох байна уу? Олон өөр хэрэгцээ шаардлагатай сурагчидтай ажиллаж байгаа багш танд бүтээлч, шинэлэг, хүүхэд төвтэй арга зүйн дэмжлэг хэрэгтэй байна уу? Зөвлөх багш Ч.Болорсайхан багш, эцэг эхчүүдэд хүүхдийг математикт дурлуулж, бие даан суралцагч болоход нь туслах олон гайхалтай зөвлөгөөг хуваалцлаа. Ч.Болорсайхан багш нь улсад 36 дахь жилдээ ажиллаж буй Монгол улсын зөвлөх багш. Математик сонгоны чиглэлээр мөн 25 жил ажиллаж, сурагчдаа амжилттай математикийн олимпиадуудад бэлтгэж байна. 93-р сургууль, Олонлог, Орчлон зэрэг сургуулиудад ажилласан тэрээр "Зөв Эхлэл" сургалтын төвийг үүсгэн байгуулж, ном, сургалтын хэрэглэгдэхүүн зохион нийтлүүлсэн. Зөв Эхлэл сургалтын төвтэй холбогдох: https://www.facebook.com/ZuvEkhlel Ярилцсан: Боловсрол судлаач Э.Сүндарь Боловсролыг дэмжигч Livestream XR Studio
資訊
- 節目
- 頻率每週更新
- 發佈時間2024年8月28日 上午11:55 [UTC]
- 長度1 小時 23 分鐘
- 季數2
- 集數8
- 年齡分級兒少適宜