14 episodes

"Боловсролын тухай буу халъя" уриатай Цонхтой Цаг подкаст нь олон өөр төрөл, хэлбэрийн боловсрол, бүх насны хүмүүсийн боловсрол, нийгмийн хөгжлийг дэмжих тухай олон өөр салбарын мэргэжилтнүүд, судлаач нарыг урьж, тэдний зөвлөмж, шинжлэх ухааны үндэслэлтэй ололт амжилтуудыг хуваалцаж байна.

Цонхтой Цаг (@TsonhtoiTsag‪)‬ Sundari Enkhtugs

    • Education
    • 5.0 • 3 Ratings

"Боловсролын тухай буу халъя" уриатай Цонхтой Цаг подкаст нь олон өөр төрөл, хэлбэрийн боловсрол, бүх насны хүмүүсийн боловсрол, нийгмийн хөгжлийг дэмжих тухай олон өөр салбарын мэргэжилтнүүд, судлаач нарыг урьж, тэдний зөвлөмж, шинжлэх ухааны үндэслэлтэй ололт амжилтуудыг хуваалцаж байна.

    #S2E5 Ч.Болорсайхан - Хүүхдийг яаж уншуулж сургах вэ?

    #S2E5 Ч.Болорсайхан - Хүүхдийг яаж уншуулж сургах вэ?

    Бага ангийн эцэг эхчүүдийн "шүдний өвчин" бол хүүхэд уншиж сурах үе байдаг. Хүүхэд уншиж сурах, уншсанаа ойлгох нь хүүхдийн ирээдүйн бүхий л сурлага, амжилтын үндэс болдог төдийгүй цаашлаад их сургуульд элсэж орох магадлал, олох цалингийн хэмжээнд хүртэл нөлөөлдөг. Монгол улс PISA2022 шалгалтаар унших чадвараа үнэлүүлээд цаашид "Яаж хүүхдүүдээ уншуулж сургах вэ?" гэдэг асуулттай үлдсэн. Болорсайхан багшаас хүүхдээ уншуулж сургахад эцэг эх, асран хамгаалагч, багш нарын хэрэгжүүлж болох энгийн боловч үнэ цэнтэй зөвлөгөөнүүдийг авлаа.

    Ч.Болорсайхан нь улсад 36 дахь жилдээ ажиллаж буй Монгол улсын зөвлөх багш. Математик сонгоны чиглэлээр мөн 25 жил ажиллаж, сурагчдаа амжилттай математикийн олимпиадуудад бэлтгэж байна. 93-р сургууль, Олонлог, Орчлон зэрэг сургуулиудад ажилласан тэрээр "Зөв Эхлэл" сургалтын төвийг үүсгэн байгуулж, ном, сургалтын хэрэглэгдэхүүн зохион нийтлүүлсэн.

    Ярилцсан: Боловсрол судлаач Э.Сүндарь

    Боловсролыг дэмжигч Livestream XR Studio

    • 57 min
    #S1E10 Б.Номин (Tenuuka's mom)- Яаж эрүүл хооллодог хүүхэдтэй болох вэ?

    #S1E10 Б.Номин (Tenuuka's mom)- Яаж эрүүл хооллодог хүүхэдтэй болох вэ?

    (Зайнаас бичсэн энэ дугаар маань багахан дууны асуудалтай болсонд сонсогчдоосоо уучлалт хүсье. Маш гоё агуулгатай болсон тул дахиж бичихээс илүү оруулахаар шийдлээ. Та бүхэн ойлгоорой.)

    Хүүхэд ирээдүйд их сургуульд элсэж чадах эсэх, амжилттай суралцаж чадах эсэх хүүхдийн хоол, шим тэжээлээс хамааралтай гэвэл итгэх үү? Цаашлаад гэр бүлээрээ нэг хоолны ширээнд хамт сууж иддэг айлын хүүхдүүд илүү амжилттай суралцдаг гэж PISA 2022 шалгалтын тайланд бичжээ. Иймд бид хүүхдийн хоол, шим тэжээлийн боловсроллын талаар Tenuuka's mom буюу хүүхдийн хоол, шим тэжээл судлаач Б.Номинтой ярилцлаа.


