20 episodes

Монгол хүн таны эрүүл амьдралын хэв маягаа урлахад хувь нэмэр оруулах болно. Энэхүү суваг нь орчин үеийн чиг хандлага болох нотолгоонд суурилсан анагаах ухаанд тулгуурлаж та бүхэндээ эрүүл мэндийн боловсрол олгохоор ажиллана.
+ Олон улсад эрүүл мэндийн чиглэлээр сурч, мэргэшиж, ажилж буй эмч, судлаачийг урьж оролцуулан ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, олон улсад сурч, мэргэших, ажиллах боломжийг хуваалцах болно.

Dr. Sumiya podcast Dr. Sumiya

    • Health & Fitness
    • 4.8 • 26 Ratings

Монгол хүн таны эрүүл амьдралын хэв маягаа урлахад хувь нэмэр оруулах болно. Энэхүү суваг нь орчин үеийн чиг хандлага болох нотолгоонд суурилсан анагаах ухаанд тулгуурлаж та бүхэндээ эрүүл мэндийн боловсрол олгохоор ажиллана.
+ Олон улсад эрүүл мэндийн чиглэлээр сурч, мэргэшиж, ажилж буй эмч, судлаачийг урьж оролцуулан ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, олон улсад сурч, мэргэших, ажиллах боломжийг хуваалцах болно.

    20. Синофарм вакциныг ДЭМБ зөвшөөрсөн талаарх дүгнэлтийг танилцуулж байна.

    20. Синофарм вакциныг ДЭМБ зөвшөөрсөн талаарх дүгнэлтийг танилцуулж байна.

    Монгол улсын хүн амын дийлэнх хэсэг нь синофарм үйлдвэрийн вероцел (BBiBP-CorV) вакциныг тариулсан. Гэсэн хэдий ч сонгуулийн үр нөлөө ч юмуу халдварын тархалт буурдаггүй. Халдвартай хүмүүсийг дагаад нас баралтын хэмжээ нэмэгдэж байна. Уг вакцин ДЭМБ-ын яаралтай горимоор хэрэглэх жагсаалтанд орсон байдаг. Энэ талаарх мэдээллийн хүлээн авч сонсоно уу?

    Санал хүсэлтээ дараах холбоос илгээж туслана уу?

    m.me/drsumiyapodcast

    • 16 min
    19. 1.5 жилийн өмнөх үеэс бид нарын гар угаах дадал илт сайжирчээ.

    19. 1.5 жилийн өмнөх үеэс бид нарын гар угаах дадал илт сайжирчээ.

    1.5 жилийн өмнө коронавирусийн халдвар ид дэгдэж хүн бүр эх сурвалж тодорхойгүй мэдээлэл автаж сандарч байсан цаг саяхан. Тэр үед гар угаах дадал хүн бүрт зуршил болоогүй, ач холбогдолтой гэдэгт эргэлзэж байсан байх. Одоо бол айл өрхийн хүн бүр гар угаах, гар халдваргүйжүүлэх дадалд сайн суралцахаас гадна их эерэг нөлөө их гарсан байх гэдэгт итгэж байна. Та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцохын зэрэгцээ халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлаарай. 1.5 жилийн өмнөх подкастаа сонсоход нээх эртний зүйл сонсож буй мэт санагдаж байна.
    www.facebook.com/drsumiyapodcast

    • 8 min
    18. Астразенека вакцин хийлгэхэд цусны бүлэн үүсэх механизм тодорхой болжээ.

    18. Астразенека вакцин хийлгэхэд цусны бүлэн үүсэх механизм тодорхой болжээ.

    Оксфорд астразенека вакцин хийлгэсэн 1 сая хүнд ойролцоогоор 1 хүнд цусны бүлэн үүсэх эрсдэлтэй байдаг. Цусны бүлэн буюу тромбо үүссэн хүмүүст вакцины хийлгэсний дараах 14 хоногт цусны шинжилгээнд тромбоцитопени ажиглагддаг. Дээрх вакцин хийлгэсний дараа амьсгал бачуурах, цээжээр өвдөх, хөлөөр хавагнах, толгой өвдөх, нүд бүрэлзэх, цус гоожих шинж тэмдэг илэрвэл эмчид үзүүлэх хэрэгтэй. Оксфорд астразенека вакцин (жонсон энд жонсон) хийлгэсний дараа бүлэн буюу тромбо үүсэх эмгэг жам гепарин нөлөөт тромбоцитопени төст механизмаар үүсдэг болох нь тодорхой болов (Nature, 2021). Өөрөөр хэлбэл цусны бүлэн үүсэхэд оролцдог тромбоцит эсийн хүчин зүйл 4 хэмээх уургийн эсрэг дархлааны урвал өрнөдөг. Улмаар тромбоцит эс идэвхжиж цусны бүлэн үүсэх, цусны тромбоцит эсийн тоо буурснаар цус гоожих шинж илэрдэг байна (NEJM, 2021).

