42エピソード

Бэлгийн боловсрол, сексийн амьдралын тухай өсвөр насныхантай илэн далангүй, дэлгэрэнгүй ярилцах, тэднийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, тодорхой хэмжээний мэдлэг олгох зорилготой

Хүлээлгийн өрөө Подкаст Huleelgiin Uruu

    • アート
    • 4.9 • 30件の評価

Бэлгийн боловсрол, сексийн амьдралын тухай өсвөр насныхантай илэн далангүй, дэлгэрэнгүй ярилцах, тэднийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, тодорхой хэмжээний мэдлэг олгох зорилготой

    Чи сексийн талаар ярилцахад бэлэн үү? | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Чи сексийн талаар ярилцахад бэлэн үү? | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Бэлгийн боловсрол, сексийн амьдралын тухай өсвөр насныхантай илэн далангүй, дэлгэрэнгүй ярилцах, тэднийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, тодорхой хэмжээний мэдлэг олгох зорилготой "Хүлээлгийн өрөө" подкастын маань эхний дугаар та бүхэнд хүрч байна. "Чи сексийн талаар ярилцахад бэлэн үү?" сэдвийн дор ярилцсан бидний подкастыг сонсоод өсвөр үеийн залуус, цаашлаад нөхөн үржихүйн боловсролын талаар ярилцах хүсэлтэй хэн бүхэн сэтгэгдлээ үлдээвэл бид дараа дараагийнхаа дугааруудад та бүхний саналыг тусган эргэх холбоотойгоор ажиллах болноо.

    • 48分
    Гар хангалга- Зөвхөн эрчүүд хийдэг эд үү? | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Гар хангалга- Зөвхөн эрчүүд хийдэг эд үү? | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Хүлээлгийн өрөө Подкастын хоёр дахь дугаар та бүхэнд "Гар хангалга- зөвхөн эрчүүд хийдэг зүйл үү?" гэсэн сэдвээр хүрч байна. Бидэнд ирсэн захидлын хариуг мөн энэхүү дугаартаа багтаасан байгаа. Та бүхэн санал шүүмжээ харамгүй хайрлаарай. Бүх комментийг бид уншиж, дараа дараагийнхаа дугаарт та бүхний саналыг тусгахаар ажиллах болноо. Бэлгийн боловсролын талаар ярилцаж байж гэмээнэ, зөв үр дүнд төдий чинээ ойртох буй за.

    • 25分
    Дотоожин доторхдоо сэтгэл хангалуун байж чаддаг уу? | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Дотоожин доторхдоо сэтгэл хангалуун байж чаддаг уу? | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Тайлахаас өмнөх яриа буюу "чи өөрийн дотоожин доторхдоо сэтгэл хангалуун байж чаддаг уу?" гэсэн бидний асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй. Тэр зөвхөн том жижиг, эсвэл хэлбэртэй холбоотой асуудал биш юм

    • 22分
    Бэлгийн дарамт ба Дүрэмгүй кекс | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Бэлгийн дарамт ба Дүрэмгүй кекс | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Кекс хийхэд дүрэм журам шаардлагатай юу? Тийм, орц, найрлага, шарах шүүгээнд хийх хугацаа гээд яг дүрмийн дагуу хийхгүй бол гоё болохгүй. Харин сексийн хувьд хоёрхон дүрэм бий. Тэр тухай бид хоёр энэ удаагийнхаа дугаараар ярилцлаа. Энэхүү дугаараар бид бэлгийн дарамтад өртөж буй охид бүсгүйчүүдийнхээ өмнөөс үзэл бодлоо илэрхийлснээс гадна өөрсдөдөө тохиолдож байсан бэлгийн дарамтын тухай мөн нээлттэйгээр ярилцсан байгаа. Бид энэ сэдвийг хав дарах эсвэл энгийн байдаг л зүйл мэтээр хүлээн авч яасан ч болохгүй.

    • 24分
    Аман секс | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Аман секс | Хүлээлгийн Өрөө Подкаст

    За ёстой энэ дугаарыг хийх гэж бид хоёр улайсаар байгаад л таарлаа кк, гэхдээ ямар ч байсан та нарынхаа санал шүүмжлэлийг шингээж, арай өөр түвшинд хийхийг хичээсэн байгаа. Энэ удаад бид аман секс буюу төдийлөн хүмүүс хоорондоо чөлөөтэй ярьдаггүй, тэр байтугай хосууд ч нээлттэй ярилцахаас ичдэг сэдвээр илэн далангүй ярилцахыг зорилоо.Enjoy!

    • 21分
    Үнэхээр тавьдаг уу, эсвэл тавьсан болж жүжиглэдэг үү? | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Үнэхээр тавьдаг уу, эсвэл тавьсан болж жүжиглэдэг үү? | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Бэлгийн харилцааны үеэр тавих гэдэг бол эмэгтэй хүний хувьд ялангуяа ялалт гэж зүйрлүүлбэл нэг их хол зөрөхгүй болов уу. Идэвхтэй бэлгийн харилцаанд байдаг эмэгтэйчүүдийн 90 хувь нь тавьсан болж жүжиглэдэг гэсэн судалгаан дээрээс үндэслэн бид энэ удаагийнхаа дугаараар ТАВИЛТ гэх том сэдвийн талаар маш чөлөөтэй ярилцлаа. Хэт чөлөөтэй байвал уучилж өршөөгөөрэй. Гэхдээ гоё оо 🤣😅 Алив чихээ нааш нь

    • 35分

カスタマーレビュー

4.9/5
30件の評価

30件の評価

キツネさーーーん

🦊

Iim goy chuluutei neelltei yridag mundag shvv. Podcast aa ulam goy urt yriyaaa😈😈😈loveyaguys😏😏😏

bolopxon

bolopoo

Tokyo 02:02
sonirhoj uzmeer sanagdaj bn

Mulanral

You guys are fire 🔥

Uneheer sonirholtoi sedwuudeer goy ym yridag neelttei huurhun busguichuud shu! Humuus muulah zergiig bitgii toogooroi, sonsdog huleedeg humuus zunduu ih baigaa shu! Loveya

アートのトップPodcast

他のリスナーはこちらのサブスクリプションにも登録しています