SBS Mongolian - SBS Монгол хэлээр

Австралийн хилийн шалгалт хэнийг онилж байна вэ? Шалгалт яагаад чангарав, хэзээ сулрах вэ?

Австралийн Засгийн газрын бодлогын дагуу Цагаачлалын алба хилийн хяналтаа чангаруулж байна. Ялангуяа түр оршин суух визтэй зорчигчид визний нөхцлөө биелүүлж байгааг шалгаж, шаардлагатай гэж үзвэл виз цуцлах бүрэн эрхийг хил дээр ажиллаж байгаа Цагаачлалын албаны ажилчдад олгосон тухай Цагаачлал, визний асуудлаарх албан ёсны эрхтэй зөвлөх Х.Заяа тайлбарлалаа.