    • 8 min
    17. Коронавирусийн халдвараар өвчлөхөд хэдэн хувь нь хүндэрдэг, хүндрэхэд хүргэдэг ямар эрсдэлт хүчин зүйл байдаг вэ?

    17. Коронавирусийн халдвараар өвчлөхөд хэдэн хувь нь хүндэрдэг, хүндрэхэд хүргэдэг ямар эрсдэлт хүчин зүйл байдаг вэ?

    Коронавирусийн халдвараар өвчлөхөд 81% хөнгөн зэргээр, 14% дунд зэрэг, 5% хүнд зэрэг буюу амьсгалын цочмог дутагдал, шок, олон эрхтний дутагдалд орох зэргээр амь насанд аюултай нөхцөл байдалд хүргэнэ. Харин хүнд зэрэгтэй өвчтөний 50% нь нас барах буюу нас баралтын хэмжээ дундажаар 1-2% байдаг. Харин коронавирусийн халдвартай өвчтөн хүндрэхэд ахимаг нас, зүрх судасны эмгэг, чихрийн шижин, уушигны архаг бөглөрөлт эмгэг, хавдар, бөөрний архаг эмгэг, эрхтэн шилжүүлэн суулгасан өвчтөн, таргалалт ба архаг тамхидалттай хүмүүс илүүтэй хүндэрдэг байна.

    • 6 min
    16. Mонгол улсад Sinopharm BBIBP хэмээх вакцин орж ирсэн, вакцины 2 дахь тунг 56 хоногт авч болно.

    16. Mонгол улсад Sinopharm BBIBP хэмээх вакцин орж ирсэн, вакцины 2 дахь тунг 56 хоногт авч болно.

    Монгол улсад Хятад улсын Sinovac хэмээх 50% хувийн үр ашигтай вакцин орж ирээгүй, харин 79.4%-ийн үр дүнтэй Бээжингийн институтийн Синофарм BBIBP-CorV вакцин орж ирж хүн амыг дархлаажуулсан. Энэ синофармын вакциныг Монгол улс тэргүүтэй 35 улс яаралтай журмаар зөвшөөрөл олгож эмзэг бүлэг, ахимаг насны хүн амаа дархлаажуулж байна. Синофарм вакцины 2 дахь тунг 8 долоо хоног буюу 56 хоногт авч болно хэмээн Хятадын эрүүл мэндийн үндэсний хорооны вэб сайтад дурьдсан. Уг вакциныг жирэмсэн гэдгээ мэдээгүй эсвэл жирэмсэн үедээ хийлгэсэн бол жирэмслэлтийг таслахгүй, хэвийн байдлаар эмчийн хяналтанд орж тээх болно хэмээн зөвлөсөн байдаг.

    • 6 min
    15. Oxford AstraZeneca вакцин үнэхээр цусны бүлэн үүсгэдэг үү?

    15. Oxford AstraZeneca вакцин үнэхээр цусны бүлэн үүсгэдэг үү?

    Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Oxford AstraZeneca вакцин хийлгэснээр цусны бүлэн үүсэх хүндрэлийг дагуулдаг хэмээх шар мэдээ хөвөрч байна. 2021 оны вакцин хийлгэсэн тайланд Oxford AstraZeneca вакцины 18.000.000 дээш тун хийхэд цусны бүлэн үүссэн 30 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс улбаалж Герман, Нидерланд, Франц, Канад тэргүүтэй орон дээрх вакциныг ахимаг настай хүмүүст хийхийг түр зогсоосон байдаг. Улмаар Европын Анагаах Ухааны Агентлаг 2021 оны 3 сарын 18 өдөр бол тухайн цусны бүлэн вакцинаас шалтгаалаагүй болно хэмээн мэдэгдсэн. Дээрх 30 цусны бүлэнгийн 22 тохиолдол бол тархины венийн синусын тромбоз эзэлдэг. Тархины венийн судасны тромбоз бол ихэвчлэн цусны бүлэгнэлтийн генетикийн эмгэг, синуситын хүндрэл, гэмтэл, тархины мэс засал зэргээс шалтгаалж үүсдэг.

    • 6 min

Customer Reviews

4.8 out of 5
26 Ratings

26 Ratings

djdkdbsbgshsjs ,

Love it

Unsick Mongolians

Top Podcasts In Health & Fitness

You Might Also Like