Иргэний эрх зүйн хороо

IrgeniierhzuinKhoroo

Иргэний эрх зүйн хороо хувийн эрх зүйн салбарын шинэ зохицуулалт, шинэчлэл, тулгамдаж буй онолын болон практикийн асуудлууд болон олон улсын санал, санаачлагын талаар салбарын шилдэг судлаач, хуульчдын санаа бодлыг сонсох, тэдний судалгааны үндэслэл, гүйцэтгэлийн талаар сонирхолтой мэдлэг мэдээлэл түгээхээр “Иргэний эрх зүй” подкастыг эхлүүлж байна

  1. S2E11 Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээнд иргэний хуулийг нөхөн тохируулж хэрэглэх асуудал

    22.12.2022

    S2E11 Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээнд иргэний хуулийг нөхөн тохируулж хэрэглэх асуудал

    Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрх зүйн хорооноос бэлтгэн хүргэдэг “Иргэний эрх зүй” подкастын 2022 оны отгон дугаарыг Та бүхэнд хүргэж байна. Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр баталсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар түншлэлийн гэрээг Иргэний эрх зүйн гэрээнд хамааруулан Захиргааны Ерөнхий хууль үйлчлэхгүй байхаар зохицуулсан. Энэ удаагийн дугаарт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, хуульч доктор, дэд профессор Б.Тэмүүлэн /Dr.Jur/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Монголын Хуульчдын Холбооны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн Т.Мөнх-Эрдэнэ, Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрх зүйн хорооны Удирдах Зөвлөлийн гишүүн, хуульч Ц.Должинсүрэн болон хөтлөгч, өмгөөлөгч Т.Мөнх-Очир нар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт оролцогчид нь тухайн асуудлаар зөвхөн судлаачийн хувьд байр сууриа илэрхийлсэн бөгөөд ямар нэгэн байгууллагыг төлөөлөөгүй болно. Энэхүү подкастыг хийхэд нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Өмгөөллийн “Легал Гайд” хуулийн фирмийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье. Мөн оролцсон хуульч, судлаач нартаа болон Монголын нийт хуульч нартаа шинэ жилийн баярын мэнд хүргэж, ирж буй 2023 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

    50 мин.
  2. S2E10 Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас

    15.12.2022

    S2E10 Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас

    Иргэний эрх зүй подкастын шинэ дугаар  Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас сэдвээр та бүхэнд хүрч байна. 2010 онд Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль батлагдсанаар манай улсад ABS /asset backed security/ буюу тогтмол эргэн төлөгдөх төлбөрийн үүргийг баталгаа болгосон үүсмэл санхүүгийн хэрэгсэл гаргах боломжтой болсон. Үүний хамгийн том төлөөлөл нь МИК ХХК-с гаргасан Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг бий болгох үнэт цаас юм. Энэ удаагийн дугаарт, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай ойлголт, ач холбогдол болон зах зээлд үзүүлж буй нөлөө, мөн хэн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах боломжтой зэрэг асуудлаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Д.Ганхүрэл, тус чиглэлээр мэргэшин үйл ажиллагаа явуулагч Юнайтэд эйр Файнанс ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Маргад-Эрдэнэ нар оролцож, сонирхолтой ярилцлага өрнүүллээ.

    32 мин.

Об этом подкасте

Иргэний эрх зүйн хороо хувийн эрх зүйн салбарын шинэ зохицуулалт, шинэчлэл, тулгамдаж буй онолын болон практикийн асуудлууд болон олон улсын санал, санаачлагын талаар салбарын шилдэг судлаач, хуульчдын санаа бодлыг сонсох, тэдний судалгааны үндэслэл, гүйцэтгэлийн талаар сонирхолтой мэдлэг мэдээлэл түгээхээр “Иргэний эрх зүй” подкастыг эхлүүлж байна