122 episodes

UNLOCK Podcast : мэдлэг мэдээлэлийг анлок хийж хуваалцацгаая

UNLOCK Podcast UNLOCK Podcast

    • Education
    • 4.8 • 750 Ratings

UNLOCK Podcast : мэдлэг мэдээлэлийг анлок хийж хуваалцацгаая

    #122 Rework

    #122 Rework

    #122 Rework
    Энэ удаагийн дугаартаа шилдэг номын жагсаалтанд удаа дараалан орж байсан Rework номыг танилцуулж байна. Түгээмэл байдаг бусад бизнесийн номоос огт ѳѳр ѳнцѳгѳѳс бизнес эхлүүлэх болон эрхлэхэд гаргадаг алдаа, жишээ нь яагаад бизнесийн тѳлѳвлѳгѳѳ бидэнд хэрэг болдоггүй, яагаад хэт их ажилладаг хүмүүс бизнест хор нѳлѳѳтэй болох, бидэнд яагаад оффис хэрэггүй гэх мэт олон санааг маш ойлгомжтойгоор тодорхой энгийн үгээр тайлбарласан болно.

    • 1 hr 2 min
    #121 Ten arguments for deleting your social media accounts

    #121 Ten arguments for deleting your social media accounts

    Энэ удаагийн дугаараараа бид сошиал медиа бидний амьдралд хэрхэн нөлөөлж буй болон түүний хор уршгийн талаар Цахиурын хөндийн тэргүүлэх эрдэмтний бичсэн сонирхолтой бүтээлийг хүргэж байна. Сошиал медиан нөлөөнд автаж хохирохгүйн тулд та ФБ, Гүүглийнхээ акаунтыг устгахаас хэрэгтэй гэдэгтэй та санал нэгдэх үү?

    • 1 hr 6 min
    #120 Between The World and Me

    #120 Between The World and Me

    Энэ удаагийн дугаартаа 2015 онд хэвлэгдэн гарсан даруйдаа олны анхаарлыг татаж, 2015 Америкийн үндэсний шилдэг номоор шалгарч байсан "Between the world and me" номыг танилцуулж байна. Зохиолч Ta-Nehisi Coates ѳѳрийн 15 настай хүүдээ захидал маягаар бичсэн энэ номноос арьс ѳнгѳѳр ялгаварлан гадуурхагдах гэдэгийг ѳнгѳт арьстай хүний нүдээр ямар байдаг, Америкийн боолчлолын түүх нь ѳнѳѳ үед ямар нѳлѳѳ үзүүлж байгаа, 2020 онд болсон Black Lives Matter хѳдѳлгѳѳний ард байгаа энгийн хүний амьдрал гэх мэтийг ойлгож авах болно.

    • 1 hr 2 min
    #119 Outliers

    #119 Outliers

    #119 Outliers
    Энэ удаагийн дугаартаа Malcolm Gladwell-н бичсэн "Outliers" хэмээх номыг хүргэж байна. Бид амжилтад хүрсэн хүмүүсийн түүхийг олонтаа сонсож, амжилтын цаана авьяас, нүр их хѳдѳлмѳр байдаг гэдэгийг мэдэх боловч, түүнээс гадна аз завшаан, дахиж олдохгүй боломж, ѳв уламжлал, соёл зэрэг нь хэрхэн нѳлѳѳлсѳнийг тэр болгон мэддэггүй. Эдгээрийг Outliers ном танилцуулах болно.

    • 1 hr 11 min
    #118 The Art of Loving

    #118 The Art of Loving

    Ээлжит дугаараараа бид 1956 онд бичигдсэн цагаасаа эхлэн сая сая уншигчдын зүрх сэтгэлд хүрсэн Эрик Фроммын "Хайрлах урлаг" номыг хүргэж байна. Хайр бол мэдрэмж, ид шидээр тохиолддог зүйл биш хүн өөрийн хүчин чармайлтаар бий болгодог, сурч хөгжүүлж болдог чадвар гэдэг өнцгөөс тайлбарласан онцгой бүтээл юм.

    • 41 min
    #117 An Elegant Defense

    #117 An Elegant Defense

    #117 An Elegant Defense
    Энэ удаагийн дугаартаа "An Elegant Defense" буюу гайхамшигт дархлааны системийн тухай номыг танилцуулж байна. Хүн бүрт асар хүчтэй дархлааны систем байдаг боловч бидэнд мэдэгдэхгүйгээр биднийг байнга аюулт ѳвчинѳѳс хамгаалж байдаг энэхүү дархлааны систем хэрхэн ажилладаг тухай, тэвцвэр нь алдагдсан тохиолдолд ямар хор нѳлѳѳтэй болох, яагаад дархлааны систем маань ѳѳрѳѳ ѳѳрийгѳѳ дайрч эхэлдэг болох, ѳдѳр тутмын амьдралдаа юун дээр анхаарах тухай гэх мэт олон сонирхолтой баримтыг энэхүү номноос олж мэдэх болно.

    • 1 hr 20 min

Customer Reviews

4.8 out of 5
750 Ratings

750 Ratings

Мөөжгий ,

Thank you so much

За энэ өдрийн мэнд хүргэе та нартаа
Би Дэнвэр СО д амьдардаг мөн тракийн жолооч эмэгтэй энэ хол урт замд үргэлж хань бараа мэдлэгт тус болдог танай родкаст д үнэхээр талархдаг шүү мундаг залуус. яасан ч гоё хоолойтой юм бүгдээрээ. Бүгдэд нь эрүүл энхийг хүсье
ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО.

oyu83 ,

Amerikaas

Tanai songoson sedev bur meduushtei bdg tul algasalgui amtarhan sonsdog. Olon huniig delhii ertontstei holboj, medleg medeelel ogch bdagt ni talarhaad barshgui

Иеэ ,

Thanks guys

Монголд байхдаа ном нилээн уншдаг байсан ч Америкт ирээд амьдралын хэв маяг өөрчлөгдсөн шалтгаанаас үүдээд тэр бүр ном уншиж амжихгүй больсон. Машин дотроо танай подкастыг сонсоход үнэхээр таатай байдгаа хэлэх нь зүйтэй. Шинэ бэстселлер номнуудыг мэдэж, шимтэн сонсдог. Баярлалаа залуусаа.

Top Podcasts In Education

You Might Also Like