    Хүүхдийн хоол, шим тэжээл судлаач (магистр) Б.Номин нь МУБИС-д бакалавр, ШУТИС-д Хоол зүй, шим судлалаар магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр БНСУ-ын Чангвоны Их сургууль ба Швейцарын холбооны улсын Лузаны их сургуулиудыг тус тус төгссөн. Швейцар улсад гэр бүлийн хамт амьдардаг ба Tenuuka's mom хуудсаараа дамжуулан бага насны хүүхдийн хоол зүйн сургалт явуулж, тогтмол эцэг эхчүүдийг үнэн, бодит мэдээллээр хангадаг билээ.

    • 55 min
    #S2E4 Э.Цэлмэг - Музей, аквариум, номын сан хүүхдийн хөгжилд яаж нөлөөлдөг вэ?

    #S2E4 Э.Цэлмэг - Музей, аквариум, номын сан хүүхдийн хөгжилд яаж нөлөөлдөг вэ?

    Аквариум, музей, шинжлэх ухааны парк, номын сан зэрэг албан бус сургалтын орон зай хүүхдийн хөгжилд яаж нөлөөлдөг вэ? Энэ талаар Цонхтой цаг подкастын санаачлагч Э.Сүндарь, Сиаттль хотын Аквариумын Сургалт хөгжлийн ажилтан Э.Цэлмэг нар ярилцлаа.

    Э.Цэлмэг нь Вашингтоны их сургуульд Суралцахуйн Шинжлэх Ухаан ба Хүний Хөгжил чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр одоо Вашингтон мужийн Сиаттль хотын Аквариумд Сургалт Хөгжлийн Мэргэжилтэн юм. Өмнө нь Англи хэлний багш болон байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтэнээр ажилласан туршлагатай бөгөөд насанд хүрэгчдийн суралцахуйн талаар төвлөрч судалдаг.


    Э.Сүндарь нь Стэнфордын боловсролын сургуульд Суралцахуйн дизайн ба технологи чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр Loopy Code Academy-г үүсгэн байгуулж, бага ангийн кодинг хөтөлбөр боловсруулж, судалж, заадаг. Бага ангийн кодинг ба STEAM боловсрол, эрт үеийн боловсрол, эцэг эхийн боловсрол болон аутизм, суралцахуйн ялгаатай сурагчдыг тэгш хамруулах боловсрол чиглэлээр дагнан судалдаг.

    • 53 min
    #S2E3 Д.Мөнхтулга - Мэнд үлдэх ур чадвар гэж юу вэ?

    #S2E3 Д.Мөнхтулга - Мэнд үлдэх ур чадвар гэж юу вэ?

    Боловсролын тухайн буу халъя: Бид хүүхдээ аюулгүй байхад анхаардаг ч гэнэтийн эрсдэл, аюул, ослын үед ЯАЖ өөрийгөө болон бусдын аюулгүй байдлыг хангах талаар хангалттай заадаг уу? Мэнд үлдэх чадвар буюу survival skills яагаад чухал талаар Дүдү Боловсролын сангийн үүсгэн байгуулагч Д.Мөнтулгатай ярилцлаа.
    Д. Мөнхтулга нь Авто, механикийн инженер ба Скаутмастер. Дүдү брэндийн үүсгэн байгуулагч тэрээр зуслангийн гадаад орчны хөтөлбөрийн мэргэжилтэн.
    Ярилцсан: Боловсрол судлаач Э.Сүндарь
    Боловсролыг дэмжигч www.LiveStream.mn студиэс танд хүрч байна.

    • 37 min
    #S2E1 Э.Энхпүрэв & З.Энхмөнх (PART1) - Сонголттой боловсрол

    #S2E1 Э.Энхпүрэв & З.Энхмөнх (PART1) - Сонголттой боловсрол

    Ирээдүйн боловсролын чиг хандлага яагаад БОЛОВСРОЛЫН СОНГОЛТыг чухалчилж байна вэ? Ахлах ангийнхан мэргэжлийн чиг баримжаа олох жилүүддээ өөрт хэрэгтэй хичээлүүдийг судалж чадаж байна уу? Боловсролын салбарын хөрөнгө оруулалт үр ашигтай зарцуулагдаж байна уу? Эдгээр асуултуудын хүрээнд боловсрол судлаач Э.Энхпүрэв ба З.Энхмөнх нартай ярилцлаа.

