С.Цэндсайхан нь хүүхдийн байгууллагад 15 жил, боловсролын салбарт 6 дахь жилдээ ажиллаж буй боловсролын байгууллагын залуу удирдагч. Тэрэлж боардинг сургуулийн Гүйцэтгэх захирал тэрээр 5 өдрийн турш хүүхдүүдийн боловсрол, хөгжил, эрүүл аюулгүй байдал гээд бүхий л талбарт анхаарч, 180 гаруй хүүхэдтэй шууд ажилладаг. С.Цэндсайхан нь мөн Найрамдал зусланд бүлгийн удирдагчаар олон жил ажиллаж, олон улсын зуслангийн багшаар мэргэшсэн. С.Цэндсайхан нь ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийг Гадаад хэлний багш, орчуулагч мэргэжлээр, МУИС-ийн Сургах зүйн боловсрол олгох дээд курсыг тус тус төгссөн. SEE олон улсын хөтөлбөрийн сургагч багш, хувь хүний хөгжлийн сургагч багш төдийгүй Сэтгэл судлалын магистрын зэрэгт суралцаж байна. Тэрэлж Боардинг сургуультай холбогдох: https://www.facebook.com/tereljboardingschool/ https://tbs.edu.mn/ info@tbs.edu.mn +976 8679 1111 Ярилцсан: Боловсрол судлаач Э.Сүндарь Боловсролыг дэмжигч Livestream XR Studio
資訊
- 節目
- 頻率每週更新
- 發佈時間2024年9月18日 下午10:58 [UTC]
- 長度1 小時 39 分鐘
- 季數2
- 集數9
- 年齡分級兒少適宜