    Массачусетсийн технологийн институтийн анхны монгол төгсөгч З.Энхмөнх нь 2011 онд Стэнфордын их сургуульд "суралцахуйн дизайн ба технологи" чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан боловсрол судлаач.

    "Электрон жаал" хэмээн танигдсэн Э.Энхпүрэв нь 24 насандаа Боловсролын судлалын доктор зэрэг хамгаалсан бөгөөд 2012-2014 онд Боловсролын яаманд сайдын зөвлөхөөр, 2014-2016 онд Боловсролын хүрээлэнгийн захирлаар ажилласан. 2005 онд "Ес-Эрдэм" сургуулийг байгуулж, 2016 оноос хүүхдүүдийн математик болон англи хэлний хичээл хоцрогдлыг арилгах, хүүхэд бүр өөрт зориулсан тусгай хөтөлбөрийн дагуу суралцах боломжтой suraad.mn платформыг хөгжүүлсэн. Уг платформ нь өдгөө Монгол улсын өнцөг булан бүрт ашиглагдаж, суралцагчдад ойлгоогүй сэдвээ бүрэн эзэмших, өөрт таарсан агуулгыг эзэмших, хоцрогдолгүй сурах боломжоор хангаж байна.

    Боловсролыг дэмжигч www.LiveStream.mn студи

    • 49 min
    #S2E2 Э.Энхпүрэв & З.Энхмөнх (PART2) - Боловсролын ирээдүйг контент болон технологи тодорхойлох уу?

    #S2E2 Э.Энхпүрэв & З.Энхмөнх (PART2) - Боловсролын ирээдүйг контент болон технологи тодорхойлох уу?

    Бид цахим шийдлүүд, технологийн тусламжтай боловсролын суурь асуудлуудыг шийдэж чадах уу? Бидэнд боловсролын цахим шийдлүүд ямар боломж олгож байна вэ? Мөн ямар эрсдэл, асуудал дагуулж байна вэ? Энэ сэдвүүдээр боловсрол судлаач Э.Энхпүрэв ба З.Энхмөнх нартай ярилцлаа.


    Массачусетсийн технологийн институтийн анхны монгол төгсөгч З.Энхмөнх нь 2011 онд Стэнфордын их сургуульд "суралцахуйн дизайн ба технологи" чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан боловсрол судлаач.

    "Электрон жаал" хэмээн танигдсэн Э.Энхпүрэв нь 24 насандаа Боловсролын судлалын доктор зэрэг хамгаалсан бөгөөд 2012-2014 онд Боловсролын яаманд сайдын зөвлөхөөр, 2014-2016 онд Боловсролын хүрээлэнгийн захирлаар ажилласан. 2005 онд "Ес-Эрдэм" сургуулийг байгуулж, 2016 оноос хүүхдүүдийн математик болон англи хэлний хичээл хоцрогдлыг арилгах, хүүхэд бүр өөрт зориулсан тусгай хөтөлбөрийн дагуу суралцах боломжтой suraad.mn платформыг хөгжүүлсэн. Уг платформ нь өдгөө Монгол улсын өнцөг булан бүрт ашиглагдаж, суралцагчдад ойлгоогүй сэдвээ бүрэн эзэмших, өөрт таарсан агуулгыг эзэмших, хоцрогдолгүй сурах боломжоор хангаж байна.

    Боловсролыг дэмжигч www.LiveStream.mn студи

    • 46 min

Customer Reviews

5.0 out of 5
3 Ratings

3 Ratings

Top Podcasts In Education

The Mel Robbins Podcast
Mel Robbins
The Jordan B. Peterson Podcast
Dr. Jordan B. Peterson
Mick Unplugged
Mick Hunt
Digital Social Hour
Sean Kelly
TED Talks Daily
TED
Law of Attraction SECRETS
Natasha Graziano

You Might Also Like

Manduulero
MANDUULERO
UNLOCK Podcast
UNLOCK Podcast
Бидний Нууц Подкаст
Podcast Solutions Studio
The Keks Podcast
Podcast Solutions LLC
OZIA!
Ozia
Crime Station Podcast
Ariuka